Tag Archives: гадаад мэдээ

March, 2015

  • 17 March

    БНХАУ зэвсгийн экспортоороо Герман, Франц, Их Британийг арлаа орхижээ

    Стокгольм дахь Олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгээс гаргасан хамгийн сүүлийн үеийн тайлангаас харахад манай өмнөд хөрш өнгөрсөн таван жилийн хугацаанд зэвсгийн экспортоор Герман, Франц, Их Британийг ардаа орхиж, дэлхийд гуравдугаарт жагсах болсон байна. Тодруулбал, дэлхийн нийт зэвсгийн экспортын ойролцоогоор таван хувь нь БНХАУ-д ногдож байгаа бөгөөд өнгөрсөн таван жилийн хугацаанд тус улсын зэвсгийн экспорт 143 хувиар өсчээ. Эсрэгээр нь Герман, …

  • 16 March

    Эмэгтэйчүүдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг “Харгис тулааны клуб”

    Берлинд нэгэн түрээсийн өрөөнд олон гэрлийн дор эмэгтэйчүүд харгис тэмцээн явуулдаг байна. Энэ тэмцээн нь харгис хэрцгий тулааны шинжтэй бөгөөд заримдаа цуст тулаанаар өндөрлөх үе ч байдаг байна. Эмэгтэйчүүдийн харгислалын клубт ямар нэгэн тогтоосон дүрэм байдаггүй ба хориос тавин насны тулаанчид энгийн хэлбэрийн тулаанаас цуст тулаан хүртэл хийдэг гэдгийг зурагчин Katarzyna Mazur хоёр жилийн турш зурган мэдээллээр баримтжуулжээ. Тэднийг тулааны …

  • 16 March

    Францад анх удаа сайтуудыг хаажээ

    Францын засгийн газар терроризмыг сурталчилсан гэж үзэн анх удаа хэд хэдэн сайтыг хаасан байна. “Терроризмыг дэмжсэн” гэж  үзэж  нийт 5 сайтыг хааснаа Францын Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна. Ийм хязгаарлах арга хэмжээг анх удаа авч байна гэж хуулийнхан мэдэгдсэн байна.       Эдгээр сайтуудын зарим нь Исламын улс бүлэглэлийн видео бичлэгийг тавьсан байсан гэнэ. Өнгөрсөн 2-р сард Францын засгийн …

  • 16 March

    Уралдааны үеэр том осол гарчээ /фото/

    Дэлхийн хамгийн аюултай уралдааны нэгд тооцогдох Драг уралдааны үеэр маш том осол гарчээ. Ослын шалтгаан нь 450 км/ц -ийн хурдтай явж байсан уралдааны машины хажууд гэнэт саад гарч ирсэнээс машиных удирдлагыг алдсан байна. Уралдааны машины жолооч Ларри Диксоны биеийн байдлын талаар одоогоор мэдээлэл хийгээгүй байна.

  • 16 March

    3000 гаруй уран бүтээлчид нэг дор чуулж байна

    Дэлхийн хамгийн том урлагийн яармаг болох Азийн уран бүтээлчидийн үзэсгэлэн Хонг Конг хотноо болж байна. Энэ үзэсгэлэн яармагт нийт 3000 гаруй уран бүтээлчид оролцож байгаа юм. Азийн урлагийн чиг хандлагад томоохон байр суурь эзэлдэг гэж хэлж болох энэхүү наадам нь Хонг Конгийн хамгийн томд тооцогдох Базелийн үзэсгэлэнд зохиогдож байна.  Гурав дахь жилдээ зохиогдож байгаа наадмын гол зорилго нь худалдан авагчдыг …

  • 16 March

    Бүх насаараа онгон байхаа амласан 70 настай гэлэнмааг хүчирхийлжээ

    Энэтхэгийн Баруун Бенгал мужид энэ сарын 14-ний өдөр олныг цочирдуулсан хэрэг гарсан талаар “CNN” агентлаг мэдээлжээ. Есүс, Мариагийн католик сургууль руу 7-8 бүлэг этгээд  унтаж байсан 70 настай католик шашны гэлэнмаагийн өрөөнд орж хүчирхийлсэн байна. Мөн түүний өрөөнөөс гар утас, зөөврийн компьютер, камер зэрэг сургуулийн эд зүйлсийг дээрэмджээ. Дээрэмчид сургууль руу нэвтрэхдээ манаачийг нь хүлсэн байна. Гэмт этгээдүүдийг цагдаа нар …

  • 15 March

    Пандад хазуулсаны шанд 83 мянган доллар авчээ

    Хятадын Ганьсу мужийн нэг тосгоны оршин суугч панда бааавгайд хазуулсан байна. Тэр хавийн ойд  100 гаруй хулсны бааавгай байдаг бөгөөд тэдний нэг нь дээрх тосгон руу орж иржээ. Хүмүүс түүнийг барьж авахаар хөөсөн бөгөөд баавгай сүүлдээ зугтаж хазуулсан эрийн газар дээр ирж түүн рүү гэнэт дайрч хөлийг нь хазсан гэнэ. Зуураад тавихгүй байсан баавгай руу нэг нь пальтогоо шидсэний дараа …

  • 15 March

    “Пам” хар салхи Вануату улсын нийслэлийг сүйтгэжээ

    “Пам” хар салхи өмнөд Номхон далайд орших арлын орон болох Вануату улсын Порт Вила хотын барилгын 90 хувийг сүйтгэжээ. Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчдийн хэлснээр гамшгийн улмаас улсын зарим мужууд устсан байна. Хохирогчдын талаар тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд зарим эх сурвалжууд нас барсан хүний тоо 44 хүрсэн гэж мэдээлжээ. Одоогоор мянган хүнийг түр хуаранд байрлуулж байгаа аж. “Пам” хар салхи Бүгд …

  • 15 March

    Автобус осолдож 50 хүн нас барлаа

    Бразилийн эрх баригчид шашны арга хэмжээнд зориулан шүтээн зөөх автобус гаргасан нь осолдож 50 хүн нас барсан байна. Осол ням гаригт гарсан ба замдаа явж байхдаа хавцал руу унасан байна. Автобус ойролцоогоор 1100 гаруй метрийн өндрөөс унасан ба дотор нь байсан хүмүүсээс 12 нь шархаджээ. Зарим нас барагсдын цогцосыг одоо хайж байгаа юм. Аврагчид онгоц болон 15 түргэний тэрэг гарган …

  • 15 March

    АНУ : Оросуудад хамгийн аймшигтай зэвсэг бэлджээ

    Цагаан ордноос  гаргах нэг л шийдвэр ОХУ-ын түүхий эдийн экспортын үндэс суурийг ганхуулах магадлалтай байна.  Өнгөрсөн долоо хоногт Америкийн газрын тосны том компаниудын топ менеджрүүд Цагаан ордоны төлөөлөгчид болон конгресст ханджээ. 1973  оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн хууль ёсоор бол Америкаас гадагш нь газрын тос экспортлохыг хориглосон бөгөөд  40 гаруй жил өөрчлөлтгүй хэрэгжиж байгаа энэ хуулийг цуцлуулахыг газрын тосны компаниуд хүсч …

  • 15 March

    Сая гаруй хүмүүс жагсч ерөнхийлөгчөө огцрохыг шаардав

    Бразил улсад улсад бараг сая гаруй хүн оролцсон жагсаал болж ерөнхийлөгч Дилма Роусеффийг огцрохыг шаардсан байна. Тайван жагсаал нийт 26 мужийн 24 –т нь болсон бөгөөд нийслэл Бразилиа хотод бас хүмүүс гудамжинд гарчээ. Жагсагчид төрийн өмчит Petrobras газрын тосны компанитай холбоотой авилгын хэргийг нягтлан шалгахыг шаардсан байна. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

  • 13 March

    Мадагаскарт 200-350 мянган хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна

    Мадагаскар улсын өмнөд хэсэгт ган гачиг болж, тариаланчид ургацгүй болсны улмаас хүмүүс хоол хүнсний дутагдалд ороод байна. Тус улсын Засгийн газар 200-350 мянган хүн хоол тэжээлийн дутагдалд орж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэж мэдэгджээ. Хоёрдугаар сарын сүүлээр бороо орж эхэлсэн ч ургац хэдийнэ сүйрч, идэх хоол хүнсгүй болоод байгаа аж. Зарим бүс нутагт хүмүүс өлсөхийн эрхээр кактус, зэрлэг өвс ургамлаар хооллож байгаа …

  • 13 March

    Обама ухаалаг гар утас хэрэглэдэггүй

    Цахим зурвас бичдэггүй, “Twitter” нийгмийн сүлжээнд мэдээлэл ховорхон бичдэг, мөн дуу хураагч бүхий ухаалаг гар утас хэрэглэдэггүй тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама телевизийн “ABC” сувгийн “Jimmy Kimmel Live” шөний инээдмийн хөтөлбөрт оролцохдоо ярьжээ. “Би цахим зурвас бичдэггүй. Би цахим шуудангаар захидал илгээдэг. Би одоо хүртэл “Blackberry” хэрэглэдэг”  гэж Обама ярьсан байна. Америкийн Ерөнхийлөгчийн хэлснээр, тэрбээр аюулгүй байдлын үүднээс дуу хоолойг …

  • 12 March

    146 “I phone 6” биедээ нуун хил давуулахыг оролджээ

    146 I phone 6 биедээ нуун хил нэвтрүүлэхийг оролдсон Хятадын иргэнийг өнгөрсөн долоо хоногт Хятадын Shenzhen мужийн гаалийн ажилтнууд илрүүлжээ. Тэрээр өөрийнхөө цүнхэнд 126 харин биедээ 20 гар утасыг наасан байсан нь тогтоогджээ. Хонг Конг улс нь хилээр тоног төхөөрөмж хууль бусаар давуулж болохгүй гэсэн хуультай ба тус иргэн нь энэ хуулийг мэдсээр байж зөрчсөн байна. Түүний баригдсан гол шалтгаан …

  • 12 March

    Японд “Нинжагийн зөвлөл” байгуулагдлаа

    Японы эрх баригчид аялал жуулчлалыг дэмжих зорилгоор түүхэн баатруудынхаа нэг болох нинжаг албан ёсны болголоо хэмээн BBC мэдээллээ. Иймд хотын дарга, мужийн захирагч нар албаны хувцсаа орхиж, бүгд нинжа маягаар хувцаслажээ. Нинжа нь эсрэг талын армийг бусниулж, дайн өдөөх зорилготой тусгайлан бэлтгэгдсэн хөлсний дайчид юм. “Бид нинжагаар дамжуулж, нийгмээрээ дахин амьдарч, амьсгалах хэрэгтэй байна” хэмээн Японы аялал жуулчлалын сайд Хироши …