Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Хьюндай” компани хаалганы удирдах хэсэгт гарсан үйлдвэрийн доголдол бүхий 2300 гаруй автомашиныг Хятад улсаас эргүүлэн татахаар болсон тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. 2015 оны гуравдугаар сарын 19-нөөс 2018 оны хоёрдугаар сарын 12-ны хооронд үйлдвэрлэгдсэн 2339 ширхэг “Карнивал” загварын машиныг баасан гарагаас эргүүлэн татаж эхэлжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, компани хэрэглэгчдийн аюулгүй байдалд …
Tag Archives: гадаад мэдээ
June, 2018
-
19 June
Автобусаар хүн дайрчээ
Нидерландад болсон алдарт “Pink Pop” хөгжмийн их наадамд хүрэлцэн ирсэн хэсэг бүлэг хүмүүс рүү жижиг оврын автобус дайрсны улмаас 1 хүн амиа алдаж, 3 хүн бэртэл гэмтэл авчээ. Энэ тухай “De Morgen” сонин мэдээлсэн байна. Осол хөгжмийн их наадам зохион байгуулагдаж байсан газраас холгүй болжээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр, осол гаргасан автобусны жолооч хэргийн газраас даруй зугтсан бөгөөд хэргийн шалтгааныг олж …
-
19 June
Ким Жөн Ун Хятад улсад айлчилна
Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнөөдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийж тус улсын дарга Си Жиньпинтэй уулзахаар болжээ.Өнөөдөр Хойд Солонгосын Air Koryo компанийн АН-148 нисэх онгоц Пёньянаас Бээжинд газардсан байна. Уулзалтын үеэр Ким Жөн Ун энэ сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалт болон цаашдын яриа хэлэлцээний стратегийг хэлэлцэх төлөвтэй байна гэж “Nikkei Asian Review со” сонин мэдээлжээ. Си Жиньпиний урилгаар Ким Жөн Ун өнгөрсөн 3 дугаар сарын 25-28-нд Хятад улсад албан бус айлчлал хийсэн юм. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Хятад улсад …
-
18 June
Мехико хотод хуурамч газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгджээ
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ний F хэсгийн эхний тоглолт Герман-Мексикийн халз тулаанаар эхэлж мексикчүүдийн гайхамшигтай ялалтаар өндөрлөх үед Мексикийн нийслэл Мехико хотод хуурамч газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн байна. “Үндэсний шигшээ баг нь гоол оруулах баярт мөчийг харсан Мексикийн хөгжөөн дэмчигчид хөөрч баярласандаа үсэрч цовхочсон нь хуурамч газар хөдлөлт үүсэхэд нөлөөлсөн байж магадгүй” гэж “SIMMSA” газар хөдлөлтийн хяналт ажиглалтын сүлжээ мэдээлжээ. “Риа Новости” агентлагийн мэдээлснээр, …
-
18 June
Гурван талын уулзалт хийх санал тавьжээ
Умард Солонгосын эргэн тойрны нөхцөл байдлыг хэлэлцэхээр ирэх 12 дугаар сард Бээжин хотод гурван талын уулзалт зохион байгуулахыг Хятад улс Япон болон Өмнөд Солонгост санал болгожээ.
-
18 June
Хоёр Солонгос спортын салбарын солилцооны асуудлыг хэлэлцэж байна
Өмнөд болон Умард Солонгосын төлөөлөгчид спортын салбарын солилцооны талаархи асуудлыг хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд хэлэлцэж байна. Энэ тухай телевизийн “YTN” суваг мэдээлэв.
-
18 June
Японы Осака хотод болсон газар хөдлөлтийн улмаас 3 хүн амиа алдаад байна
Японы Осака хотод болсон 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас гурван хүн амь үрэгдэж, 61 хүн гэмтэж бэртсэн тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв. Хана нурсны улмаас 9 настай охин болон өндөр настай эрэгтэй амиа алдсан бол өөр нэг эрэгтэй хүн номын тавиурт дарагдан нас баржээ. Бэртэж гэмтсэн олон арван хүнийг эмнэлэгт хүргэж байгаа бөгөөд гал сөнөөгчид Осакагийн хойд хэсэгт гарсан …
-
18 June
Македонд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаагийн ажилтнууд бэртжээ
Македон улсын нийслэл Скопье хотод байрлах парламентын байрны өмнө өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаагийн 7 ажилтан бэртэл гэмтэл авч, 25 хүнийг баривчлан саатуулжээ. Македон улсын нэрийг өөрчлөх тухай хэлэлцээртэй холбоотойгоор тус улсад эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөн юм. Грекийн гадаад хэргийн сайд Никос Котзиас болон Македоны гадаад хэргийн сайд Никола Димитров нар өнгөрсөн ням гарагт Македон улсын үндсэн хуулиар баталгаажуулах шинэ нэрний …
-
18 June
Хоёр талын харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцжээ
Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеньятта болон Замбийн Ерөнхийлөгч Эдгар Лунгу нар Найроби хотноо яриа хэлэлцээ хийж, хоёр улсын эдийн засгийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Хоёр улсын төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэл гаргаж, аялал жуулчлал, тээвэр, холбоо, худалдаа, хөрөнгө оруулалт, агаарын тээвэр зэрэг салбарт хийгээд бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтын ажиллагаагаа …
-
18 June
Камбожийн хунтайжийн сууж явсан автомашин осолджээ
Камбожийн өмнөд хэсгийн Кампонгсаом мужид тус улсын хунтайж Нородом Ранарит болон түүний гэргий Оук Пхалла нарын сууж явсан автомашин осолдсон тухай Синьхуа агентлаг орон нутгийн цагдаагийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлжээ. “Хунтайжийн толгой болон хөл ноцтой биш гэмтсэн, харин эхнэр нь нэлээд хүнд гэмтэл авсан” гэж дээрх мужийн цагдаагийн газрын төлөөлөгч Чун Нарин мэдэгдсэн байна. Камбожийн эзэн вангийн гэр бүлийн гишүүдийн сууж …
-
18 June
Крис Браун дахиад л хүчирхийллийн хэрэгт холбогдов
Крис Браун дахиад л шүүхийн өмнө толгой бөхийх хэрэгтэй болов. Учир нь нэгэн бүсгүй Грэмми шагналт дуучин эр өөрийг нь цохисны дээр мөрдөж мөшгин зовоосон хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргажээ. Улмаар шүүхээс Крисийг “Кассандра” хэмээх хочтой 24 настай бүсгүйгээс 1 км зай барьж байх шийдвэр гаргасан байна. Энэ долоо хоногт Лос-Анжелес хотын шүүхэд гаргасан бүсгүйн гомдолд Браун түүнийг олон удаа …
-
18 June
Японы Сакуразима галт уул дэлбэрэв
Японы өмнөд хэсгийн Кюшю арал дээр орших Сакуразима галт уул 16-ны өглөө орон нутгийн цагаар 7.20 цагт тэсэрч үнс, утааны 4,7 километр өндөр багана үүсгэсэн тухай тус улсын цаг уурын албанаас мэдээлжээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, галт уулын баруун энгэрээр халуун лав урссан ба тэсрэлтийн үед том том чулуунууд 800-1000 метрийн зайд шидэгдэж байсан байна. Одоо энд аюулын гуравдугаар түвшний …
-
18 June
Японы Осакад хүчтэй газар хөдлөлт болжээ
Японы баруун хэсэгт даваа гарагийн буюу өнөө өглөө 5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн тасалдсан тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. РИА Новости агентлагийн мэдээлснээр, Японы баруун хэсгийн Осака болон бусад хотод хүчтэй доргилт, чичиргээ мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас төмөр замын хөдөлгөөнийг, түүний дотор “Синканксэн” хурдан галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон тухай NHK телевиз мэдээлжээ. …
-
16 June
“Ворошиловын мэргэн бууч” киноны найруулагч таалал төгсжээ
ОХУ-ын нэрт кино найруулагч,Төрийн думын депутат Станислав Говорухин 83 насандаа таалал төгссөн болохыг парламентын доод танхимын дарга Вячеслав Володин албан ёсоор мэдээлэв.Найруулагч удаан хугацаанд өвчилж, улмаар Барвиха дахь сувиллын газарт эмчлүүлж байжээ. Станислав Говорухин бол ЗХУ болон ОХУ-даа нэрд гарсан чадварлаг кино найруулагч, жүжигчин байсан юм. Түүний 1999 онд бүтээсэн “Ворошиловын мэргэн бууч” кино авлига, шударга бус явдалд идэгдсэн өнөөгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл