2015 оны 9 дүгээр сарын 13 -14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8,10,13-р хороодод 00 цагаас 03 цагийн хооронд хүүхэд, залуучуудыг мэсээр айлган сүрдүүлж, өмсөж явсан хувцас, пүүз, гар утас, бэлэн мөнгө бусад зүйлсийг дээрэмддэг этгээдүүдийг саатууллаа. Хэргийг Төв аймгийн харьяа Улаанбаатар хотод суралцахаар ирсэн 18-20 насны М.Т.О.П нар нь бүлэглэн үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 3,4 хороолол дахь цагдаагийн дэд …
Tag Archives: гэмт хэрэг
September, 2015
-
8 September
Л.Гансүх шүүх хурлыг шоронд хийхийг эсэргүүцжээ
Өнгөрсөн 7 хоногт экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Миний ойр дотны хүмүүсийг хэрэгт унагаж байна” гэж мэдэгдсэн. Үүний гол төлөөлөгч гэж хэлж болох хүн бол түүний ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх билээ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3,6 тэрбум төгрөг завшсан хэргээр буруутгагдан Ганц-д хоригдож байгаа. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн 2-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй …
August, 2015
-
26 August
Өлсгөлөн зарлаад “бултдаг” жишгийг Г.Дэнзэнгээр “хазаарлая”
Төрийн өндөр албан тушаал хашиж байгаад авлига, албан тушаалын хэргээр “гяндан”-д орсон хүмүүст нэг “өвөрмөц” жишиг тогтсон гэмээр. Энэ нь хоригдоод удаагүй байхдаа өлсгөлөн зарлаад дараа нь бие муудсан гэх шалтгаанаар батлан даалтанд гарах. Авлигын загалмайлсан эцэг гэх, одоогийн төрд жүжиг найруулан суугаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “оймстой” ачигдахдаа шоронд өлсгөлөн зарлаж энэ жишгийг тогтоосон гээд хэлчихэд илүүдэхгүй болов уу? Дараахан нь турж …
-
25 August
17 шүүгчид хэрэг үүсгэжээ
Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахад иргэдийн оролцоо хамгийн чухал. Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгохын хэрээр шүүхийн үйлчилгээн дэх олон нийтийн хяналт нэмэгдэж, энэ нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд гол нөлөөг үзүүлдэг байна. Энэ дагуу ШЕЗ-ийн “Шүүх ба олон нийт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөр нь шүүхийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, олон нийтийн хяналтыг …
-
22 August
Өчигдөр 161 согтуу жолооч саатуулагджээ
2015 оны 8 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 406 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 294 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 3 хүн нас барж, 36 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, …
-
21 August
Өндөр настай эмэгтэйг хөнөөсөн этгээд Германд төрсөн 24-тэй залуу байжээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Өнөөдөр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс энэ хэргийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Өнөөдөр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс энэ хэргийн талаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн хэлэхдээ …
-
21 August
75 настай эмээг хөнөөсөн этгээд хэргээ хүлээжээ
Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч 75 настай эмэгтэйг хоолойг нь хэрчиж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн. Тэгвэл цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны эцэст гэмт этгээдийг өчигдөр 17.00 цагийн үед баривчлан байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Одоогоор гэмт этгээдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байгаа ч сэжигтэн одоогоор хэргээ хүлээгээд байгаа гэнэ. Хэргийг эргэн сануулбал, амиа алдсан 75 настай эмээ …
-
20 August
70 настай эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарчээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд хүний амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал Хаан банкны төв байрны зүүн хойно байрлах орон сууцанд оршин суух 70 эмэгтэйг хоолойг нь хэрчиж бүрэлгэсэн байна. Талийгаач гэртээ нохойтойгоо амьдардаг байсан бөгөөд энэ сарын 16-нд эсэн мэнд байсан ч 17-ны өдрөөс хойш огт харагдаагүй байна. Мөн нохой нь гэртээ байнга хуцаад, утас нь холбогдохгүй байжээ. Тиймээс …
-
17 August
Г.Алтанхүү, Т.Цогт, Г.Маралмаа нар өршөөгдөхгүй
Өршөөлийн хуулиар хүний амийг санаатай хохироосон, хүчингийн хэрэг хийсэн этгээдүүд суллагдахгүй гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр найз охиноо үхэлд хүргэсэн гэх Г.Алтанхүү, дөрвөн настай охиноо зодож амийг нь хохироосон гэх Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг өршөөлд хамруулна гэсэн мэдээлэл гараад байгаа аж. Гэвч тэд өршөөгдөхгүй гэнэ. Хүний амь насыг санаатай хохироосон гэдэг үндэслэлээр буруутгагдаж, улмаар …
-
13 August
Орон сууц түрээслэнэ хэмээн залилан хийж байсан хэрэгтнийг шалгаж байна
Иргэдийн орон сууцыг түрээслэнэ гэж хуурч мэхлэн бусдад давхар түрээслэн онц их хэмжээний хохирол учруулсан “А”-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иймд дээрх байдлаар байр түрээслэхээр мөнгөө өгч хохирсон, хохирогчоор мэдүүлэг өгөөгүй иргэд Мөрдөн байцаах газрын 209 тоотод ирж мэдүүлэг өгөх шаардлагатай байна. Иргэдийн шилжилт, суурьшилт ихэссэнтэй холбогдуулан түр хугацаагаар орон сууц, хашаа байшин түрээслэх хэрэгцээ шаардлагыг ашиглан орон сууцыг давхар …
-
13 August
Нийслэлд золгүй байдлаар 7 хүн нас баржээ
2015 оны 08-р сарын 12-с 13-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1766 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 7 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 15, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 5, …
-
12 August
Гулгаа массажны цаана 326 биеэ үнэлэгч байгааг тогтоожээ
Баянгол, Баянзүрх дүүрэгт гулгаа массаж нэрээр охидын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг цагдаа нар өнгөрсөн зургадугаар сард илрүүлсэн юм. Зоогийн газар, шөнийн цэнгээний газруудын дор байрласан гулгаа массажид биеэ үнэлэлтийг зохион байгуулж байсан 24 этгээдийг саатуулсан билээ. Цагдаа нар энэ төрлийн үйлчилгээний цаана охидыг уруу татан, амар хялбар аргаар ашиг орлого олж буй гэмт этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйлдлийг таслан зогсоох хяналт, …
-
11 August
Нийслэлд золгүй байдлаар 5 хүн нас баржээ
2015 оны 08-р сарын 10-наас 11-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1438 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 28 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 19 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 5 хүн, хулгайлах гэмт хэрэг 11, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 5, зам тээврийн хэрэг 9, …
-
10 August
Өлсгөлөн зарласан Г.Дэнзэнг эрүүдэн шүүж байна гэв
Өмнөх Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан байна. Түүнийг албан тушаалаа урвуулсан, аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан АТГ-ынхан гурав дахь сардаа цагдан хорьж, шалгаж байгаа. Хүний гэм бурууг шүүхээр тогтоогоогүй байхдаа цагдан хорьж, эрүүдэн шүүж буй нь хууль зөрчиж буй үйлдэл …
-
5 August
Эмтэй ус уулгаад хүчирхийлсэн хэрэг гарчээ
Өсвөр насныхан эцэг эх, сургууль багш нарын хараа хяналтаас бүрэн гарчээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын МҮСТ болон “Наран” цогцолбор сургуульд суралцдаг 16-17 насны хөвгүүд насанд хүрээгүй охиныг согтуу биеэ хамгаалах чадваргүй байсныг ашиглан хүчирхийлсэн хэрэг тус сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Хур” зочид буудалд гарчээ. Охинд архи шахаж уулгасан төдийгүй эмтэй ус өгсөн ч байж болзошгүй тухай хэрэгт холбогдогчид болон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл