Оюутан залуус маань амьдралын хэв маяг, орчин нөхцөл эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед суралцаж байна. Тухайн оюутны амьдралаа хэрхэн, яаж зохицуулж байгаа нь тэдний амьдралын хэв маяг болдог. Оюутан залуучуудын амьдралын хэв маягийн бодит байдал, баримтуудад дүн шинжилгээ хийхэд ихэнх оюутны амьдрал зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй байгааг гэрчилдэг. Үүнийг нэг тод жишээ нь зохисгүй, буруу хооллолт юм. Оюутнууд хооллолтын байдалдаа …
Tag Archives: зөвлөгөө
December, 2018
-
10 December
ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн бэлгийг хэрхэн сонгох вэ?
Хүнсний аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн мэдлэг, сонголт хамгийн чухал.Ялангуяа хүүхэд багачуудын хоол, хүнсний сонголт эцэг эхчүүдээс шууд хамааралтай байдаг. Удахгүй болох шинэ жилийн баяртай холбогдуулж эрүүл хүнсээр хүүхдийн бэлэг бэлтгэх, баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой талаарх мэдээллийг хүргэж байна. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах …
-
6 December
Жингээ эрүүл мэнддээ аюулгүйгээр хурдан хасах арван зөвлөгөө
Жингээ амжилттай хассан хүмүүсийн баримталдаг шилдэг 10 стратегийг та бүхэнд толилуулья. Үүнд: 1. Тэд өөрийгөө сайтар таньж мэддэг Амжилт гаргах нэг түлхүүр нь сэтгэл санаа хямарсан үедээ идэх, эсвэл өлссөндөө бус харин сурсан зангаараа тавгаа хоослох гэх мэт өндөр эрсдэлтэй нөхцөл байдлыг зохицуулж сурах явдал юм. Жингээ амжилттай хассан хүмүүс дасан зохицох чадвар сайтайн зэрэгцээ аливаа зүйлийг урьдчилан төлөвлөж сурсан …
November, 2018
-
27 November
Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжээрэй
Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг сонирхоорой. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч …
-
21 November
Компьютерээс хамааралтай үүсэх нүдний хам шинж
Сүүлийн жилүүдэд компьютерийн хэрэглээ ихэссэнтэй холбогдон дэлгэц буюу монитортой ажилладаг хүмүүст толгой өвдөх, нүд чилэх, хараа бүрэлзэх, нүд улайж, аргах, хүзүү хөших, гэрэлд мэдрэг болж нүд гялбах зэрэг шинж тэмдгүүд ихсэн нүдний эмчид хандах тохиолдол ихсэж байна. Илрэх шинж тэмдгүүд: Толгой өвдөх Харааны хэт ачаалалтай холбоотойгоор толгойн өвдөлт үүснэ. Нүд хуурайшиж аргах, улайх Компьютер, телевиз харах болон юм унших зэрэг …
-
21 November
Мөнгөн эдлэл гэрийн нөхцөлд өнгө оруулах аргууд
Мөнгөн эдлэлийг гэрийн нөхцөлд өнгө оруулах аргуудаас танд зөвлөж байна. Ус+сода+тугалган цаас Хүмүүсийн тэр бүр мэддэггүй цаг хэмнэсэн арга бол саванд ус хийж, тугалган цаас болон 2-3 халбага сода хийж буцалгаарай. Дээр нь өнгө оруулах гэж буй мөнгөн эдлэл, халбага сэрээгээ хийгээд 10-15 минут байлгахад болно. Эсвэл хоосон саванд тугалган цаас дэвсээд дээр нь 2-3 халбага сода хийж мөнгөн эдлэлээ …
-
16 November
Гэр бүлийн тусгаар тогтнол
Тусгаар тогтнол, эрх чөлөө гэдэг үгс хамтдаа нэгэн үндэс бүхий утга агуулдаг. Улс орны тусгаар тогтнол гэдэг нь тухайн улс орны үндэсний язгуур эрх ашиг, хил хязгаарын бүрэн бүтэн байдал, ард түмний эрх чөлөө, улс орны нийгэм, түүх, хэл соёлын хөгжил дэвшлийн баталгаа юм. Энд “Хөгжил дэвшлийн баталгаа” гэдэг үгийг анхааралдаа аваарай. Тэгвэл гэр бүлийн тусгаар тогтнол нь мөн ялгаагүй …
-
13 November
Томуу, томуу төст ханиад зэрэг вирусийн гаралтай халдварыг антибиотик эмчлэхгүй
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015 оноос жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулж эхэлсэн ба Монгол Улс 4 дэх жилдээ энэхүү 7 хоногийг зохион байгуулж байна. Энэ онд 11 дүгээр сарын 12-18-нд Дэлхийн антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 7 хоногийг “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав” “Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд …
-
3 November
Таны амралтад:Луувангаар баяжуулсан элэгний нухаш хийх жор /видео/
ОРЦ: Сүү – 100гр Элэг – 400гр Лууван – 1ш Сонгино – 1ш ШИМ ТЭЖЭЭЛ: Цус төлжүүлэх, хүүхдийн өсөлт, нүдний хараанд сайнаар нөлөөлдөг тул өдөр тутамдаа талхан дээрээ түрхэж идэхэд тохиромжтой. Элгэнд В12 болон С витаминаар хамгийн ихээр агуулагддаг. Лууванд А витамин, мөн В витамины ихэнх нь, төмөр, кальци, С витамин, бета каротин, кали агуулдаг. Эдгээр нь хүний биед шууд шингэж, маш …
-
3 November
Томуугийн вакцин хийлгэхдээ анхаарах зүйлс
Хүйтний эрч наашилж, бага насны хүүхдүүдийн дунд ханиадны дэгдэлт нэмэгддэг. Дүүргийн эмнэлгүүд ч ачаалалтай ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 71.058 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2561 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.4 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус, тус их байна. Нийт өвчлөгсдийн 40.1 хувийг 0-1 нас, …
October, 2018
-
31 October
Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх арга
Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох …
-
27 October
Тархинд цус харвах эмгэгээс урьдчилан сэргийлэх долоон арга
Артерийн даралт ихсэх өвчний гол хүндрэл бол тархинд цус харвах эмгэг (цус харвалт) юм. Дэлхийн улс орнуудаас уг эмгэгээр МОНГОЛ УЛС 1 байранд ордог. Та бүхэнд энэхүү эмгэгээс хэрхэн сэргийлэх талаар хүргэж байна. Тус нийтлэлийг Харвардын эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллээс бэлтгэсэн болно. Та бидний аав ээж, хамаатан садан ахимаг настай л бол цус харвах эмгэгт өртөмтгий хүмүүсийн тоонд ордог. …
-
10 October
Наргил модны тосны эерэг ба сөрөг тал
Наргил модны тос буюу Кокосын тос нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэдгийг та сонсож байсан болов уу? Сүүлийн үед дэлгэрсэн уг тосыг хүмүүс гоо сайхан, хүнсэндээ өргөнөөр ашиглаж байна. Харин уг тосны найрлага үр дүнг эрдэмтэд гайхаж, худалдан авагчдын дунд ч эрэлт ихтэй байсан юм. Тэгвэл тус тосны үр дүнг судлахаар Америкийн зүрхний нийгэмлэг нэгэн судалгаа хийжээ. Уг судалгааны үр …
-
5 October
Гэрийн муу энергийг цэвэрлэх аргууд
Гэрээ цэвэрлэсний дараа ч тухгүй, тавгүй мэдрэмж байсаар л байна уу? Их цэвэрлэгээ хийдгийн адилаар гэрийнхээ энергийг цэвэрлээд үзээрэй. Фэнг шүй-д гэрийн энерги нь ажил амьдралын амжилтад нөлөөлдөг төдийгүй сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг гэж үздэг байна. Тиймээс гэр эерэг энергитэй байх нь аз дагуулж, эерэг бөгөөд сайхан сэтгэгдэл төрүүлдэг, стресс болон депресст өртөх эрсдэлийг бууруулдаг байна. Дараах нийтлэлээс гэрийн муу энергийг арилгах аргатай танилцаарай. Нэн …
-
5 October
Хувцсанд наалдсан бохийг хэрхэн арилгах вэ?
Өөрийн болон бусдын болгоомжгүй үйлдлээс болж хувцас болон үсэндээ бохь наах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ тохиолдолд гэртээ гар доорх материал ашиглан ямар арга хэмжээ авах ёстойг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна. Хувцсанд наалдсан бохь Шууд хувцаснаас хусаад арилдаггүй шүү дээ заавал наалдамхай хэсэг үлддэг. Хэрвээ хувцас эдлэлд наалдсан бохийг анзааралгүй салгалгүйгээр угаавал бохь даавууны ширхэгт орж арилгахад хүнд болдог. Харин үүнийг бүхэлд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл