Tag Archives: зөвлөгөө

October, 2018

  • 4 October

    Сурагчийн цүнх хэдэн кг жинтэй байх ёстой вэ?

    Австралийн нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоосон байна. Иймээс судлаачид сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож стандарт гаргасан байна. Сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь …

  • 3 October

    Какао нь арьсыг залуужуулж хорыг гадагшлуулна

    1 цайны халбага нунтаг какао 1 цайны халбага тараг 1 цайны халбага зөгийн бал  Гурван орцоо нийлүүлэн сайтар бледэрдэнэ. Нунтаг какао блендэрдэхэд хүндрэлтэй байж магадгүй учир жоохон тэвчээр гаргаарай. Хайлсан шоколад шиг болтол нь бледэрдээрэй. Сайтар цэвэрлэсэн нүүрэндээ маскаа түрхэнэ.15-20 минутын дараа бүлээн усаар угаан. Чийгшүүлэгч тос түрээд л боллоо. Энэхүү маскыг хэрэглэснээр гарах ашиг тус: Какао: Антиоксидантаар баялаг, нарнаас болж …

September, 2018

  • 25 September

    Гэртээ хуурай арьсыг гүн чийгшүүлэх маск хийх жор

    1. Авокадо Хуурай арьсанд хамгийн тохиромжтой жимс бол авокада. Тал авокада байхад л таны арьс гэрэлтээл ирнэ. ½ зөөлхөн авакода ¼ аяга зөгийн бал Авокадагаа нухаад зөгийн бал хийн хутгаад цэвэрхэн нүүрэндээ түрхээд 10 минутын дараа хүйтэн усаар угаана. 2. Овьёос Хамгийн хялбар маск 1 цайны халбага овьёос, хивэг 1 цайны халбага тараг 1 цайны халбага зөгийн бал 1 цайны халбага оливийн тос Хийх арга: Бүх орцоо …

  • 24 September

    Хэмнэлттэй жолоодлого хэрхэн хийх вэ?

    Шатахуунд хэмнэлттэй 10 зөвлөгөө болон анхаарвал зохих хэдэн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. Бидний тэр болгон анзаараад байдаггүй хирнээ шатахуун хэмнэлтэнд чухал нөлөө үзүүлдэг хэдхэн зөвлөмжийг та дагаж мөрдсөнөөр тодорхой үр дүнд хүрч чадах юм. Бага хаазаар хөдөлгөөнөө эхлүүлэх – Та намуухан бага хаазаар хөдөлгөөнөө эхлэх нь аюулгүй бөгөөд шатахууны хэмнэлтийг бий болгодог. Ойролцоогоор 20км/ц хурдыг 5 секундэд авахаар хөдөлгөөнийг …

  • 24 September

    Ядаргаатай эсэхээ яаж мэдэх вэ?

    Бие махбодь эрхтэн системийн тодорхой хэсэгт буюу бүхэлд нь эрчим энерги, тамир хүчийн доголдол хямрал ямар нэг хэмжээгээр үүссэн байгааг ядаргаа хэмээн товчлон ойлгож болно. Ядаргаа нь янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг. Тухайлбал: Бие  сульдаж, тамирдах Ажлын бүтээмж сулрах , буурах Унтаад сэрхэд амарсан шинж илрэхгүй, нойр дутуу , бие хүндэрсэн байдалтай босож ирэх Уурламтгай , бухимдуу, мартамхай болж ой санамж …

  • 22 September

    Утасны батарейг удаан хэрэглэх зөвлөгөө

    ҮРГЭЛЖ УТАСНЫХАА ҮЙЛДЛИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙХ Хэрэв та iOS системийн утас барьдаг бол аль болох сүүлийн үеийн хувилбаруудыг утсандаа суулгах нь зүйтэй. Учир нь үйлдлийн систем шинэчлэгдэх тусам бага хэмжээний цэнэг ашиглах боломжуудыг дагуулж ирдэг. ХЭТ ХАЛУУН ЭСВЭЛ ХҮЙТЭН ТЕМПЕРАТУРААС ХОЛ БАЙХ Таны утасны батарей 160С-220С ажиллахаар зохион бүтээгдсэн. Ялангуяа 350С-аас илүү халуун орчин нь таны утасны батарейн багтаамжийг багасгадаг …

  • 22 September

    Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой зургаан хүнс

    Хүйтний улирал эхэлсэн үед биеэс хүйтнийг гадагшлуулах хоол унд хэрэгтэй болдог. Мэргэжилтнүүд үхэр хонины махны шөл, хөөрүүлсэн сүү, аарц, байгалийн цэвэр жимсний халуун шүүснээс гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна. 1.    Цагаан гаа: Шинэхэн цагаан гааны 80.9%-ийг чийг эзлэх бөгөөд уураг 2.3% , тос 0.9% , эслэг 2.4%-ийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальци, фосфор элбэг байхаас гадна тиамин, …

  • 22 September

    Эмэгтэй хүний энерги хэрхэн сэргэдэг вэ?

    Мисс Б.Гүнзаяа өөрийн нүүр номын хуудсаараа дамжуулан эмэгтэйчүүдэд зориулан сонин содон мэдээлэл түгээдэг. Тэрбээр энэ удаад эмэгтэй хүний энерги хэрхэн сэргэдэг талаар ээлжит зөвлөгөөгөө хүргэжээ. 1. Даашинз, юбка өмсч бай. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг. 2. Гар хумсаа тогтмол арчилж, цэвэр байлга. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайн энерги төвлөрүүлдэг. 3. Сайн зохиол унш. Ялангуяа …

  • 20 September

    Ханиадыг эмгүйгээр эмчлэх аргууд

    Хамгийн элбэг тохиолддог ч сайн эмчлэхгүй бол хүний дархлалын системийг сулруулж байдаг ханиадыг гэрийн нөхцөлд хурдан, үр дүнтэй эмчлэх аргуудыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Зарим эм, бэлдмэлүүд ханиадыг тухайн үед нь дарах  боловч бүрэн эмчилдэггүй бөгөөд дахин тухайн вирусээр халдварлах магадлал өндөр байдаг. Харин эмийн бус байгалийн гаралтай бэлдмэлүүд нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг улам нэмэгдүүлдэг. Сармистай сүүгээр …

  • 19 September

    Хүүхэд анх сургууль, цэцэрлэгт явахдаа уйлах нь хэвийн үзэгдэл юм

    Эцэг эхчүүд анхлан сургууль цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдээ уйлах үед нь маш их санаа зовдог. Ялангуяа 2-3 настай хүүхдүүдийн хувьд уйлах нь нийтлэг байдаг. Энэ нь эцэг эхтэйгээ юмуу асран халамжлагчтайгаа бат бөх харилцаатай буюу ээнэгшин дассан хүүхдүүдийн хувьд хэвийн үзэгдэл юм. Эсрэгээрээ ээж аавыгаа юмуу багшийг тоохгүй өөрийгөө саатуулж байгаа хүүхдүүдийн хувьд эцэг эх асран халамжлагчдын бат бөх харилцаа …

  • 15 September

    Цайны дээжийг халуунаар өргөдөггүйн учир

    Цайны дээжээ өргөхдөө хэлсэн үгс энгийн хэрнээ хүчтэй засал болдог. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан биеэ бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө …

  • 12 September

    Сайхан амрахын тулд дараах 12 зөвлөгөөг дагаад үз

    Унтмаар байвч юу ч юм бэ саад болсоор байна уу. Тэгвэл унтахаасаа өмнө эдгээр 12 зөвлөгөөг дагаад үзээрэй. Тэгвэл нам унтаж, өглөөг аз жаргалтайгаар угтах болно. Агаарын температурыг тааруул Дулаан орчинд унтах нь ая тухтай байдлыг бүрдүүлдэг боловч температурыг зөв тохируулснаар сайхан амрахад туслах болно. Целсийн 15-23 хэмд хүн тайван амарч чаддаг. Түүнээс халуун бол бүгчимдээд унтаж чадахгүй, мөн хүйтэн …

  • 12 September

    Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах аргууд

    Хууль зүйн дотоод хэргийн яам, Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан иргэд, олон нийтэд цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах талаар дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах аргууд: Өөрийн имэйл хаяг, цахим хаягууд болон компьютер, …

  • 8 September

    Айдасгүй хүнс

    Жин хасах хамгийн сайн арга оройн хоолноос татгалзах гэдэг зөвлөгөө турахыг хүсч буй бүсгүйчүүдийн хувьд авралын алтан дүрэм мэт санагдах нь бий. Гэхдээ өдөр ажлынхаа заваар хам хумхан хооллосон нэгэнд орой хариад өлөн ходоодтой унтахаар хэвтэнэ гэдэг чамгүй тэвчээр шаардана. Магадгүй нойр хүрэхгүй эргэж хөрвөх, эцэст нь ядаргаанд орж турах гэснээсээ ч эс юм болж мэднэ. Тиймээс оройн цагаар ходоодоо …

  • 8 September

    Дэлгэцийн хамаарал хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ?

    Сүүлийн үед хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид хүртэл дэлгэцийн хамааралтай болсон байна. Мэдээлэл авах, бусадтай харилцах, ажлаа хийхийн тулд гэх мэтчилэн дэлгэцтэй ойр байх олон шалтгаан байна. Бидний хайртай хүүхдүүд хүртэл эцэг эхээ харж өсөхдөө бодит зүйлээс илүү дэлгэцээс аливаа зүйлсийг хүртэж, хүлээн авч, мэддэг болж байна. Хүүхэддээ огт зурагт компьютер үзүүлэхгүй, утас бариулахгүй байна гэдэг ихэнх эцэг эхчүүдэд боломжгүй мэт. …