Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн тавдугаар сард 10 орчим хоног дагаж, тагнасан гэдгээ нэр бүхий залуус сошиал орчноор дамжуулан мэдэгдсэн билээ. Өчигдөр өмгөөлөгч, хуульч, Ц.Баасандорж хэвлэлийн хурал хийхдээ гэрчийн аюулгүй байдлыг хангах шаардлагыг тавьсан. Харин өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаар, гэрч Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 …
Tag Archives: нийгэм
August, 2017
-
10 August
ОБЕГ:Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 10-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11,12-нд нутгийн зүүн хагаст бороо, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-11-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч …
-
10 August
“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөр баталж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, мэргэжил арга зүйн удирдлага зохицуулалтаар ханган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа. Манай орны нутаг дэвсгэрт 60 гаруй төрлийн жимс, жимсгэнэ ургадаг, эрдэмтэн судлаачид олон төрлийн жимс жимсгэнийг тариалж нутагшуулах, үржүүлэх, агротехникийг боловсруулан шинэ сорт гаргах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологийг …
-
10 August
В,С вирусын шинжилгээнд хамрагдсан иргэдийн 17,5 хувь нь вирусын халдвартай гарчээ
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт даалгав. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжээд гурван сар болж байна. 2017 онд эрсдэлт бүлэг болох 40-65 насны 510 мянга гаруй иргэдийг …
-
10 August
Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засварын ажлыг есдүгээр сарын 1-н гэхэд бүрэн дуусгах үүрэг өгөв
Засгийн газрын хуралдаанаар 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар холбогдох сайд нарын танилцуулгыг сонсч Монгол Улсын Ерөнхий сайд дараахь үүргийг өглөө. -Бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засварын ажлыг есдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг БСШУС-ын сайдад, -Эрчим хүчний засвар үйлчилгээг дуусгаж, эрчим хүч, дулааны доголдолгүй ажиллах бэлтгэлийг хангахыг Эрчим хүчний сайдад, -Ургацын урьдчилсан балансыг зөв гаргаж, түүн …
-
10 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 10-нs Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд, БАЯНГОЛ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: 6-р хороо 10-р хороолол 12А, Б, 13, 15, И31-р байр болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: 11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор. Цахилгаан …
-
9 August
Г.Ариунбуян: Эх орныхоо төлөө эвлэлдэн нэгдэж чадсан монголчууддаа баярлалаа
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай ярилцлаа. -Монголчууд зовсон цагтаа эвлэлдэн нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ Батсүмбэрт гарсан ой, хээрийн түймрийн үеэр харуулж чадлаа. Он гарсаар улсын хэмжээнд 179 ой, хээрийн түймэр гарч, үүнийг унтраахын төлөө залуус сайн дураараа нэгдэж, гар бие оролцож бас хандив цуглуулсан. Танай байгууллагын аврагчид энэ үйл явдлыг хэрхэн хүлээж авсан бэ …
-
9 August
Д. Мөнхбаатарын гэр бүлийн амь насыг аварсан эмч Б.Түмэнбаярыг шагнав
Жил бүрийн наймдугаар сард уламжлал болгон тэмдэглэдэг эрүүл мэндийн салбарын ажилтны баярыг тохиолдуулан өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 67 эмч тангараг өргөлөө.Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тэд амлалаа. Тус ёслолын арга хэмжээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон Нийслэлийн түргэн тусламжийн …
-
9 August
Өгийнуурт живсэн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Архангай аймгийн Өгийнуурт энэ сарын 6-нд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин сууж байсан Б живсэн харамсалтай осол болжээ. Өнгөрсөн өдрүүдэд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа ч цогцсыг олоогүй аж. Тиймээс эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна. Мөн ОХУ-ын харьяат иргэн А аяллаар явж байгаад Завхан аймгийн Сантмаргац суманд Баяннуурт осолдож, амиа …
-
9 August
НҮБ-ын цагдаа болсон манай офицерууд тушаал дэвшжээ
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, НЦГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар цагдаагийн алба хаагчдаас анх удаа НҮБ-ын Цагдаагийн албанд тэнцэн, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөд Судан улсыг зорьсон билээ.Тэд саяхан албан тушаал дэвшсэн байна. Дээрх хоёр алба хаагч Өмнөд Суданы нийслэл Жуба хот дахь UNMISS ажиллагааны төв штабт …
-
9 August
Пёньян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх санал тавилаа
Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатарт болж байна. ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом энэ хуралд оролцож буй БНАСАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга Ри Ён Сон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд Пёньян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх боломжийг судалж үзэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр дурдлаа. Хойд Солонгосын талаас 1978 онд байгуулсан Агаарын …
-
9 August
Сансарын аюулгүйн тойргийн замыг түр хязгаарлана
Баянзүрх дүүрэгт нэгэн шинэ гүүрэн гарц тун удахгүй ашиглалтад орно Ачаалал ихтэй энэ уулзварт явган хүмүүст зориулсан гүүрэн гарц шинээр барьж байгаа юм. Гүүрэн гарцыг барьж байгуулж буйтай холбоотойгоор өнөө оройноос эхлэн түр хугацаагаар зам хаахаар болсныг Замын цагдаагийн албанаас мэдээлж байна. Наймдугаар сарын 09-ний 23.00 цагаас наймдугаар сарын 10-ны 06.00 цаг хүртэл Дарь эхийн уулзвараас зүүн тийш Сансарын аюулгүйн …
-
9 August
Маргааш багш нар жагсана
Энэ сарын 10-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багш нар нэгдэж, жагсаал хийхээр болжээ. Түүнчлэн багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, есдүгээр сарын 1-нээс өмнө цуглан шат дараатайгаар үзэл бодлоо илэрхийлж, өөрсдийн нийгмийн байдлыг дээрдүүлэх шийдвэр гарах төвшинд хүртэл жагсаж, цаашлаад хичээл хаялт зарлах аж. Хичээл хаялтыг хичээлийн шинэ жил эхэлмэгч буюу есдүгээр сарын …
-
9 August
“Оюутан цэрэг” энэ сарын 13-нд тангараг өргөнө
“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлээд дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа. Энэ хөтөлбөрт энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 41 их, дээд сургуулийн 700 гаруй оюутан хамрагджээ. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр сарын хугацаанд цэргийн анхан шатны онолын сургалтад суусан байна. Түүний дараа мэргэжлийн бэлтгэл, хээрийн сургалтад хамрагдсан байна. Энэ хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд нийт 3500 орчим оюутан хамрагдаж, тангараг өргөсөн байдаг юм …
-
9 August
119 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ
Авлигатай тэмцэх газар 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 04-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 121 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.Өнгөрсөн долоо хоногт 119 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 97, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 10, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл