Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/51 тоот захирамж гаргасан билээ. Захирамжийн хүрээнд нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2017 оны хоёрдугаар сарын 18-ны бямба, 19-ний ням гаригт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10.00, 12.30, 15.00 цагт иргэдэд үйлчилнэ. Түүнчлэн иргэдийн “Хүчит шонхор” худалдааны төвийг зорих эрэлтийг хангах зорилгоор …
Tag Archives: нийгэм
February, 2017
-
15 February
Цагдаагийн явуулын пост ажиллаж байна
“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Тус арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтээс оршин суугчдын амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилэн сэргийлэх зорилгоор орон сууцны СӨХ-той хамтран 24 цагийн ажиллагаатай цагдаагийн явуулын пост ажиллуулахаар болжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхонд 24 цагийн ажиллагаатай цагдаагийн явуулын пост ажиллаж эхлээд …
-
15 February
Органик хүнсний тухай хуулийн журмыг хэлэлцэж байна
Монгол Улсын Их хурлаас “Органик хүнсний тухай” хуулийг 2016 оны дөрөвдүгээр сард баталсан бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн …
-
15 February
Цагаан сарын бараагаа зээлээр авах таатай боломжийг бүү алдаарай
Монгол түмний баяр Цагаар сарын баярын бэлтгэлээ базааж буй эрхэм та бүхэнд нэгэн таатай мэдээллийг хүргэж байна. Эдийн засгийн хямралтай энэ жилийн хувьд иргэд та бүхэн цагаан сарын идээ, хүнсээ зээлийн таатай нөхцөлөөр авах боломжийг “Миракл Декор” ХХК олгож байна. Үйлчлүүлэгч та бүхэн Баясах Трэйд, GEM international, Өгөөж ХК зэрэг компаниудын бараа бүтээгдэхүүнээс 250 мянган төгрөгийн өртөг бүхий барааг хоёр …
-
15 February
Тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж байна
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-нд баталсан “Тэнэмэл” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдардаг гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэн, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг тус дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 63 иргэнийг бүртгэлд хамруулж, Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд …
-
15 February
Тэтгэвэр, тэтгэмж авах итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгохоор шийдвэрлэлээ
Монголын нотариатчийн танхимтай зөвшилцөн тэтгэвэр, тэтгэмж авах эрхийн итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгож байхаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг итгэмжлэгдсэн хүнд нь олгохдоо нотариатчийн олгосон итгэмжлэлийг үндэслэдэг. Өөрөөр хэлбэл Иргэний тухай хуулиар итгэмжлэлийг гурван жилийн хугацаатайгаар олгодог байсан юм. Нотариатчийн олгосон итгэмжлэлийн хугацаа урт …
-
15 February
Сар шинийн баяраар хилийн боомтууд амарна
Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд энэ сарын 27-оос ирэх гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд амарна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд Сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр амрах юм байна. Харин олон …
-
15 February
Сар шинийн баяраар нэмэлт автобус үйлчилнэ
XVII тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдөр хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгсэл нэмж явуулахаар болжээ. Тухайлбал, Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн …
-
15 February
Улаан загалмай нийгэмлэг цагаан сараас өмнө малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэнэ
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 17 аймгийн 150 гаруй сум зудын нөхцөл байдалд орсон албан ёсны үнэлгээ гарсан байгаа. Эдгээр аймгийн иргэдэд Засгийн газар болон олон улсын байгууллагууд тусламжаа илгээж эхэлжээ. МУЗН-ээс нэгдүгээр шатны хүмүүнлэгийн тусламжийг өвөлжилт хүндэрсэн Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 5 аймгийн 1740 өрхөд үзүүлэхээр бэлтгэж байгаа аж. МУЗН нь Олон улсын Улаан загалмай хорооны гамшгийн үеийн …
-
15 February
Гандангийн хэвийн боов шалгалтанд бүдэрлээ
Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх шалгалтаар Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандангийн орчимд байгаа хэвийн боовны 6 цэг, үйлдвэрлэлийн 3 цехийг хамрууллаа. Шалгалтаар хэвийн боовыг хаана хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, зориулалтын бус сав баглаанд савласан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд тухайлбал автомашины арын багааж, контейнерт худалдаалсан, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн орчин нөхцөл хүнсний технологи, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй, ажиллагсад …
-
15 February
Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй
XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 18-ны өдөр буюу Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр гудамж талбайн хог хаягдал болон гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэнэ. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн …
-
15 February
Гэрийн зуухны шинэ стандартыг мөрдөж эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэж баталсан байна. Батлагдсан стандартын баримт бичгийг мэргэжлийн хяналтын байцаагчдад танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. НМХГ-ын улсын байцаагч нар цаашид агаарын …
-
15 February
Техникийн хяналтын үзлэгийн төвүүд амралтын өдөргүй ажиллаж байна
Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг хурааж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын албаныхан өнөөдөр Баянгол Техникийн хяналтын үзлэгийн төвийн ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн албан татварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд долоо хоногийн турш амралтын өдөргүй ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотод 440 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнөөдрийн байдлаар …
-
14 February
Хүн амины онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлэв
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүн амины ноцтой гэмт хэргийг шуурхай ирүүллээ. Дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдөр 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрний орчим иргэн Б, Э нарын амь насыг бүрэлгэн улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор цогцоснуудыг шатаасан байдалтай байсан аж. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Сурын талбайн орчим иргэн Б …
-
14 February
С.Сүх-Очир: Хар тамхинд залуус яагаад дурлаад байна вэ гэдгийг сууриар нь судална
Нийслэлийн хүн амын 34 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар байгуулагдаад 4 сарыг үдлээ. Монгол Улсын ирээдүйн хөтөч болох залуучуудын талаар тус газар ямар ажил өрнүүлж буйг сонирхсон юм. Ингээд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очиртой ярилцсанаа хүргэе. -Хотын нүүр царай болох залуучуудын хөгжилд анхаарах шинэ байгууллага нийслэлд үүд хаалгаа нээжээ. Залуучуудад чиглэсэн …