Энэ оны эхний сарын байдлаар Нийслэл хотын хэмжээнд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 31 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30%-р буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ,таслан зогсоох, гарсан гэмт хэргийг илрүүлж ажиллахад цагдаа , хуулийн байгууллага иргэд , аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа чухал юм. Монголын уламжлалт сар шинийн баяр цагаан сар …
Tag Archives: нийгэм
February, 2017
-
2 February
“Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлагаас” сургалт зохион байгуулав
Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд ахуйн хүрээний гэмтэлд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирч буй нь анхаарлаа хандуулах цаг аль хэдийн ирсэнийг сануулж байна. Энэ ч үүднээс Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлагаас” аяныг өрнүүлж буй. Манай Улсын осол гэмтлийн нийт нас баралтын …
-
2 February
БНХАУ-д Зорчих иргэд гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 341 дүгээр зүйлд зааснаар Улсын хамгаалттай ховор, ховордсон зэрлэг ан амьтан агнах, эсхүл улсын ховор, ховордсон зэрлэг ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдах, тээвэрлэх, зарсан тохиолдолд 5 жилээс дээш хугацаатай хорих шийтгэл, мөнгөн торгууль онооно; онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих, мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй. Ан агнуурын тухай хууль тогтоомж, …
-
2 February
Нийслэлийн удирдлагууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан, үр хүүхэд, төрөл төрөгсөд, түүх судлаачид Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ойн хүрээнд Тусгаар тогтнолын ордонд СТА, Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатарын Сүхбаатар жанжны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн байна. Мөн …
-
2 February
Э.Бөхбат: Жолооч ядарсан, мансуурсан эсэхийг тогтоож байгаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд саяхан өөрчлөлт оруулж баталсан. Хуульд орсон гол өөрчлөлтийн талаар Замын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа. -Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд ямар өөрчлөлт оруулсан бэ? -2015 оноос мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт …
-
2 February
Хятадуудыг Монгол Улсад визгүй зорчуулах асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шийдэх гэж байна
ОХУ-д очдог Хятад жуулчид ба Монголд ирдэг Хятад жуулчид Хятад Улсын иргэдийг Монгол Улсад визгүй зорчуулах асуудлыг хоёр яамны түвшинд боловсруулж, УИХ-аар яаралтай оруулан батлуулах гэж улайрч байна. Энэ асуудлыг олны анхаарал сарнисан Цагаан сарын өмнө УИХ-аар оруулсан болоод баталж магадгүй юм. Хэрвээ амжихгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шийдэхээр зориод байгаа юм байна. Дээрээс ч тийм үүрэг даалгавар өгсөн юм …
-
2 February
Нээлттэй ажлын байрны хүрээнд Цахим бүртгэлд 1000 орчим иргэн бүртгүүлжээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Нээлттэй ажлын байр” өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт эхэллээ. Өндөр боловсрол, мэргэжил, мэдлэгтэй, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуусыг ажлын байранд урьж байгаа юм. Өдөрлөгт залуус идэвхтэй оролцож байгааг нэгдсэн төвийн ажилтнууд хэлж байлаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт очсоноор нийслэлийн харьяа газруудаас санал …
-
2 February
“Нээлттэй ажлын байр” өдөрлөг “Дүнжингарав”-т болж байна
Нийслэлийн 22 агентлагт нарийн мэргэжлээр нээлттэй ажлын байр зарлаж, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт өдөрлөг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг өдөрлөгийн үеэр танилцуулах юм. Өдөрлөг 09.00-17.30 цаг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл …
-
2 February
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 жолоочийг саатуулжээ
Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 273 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 215 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртжээ. Тухайлбал: БГД-ийн нутаг Модны 2-н зүүн уулзварт T.Pruis маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 13 настай Х-г мөргөж гэмтээсэн хэрэг …
-
2 February
УГТЭ амбулатори, оношлогооны тусламж үйлчилгээг 2 ээлжээр үзүүлж эхэллээ
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ны А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор тус эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд өчигдрөөс эхлэн оройн 20 цаг хүртэл өдөр бүр 2 ээлжээр ажиллаж эхэллээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай …
-
2 February
Нохой эзэмшигчдийн анхааралд
2017 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн 6 сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуу өвчний эрсдэлд 22 хүн өртсөн байна. Та галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, хазуулж, ноцуулж, самардуулж, шүлсдүүлсэн бол хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг ЗӨСҮТ-ээс анхааруулж байна.
-
2 February
3000 ширхэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгоно
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928,110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийн нэг курсын өртөг нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар бөгөөд манай улсын хувьд “Хүртээмж” төслийн хүрээнд АНУ-ын …
-
2 February
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой тохиож байна
Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглагч, ХХ зууны эрх чөлөөний тэмцэгч Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар нь 1921 онд ЗХУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, эх …
-
2 February
Д.Чойжамц: Монголчууд сүүлийн үед бүгдээрээ дарга болох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь зарим талаар харагддаг
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай ярилцлаа. -Монгол түмний уламжлалт баяр Цагаан cap хаяанд ирлээ. Айлчлан ирж буй гал тахиа жилийн өнгө төрх ямар байх талаар яриагаа эхлүүлэх үү? -Баярлалаа. Цагаан cap бол ах дүү, төрөл саднаараа орж, мэнд усаа мэдэлцэж, эвсэж нэгддэг их сайхан баяр л даа. Тийм ч учраас хүн бүр энэ баярыг хүсэн хүлээдэг. Ер нь, Монгол …
-
1 February
Нийслэлийн “Нээлттэй ажлын байр” өдөрлөг маргааш болно
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хоёрдугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо, залуучуудын мэргэжил боловсрол, мэдлэг чадварыг татан оролцуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжил эзэмшсэн болон суралцаж байгаа залуусыг “Нээлттэй ажлын …