Эмнэлгүүдийн хүүхдийн тасагт шаардлагатай агаар цэвэршүүлэгчийг олон нийтийн дэмжлэг, хандиваар шийдвэрлэн өгч буй “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аяны санаачилагч, зохион байгуулагчдыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шинэ санаачилга гаргасан шилдэг бүтээлийн уралдаан зарлахаар болсноо онцлов. Мөн Монголын мянга мянган бяцхан үрсийн эрүүл энхийн төлөө хийж буй аяныг төрийн …
Tag Archives: нийгэм
February, 2017
-
1 February
Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдэл гаргалаа
Монгол Улсын хилийн тухай хууль 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус байгууллагын шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд шилжиж, бүтэц орон тоо шинээр батлагдлаа. Шинээр батлагдсан бүтэц орон тоотой холбогдуулан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Дүнжингарав)-д ажиллаж буй иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ энэ өдрөөс эхлэн ажиллахгүй болж Гадаадын иргэн, харьяатын газрын төв байранд өөрийн …
-
1 February
Улаанбаатар хотод авто зогсоолын шинэ шийдлийг нэвтрүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Нидерландын Вант улсын “Вэйсис” ХХК-ийн Зөвлөх зөвлөлийн ерөнхийлөгч Пол Стаартжес нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, зогсоол, нийтийн тээврийн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи болон шилдэг менежментийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм байна. Түүнчлэн авто зогсоолын шинэ …
-
1 February
Архангайн цагаан идээ үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрийг хүртэл Тусгаар тогтнолын талбайд үргэлжилнэ. Тус худалдааг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв, “Нэг Архангай” ТББ-ынхан хамтран зохион байгуулж байгаа юм байна гэж Чингэлтэй дүүргийн …
-
1 February
Сумын Засаг дарга нар “Доржоо чи яагаад архи уугаад байгаа юм бэ” гээд л сууж байх нь
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Гэр бүлд үйлдэгдэж буй хүчирхийллийг эрүүгийн хэргээс тусгаарласан оновчтой хууль хэмээн дүгнэж байгаа. Гэвч яг хэрэгжүүлээд явахад алдаа дутагдал ихтэй хууль болжээ. УИХ-ын гишүүн А.Сүхбатын хэлдгээр барууны хуулийг л хуулбарласан нь ойлгомжтой биз. Энэ хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд сум, багийн Засаг дарга нарын хүлээн үүргийн тухай тусгасан байгаа юм. …
-
1 February
Сар шинийн баярыг тохиолдуулан авто машиныг тэгш, сондгойгоор хязгаарлана
Сар шинийн баяртай холбогдуулан орон нутгаас хотыг чиглэсэн хөдөлгөөн мөн томоохон зах худалдааны төвүүдийг чиглэсэн хөдөлгөөн эрс ихэсдэг. Улмаар автозамын ачаалал нэмэгдэж, түгжрээ саатал их бий болдог тул нийслэлийн Засаг дарга 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн А/51 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу автомашины дугаарын хязгаарлалт болон автозамын хөдөлгөөнд хэрхэн өөрчлөлт оруулсан талаар Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах …
-
1 February
Чингэлтэй дүүргийн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хаалт тараалаа
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль, 31, 43, 124 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд өчигдөр амны хаалт тараалаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чиглэл” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлан ийнхүү сургууль цэцэрлэгийн хүүхэд болон ажилтан албан хаагч нарт 1500 гаруй амны хаалтыг тараасан байна. Уг амны хаалт нь дөрвөн давхар материалаар хийгдсэн, амьсгал хамгаалах клапан бүхий шүүлтүүртэй Монгол Улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн …
-
1 February
2 ,7 төгссөн улсын дугаартай жолооч татвараа энэ сард төлнө
“Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгдөг. Хуулийн дагуу 2 дугээр сард 2,7-аар төгссөн улсын дугаартай жолооч нар энэ сардаа багтаж татвараа төлнө үү. 2, 7 …
-
1 February
Өнөөдрөөс эхэлж улсын эмнэлгүүд 20:00 цаг хүртэл ажиллана
Өнөөдрөөс эхэлж улсын эмнэлгүүд уртасгасан цагаар буюу 20:00цаг хүртэл ажиллаж эхлэхээр боллоо. Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20 цаг хүртэл ажиллуулахаар болсон юм. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төв ирэх гуравдугаар сарын 1-нээс 20 цаг хүртэл …
-
1 February
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнөөдрөөс эхэлнэ хэрэгжиж эхэллээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэд хэдэн онцлогтой болсон. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны …
-
1 February
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БОАЖ-ын сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагийн дарга нар багтсан юм. БОАЖЯ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ажлын хэсгийн ахлагч, сайд Д.Оюунхорол Ерөнхий …
-
1 February
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 01-ний лхагва гарагт болох үйл явдлын тоймыг хураангуйлан хүргэж байна. “ЧИНГИС” ЗОЧИД БУУДАЛ 09.00 цагт: “Чингис” зочид буудлын хурлын танхимд “Монголын үндэсний хоршоологчдын V чуулган” болох гэж байна. “Хоршоодын бизнесийн хөгжлийн гарц” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах чуулганд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Н.Энхболд болон бусад албаны төлөөлөл оролцоно. НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ 09.30 цагт: Нийслэлийн …
January, 2017
-
31 January
“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүлэн ажиллаж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг энэ оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэг, хоёр, гуравдугаар газар, …
-
31 January
Баянбүрдийн замын голоор хайс байрлууллаа
2016 онд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр Их тойруугийн гудамж буюу “Баянбүрдийн зам”-д зам тээврийн ослын улмаас хоёр явган зорчигчийн амь нас хохирсон хэрэг бүртгэгдсэн байна. Дээрх замд автобусны буудал орчимд иргэд зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гардаггүйн улмаас зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байдаг тул тус хэлтэс Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар …
-
31 January
Нийслэлийн харьяа агентлагууд нээлттэй ажлын байр зарлалаа
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажлын байрны нээлтэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг ирэх хоёрдугаар сарын 2-ны пүрэв гаригт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт зохион байгуулагдах аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын …