Tag Archives: нийгэм

August, 2017

  • 9 August

    Баянзүрхийн товчоог Баруунтурууны товчоо руу нүүлгэнэ

    Зам тээврийн хөгжлийн яамнаас Баянзүрхийн товчоог нүүлгэх талаар албан бичгээ Нийслэлийн засаг даргын тамгын газарт хүргүүлсэн байна. Учир нь Налайхын 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд өргөтгөл хийх газрыг бүрэн чөлөөлсөн байх шаардлагатай юм байна.  БНХАУ болон Монголын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус улсын банктай харилцан тохирсны үндсэн дээр энэхүү зам засварын ажлыг хийж буй бөгөөд зам …

  • 9 August

    Эцэг эхчүүд ХСИС-ийн хээрийн сургалтын төвтэй танилцлаа

    Хууль сахиулахын их сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэгчид өдгөө цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж буй билээ. Өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн тус сургалт наймдугаар сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гүнжийн хоолой дахь Их сургуулийн хээрийн сургалт, дадлагын цогцолбор төвд суралцагчдын эцэг, эх, ах, дүү, найз нөхдөд дээрх төвийн үйлажиллагаа, тэдний байрлан суралцажбуй байр, сургалтын орчин, хоол, орчныг …

  • 9 August

    Сарнайгийн үйлдлийг бодлогоор дэмжмээр байна

     “Сарнай” асрамжийн төвийг барих хандивын аяны талаар мэдээлэл олны анхааралд өртөөд байна. Учир нь энэхүү аяныг санаачилсан “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан “Нэг хүн-нэг тоосго” аяныг албан ёсоор зогсоож буй тухай мэдээлсэн билээ. Харин түүнтэй маргаан үүсгээд байгаа М.Сарнай “мөнгөний асуудлаас болж муудалцсан. “Нэг хүн-нэг тоосго” аяны тодорхой хэмжээний мөнгө Ц.Сувд-Эрдэнийн данс руу орсон. Мөн …

  • 9 August

    Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-111 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 49 дугаар тогтоолоор ойн төлөв байдлыг сайжруулах, байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцөлийг хангах зорилгоор 2017 онд нийслэлийн ногоон бүсийн ойн санд 40 га талбайд ойн цэвэрлэгээ хийж, 1200 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоосон байна. Энэхүү тогтоолын дагуу ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэний улмаас цаашид сэргэн ургах чадваргүй …

  • 9 August

    Х.Баттулга,С.Ганбаатар, М.Энхболд нар сонгуулийн зардлын тайлангаа CЕХ-нд хүргүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар тус тус сонгуулийн зардлын тайлангаа гаргаж хуульд  заасан хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүллээ. Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв …

  • 9 August

    Нийтийн тээврийнхнийг суудлын бүрээсээ долоо хоног бүр солих үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нийтийн тээврийн чиглэлд үйчилгээ үзүүлж байгаа компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тэрээр нийтийн тээврийн цэвэрлэгээг эцсийн буудал болгон дээр хийх, суудлын бүрээсийг долоо хоног бүр сольж, цэвэр тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн тэрээр өчигдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзсан …

  • 8 August

    Зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн зарим замналд өөрчлөлт орууллаа

    Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Авто плазагийн уулзвар”-ын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 22.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 22.00 цагийн хооронд хийгдэж, Их тойруугийн гол гудамж, Академч Н.Содномын гудамж, Худгийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул тус автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулав. Үүнд: Ч:4 “5 шар …

  • 8 August

    Орон гэргүй иргэдийг тоолж эхэлжээ

    Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийнхэн гэр оронгүй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг өчигдрөөс тоолж эхэлжээ. Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн тоог гаргаж, тэдэнд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах, орон сууцанд хамрагдах боломжоор хангах зорилготой явуулж байгаа аж.  Уг тооллого 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Хамрагдахыг хүссэн хүмүүс Тусгаар тогтнолын талбайд очиж, асуултад хариулах боломжтой гэнэ. Санал асуулгад оролцож, шалгарсан хүмүүсийг …

  • 8 August

    75.000 орчим иргэн жолооны үнэмлэх шинээр авах хүсэлт гаргажээ

    Жолооны үнэмлэхийг аравдугаар сараас хэвлэхээр болжээ. Үнэмлэхээ хаясан жолооч нар энэ хугацаанд түр үнэмлэх ашиглан замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Хэрэв хугацаа нь дуусвал үнэгүй сунгуулж болно. Өдгөө 75.000 орчим иргэн жолооны үнэмлэхээ шинээр авах хүсэлт гаргаад байгаа аж. Мөн хэвлэлтээс гарсан ч эзэд нь аваагүй жолооны 107.000 орчим үнэмлэх байгаа гэнэ. Үнэмлэхээ гээсэн гээд шинээр захиалаад, олсныхоо дараа түүнийгээ аваагүй …

  • 8 August

    НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгч шинээр томилогдлоо

    НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгчөөр томилогдсон Алекс Хайкенс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд итгэмжлэх захидлаа өргөн барилаа. Ёслолын дараа  Гадаад харилцааны сайд, Суурин төлөөлөгч нар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монголд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов.  Монгол Улс хэзээд хүүхдийн асуудлыг тэргүүн эгнээнд тавьж ирсэн, одоогийн Засгийн газар ч мөн хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын төлөө хүчин чармайлт гарган …

  • 8 August

    Цахим бүртгэлд 17,649 хүүхэд бүртгүүлээд байна

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэхээр болсон. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 8 дугаарын сарын 8-ны өдрийн байдлаар 17,649 хүүхэд буюу 45 хувь нь цахим бүртгэлд хамрагдаад байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд 8 сарын 10-аас эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, …

  • 8 August

    Хутга барьсан этгээд машин дээрэмджээ

    Энэ сарын 4-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт ”Хутгатай хүн дайраад байна” гэсэн мэдээлэл  цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, эрэгтэй 38 настай иргэн Ч нь  баруун гарын сарвуундаа хутга нууж, Сонгинохайрхан  дүүргийн 22 хороонд суух  эрэгтэй 38 настай Б-д тулган “худалдаж авсан байраа буцаана” гэж маргалдаж, хутгаар зүсэж гэмтээжээ. Мөн гэмт этгээд иргэн Б-г хутгалаад зугтаж явахдаа Сонгинохайрхан дүүргийн …

  • 8 August

    “Монгол алт” аяныг эхлүүллээ

    Монголбанкнаас алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг ирэх гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд аяны нээлтийн үйл ажиллагаа 2017.08.07-ны өдөр боллоо. Энэ үеэр Монголбанкны зүгээс Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-г баяжуулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй алт тушаагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд “Гэрчлэх бичиг” олгов. Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг …

  • 8 August

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно

    Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг  хэлж байсан. Энэ  нь иргэдийн дунд хүүхдийн мөнгийг зогсоох юм болов уу гэдэг эргэлзээ төрүүлж байсан. Энэ талаар Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Бүх хүүхдэд өгөх шийдвэр …

  • 8 August

    Их дэлгүүр урд өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор хотын удирдлагуудад мэдэгдэл хүргүүлэв

    МЭДЭГДЭЛ хүргүүлэх нь НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ц.САНДУЙ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД НАРТ:  Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай бол Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, өнгө төрөхөө олсон архитектур, орон зайн зөв шийдэлтэй, тохижилттой бульвар буюу олон нийтийн зориулалттай,түүхэн гудамж билээ. Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл 2016 оны 6 дугаар …