Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Австралийн эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайд хатагтай Шаром Стоуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд John Langtry, Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны Жендерийн газрын дарга Amy Haddad, Улаанбаатар хотоос нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Төсөл хөтөлбөр хамтын ажилгааны тасгийн дарга И.Батхүү …
Tag Archives: нийгэм
May, 2017
-
3 May
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг гардуулав
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга болж, уг санал асуулгаас гарсан зөвлөмжийг Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр (2017.05.03) гардуулав. Энэ арга хэмжээнд Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Н.Жанцанноров болон бүх гишүүд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг …
-
3 May
Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт үргэлжилж байна
Нийслэлийн Налайх дүүргийн ногоон бүсэд аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөөт шалгалтыг хийж байна. Хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй уг шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх …
-
3 May
Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгоход Сангийн яамнаас татгалзах зүйлгүй гэжээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2017.05.02/ хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хийсэн. Нийгмийн бодлого, …
-
3 May
УИХ-ын гишүүд байлдааны буудлагатай хээрийн сургууль үзэж, Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өчигдөр Зэвсэгт хүчний жанжин штаб, харьяа анги салбаруудад, онцгойлон Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллалаа. Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, А.Сүхбат, Д.Цогтбаатар нар оролцов. …
-
3 May
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 03-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:30 цагт: 2, 4, 7-р хороо 3, 8, 9, 28, 31, 36, 37А, Б, 38А, Б, 40-42, 43Б, 51, 53, 59, 110-114, 200, 201-р байрууд, Тонхил нуур, Атар шим, Инкон, Свийт стандарт ХХК-ууд, ИЗИС, Цагдаагийн …
-
2 May
“MARVEL” МОНГОЛД: Баатрууд амилсан нь
“Марвел” Монголд албан ёсоор орж ирснийг Ардчилсан нам тунхаглан зарлалаа. Үүгээр ч зогсохгүй тун удахгүй буюу ирэх зургадугаар сарын 4-нөөс “Марвел”-ийн цуврал баатруудын “амьд хүүхэлдэйг” нийтэд сурталчилан таниулах гэж байгаагаа дуулгасан юм. “Марвел” Монголд төслийг гол санаачлан хэрэгжүүлж, хөхиүлэн дэмжиж буй хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдгийг “Шийхө” сонины мэдээлснийг “Рейтус” агентлаг уламжлав. Энэ удаагийн “Марвел” цувралын гол сэдэв …
-
2 May
Ц.Батбаяр:Монгол Улсад тусгай хамгаалалтад авах шаардлагатай 200 гаруй газар байгааг тогтоосон
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан “Экологийн хувьд чухал газар нутгийг хамгаалалтад авахад талуудын оролцоо” зөвлөлдөх уулзалтаар тусгай хамгаалалттай газар нутгийн хамрах хүрээг тэлэх асуудлыг хөндлөө. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн цөлжилт, газрын доройтлыг үнэлсэн таван удаагийн судалгаа байдаг. Хамгийн сүүлд буюу 2015 онд Био, экологийн хүрээлэнгээс энэ төрлийн судалгааг хийжээ. Судалгаагаар нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага …
-
2 May
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батбаяраас зайлсхийж явах нь зүйтэй
“Зуд болоход нохой таргалдаг, зовлон болоход лам таргалдаг” гэсэн эвгүй үг бий. Үүн шиг аливаа нэг хэрэг явдал гарахад зарим нэг өмгөөлөгч сүрхий “таргалдаг” болчихжээ. Ийм өмгөөлөгчийн сонгодог жишээ бол Г.Батбаяр гэгч юм. Энэ хүн олны танил хүмүүсийн нэр холбогдсон хэрэг болгон дээр яваад оччихсон, янз бүрийн мэдэгдэл хийгээд мэдэмхийрээд сууж байдгийг хүмүүс сайн мэдэх буй за. Энэ нь сайндаа …
-
2 May
Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 5 дугаар сарын 2-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-ны өдөр ихэнх нутгаар, 4-ний өдөр төв, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орж, салхи 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ. Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн: -Мэргэжлийн байгууллагуудаас …
-
2 May
Зүрхний төрөлхийн гажигтай 6 хүүхэд үнэгүй эмчлүүлнэ
Зүрхний мэс засалд орохоор БНСУ руу явах гэж байгаа хүүхдүүд болон тэдний эмчилгээний зардлыг нь дааж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, Манай улсын хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст гар бие оролцон идэвх зүтгэл гаргаж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, цаашид Монгол улсад зүрхний мэс засал …
-
2 May
Өвс шатааж байхдаа гал алдсаны улмаас 12 айлын хашааны газар, хоёр байшин галд өртлөө
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Жигжидийн зусланд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 14:44 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход байшин, айлуудын хашааны шар өвс шатсан байдалтай байсан байна. Нэмэлт дуудлагаар гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, гал түймрийн …
-
1 May
Улсын хэмжээнд мал төллөлт 59.0 хувьтай байна
Энэ хавар улсын хэмжээнд 26 сая эх мал төллөнө. Өнөөдрийн байдлаар нийт хээлтэгчийн 59.0 хувь буюу 15.4 сая хээлтэгч төллөжээ. Гарсан төлийн 15.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна. Тодруулбал, 40.7 мянган ботго, 162.0 мянган унага, 410.4 мянган тугал, 8.0 сая хурга, 6.6 сая ишиг байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.4 саяар нэмэгджээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн …
-
1 May
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ЭХЭМҮТ, ГССҮТ-д ажиллалаа
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийхэн өнөөдөр ЭХЭМҮТ, ГССҮТ-д ажиллалаа. Эхлээд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн зөвлөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж, төвийн шуурхай зөвөлгөөнд оролцсон юм. Үүний дараа Нөхөн үржихүйн тасгийн цахим бүртгэл, лавла, үйл онош зүйн, жирэмсний хяналтын кабинет, Анагаахын удамзүйн лаборатори, Хүүхдийн зөвлөх поликлиникийн төрөлжсөн мэргэшлийн кабинет, цахим эрүүл мэнд …
-
1 May
Хорват, Албани улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид визний шаардлагаас чөлөөлөгдөнө
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” хэлэлцээр 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан. Уг хэлэлцээрт Монгол Улс, Хорват Улсын хүчин төгөлдөр дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд нөгөө талын нутаг дэвсгэрт 30-аас дээшгүй хоног визгүйгээр нэвтрэн орох, гарах, дамжин өнгөрөх болон зорчих эрхтэй байхаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл