Tag Archives: нийгэм

May, 2017

  • 1 May

    Хорват, Албани улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид визний шаардлагаас чөлөөлөгдөнө

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” хэлэлцээр 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан. Уг хэлэлцээрт Монгол Улс, Хорват Улсын хүчин төгөлдөр дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд нөгөө талын нутаг дэвсгэрт 30-аас дээшгүй хоног визгүйгээр нэвтрэн орох, гарах, дамжин өнгөрөх болон зорчих эрхтэй байхаар …

  • 1 May

    Орон байрны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүллээ

    Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажил, эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сараас эхлэн 1 сарын хугацаатай “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Н-ын гэрийн вакум цонхыг түлхэн …

  • 1 May

    Т.Бат-Эрдэнэ:Цахимаар визний хүсэлт гаргаж, хариуг нь мессеж, мэйлээр авах боломж бүрдэнэ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар 2017 онд дэвшүүлсэн “ЦАХИМ ИММИГРЭЙШН” зорилтын хүрээнд багагүй ажлыг амжуулжээ. Ялангуяа гадаадын иргэдэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг мессеж, мэйлээр авах боломж бүрдүүлэх үйлчилгээг II дугаар улирлаас нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнээс тодрууллаа. -Танай байгууллага КОЙКА байгууллагын санхүүжилтээр “И-иммигрэйшн” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн …

  • 1 May

    Газар хөдлөлтын гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хурал боллоо

    Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар байнгын ажиллагаатай зөвлөлийн гишүүд 2017 оны 01 дүгээр улирлын хийсэн ажлын тайлан, барилгын чанар аюулгүй байдлын үнэлгээ, паспортжуулалтын ажлын үйл явц, “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн таницуулга, гишүүдийг холбоо зарлан мэдээллээр хангах, мэдээллийн харилцан ажиллагааны талаарх мэдээллийг хийж санал солилцлоо. Мөн Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгаас …

  • 1 May

    Өмгөөлөгч нэртэй хууль зөрчигчийг хэн зогсоох вэ?

    Өөрөө хууль зөрчигч мөртлөө хууль сахиулах тухай ярьж явдаг нэг хүн байна. Түүнийг Г.Батбаяр гэнэ. Уг нь өмгөөлөгч мэргэжилтэй. Даанч мэргэжилтний хувьд дэндүү гологдмоор. Гэхдээ өөрийн мэргэжлийг ашиглаж, чадах, чадахгүйтэй хутгалдаж, нийгмийн анхаарал татсан бүхий л асуудалд буруу, зөрүү тайлбар хийж, орооцолдсоор явна. Багш нар нь сургууль дээрээ архиддаг, сонсголгүй сурагчиддаа бэлгийн дарамт үзүүлдэг … гээд 29 дүгээр сургуультай холбоотой …

April, 2017

  • 29 April

    Дундговь, Өмнөговь аймгуудад түргэн тусламжийн 8 автомашиныг хүлээлгэн өглөө

    Энэ амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах бөгөөд өнөөдөр тус аймгуудад нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн 8 автомашиныг хүлээлгэн өглөө. Тэрээр хэлэхдээ, 2017 оны төсөвт нийт сумдын 60 орчим хувьд парк шинэчлэл хийхээр тусгасан байгаа. Түүнийхээ эхний ээлжийн машинуудыг өнөөдөр Наран ургах зүгт байдаг Өмнөговь аймгаас эхэлж байгаадаа баяртай байна. …

  • 29 April

    Улаанбаатар төмөр зам дагуу 13 нүхэн гарц, гүүр барина

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа болон холбогдох албаны хүмүүсийн хамтарсан баг өнөөдөр Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаатай танилцлаа. Хамтарсан баг “Улаанбаатар-1”, “Амгалан”, “Толгойт” өртөөний үйл ажиллагаа болон төмөр замын зурвас газруудад тулгамдсан асуудалтай танилцаж газар дээр нь хэрхэн шийдвэрлэх талаар  санал …

  • 29 April

    Ерөнхий сайд генералуудад хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ой, Монгол генералуудын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр  генерал цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрээр эх орныхоо төлөө зүтгэсэн хичээл зүтгэл, хийж бүтээсэн бүхнийх нь төлөө генералууд, тэдний гэр бүлд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж гарын бэлгээ гардууллаа. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл хүнд байгаа …

  • 29 April

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    2017 оны 04 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 14-16 …

  • 28 April

    Ирэх сарын 1-нд Монгол, Хятадын хилийн боомтууд амарна

    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн боомтууд тавдугаар сарын 1-ний өдөр амрах юм байна. Энэ нь БНХАУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн  баяр тохиож байгаатай холбоотой аж. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

  • 28 April

    ШТС-ын талбайд авто машин хийгээр цэнэглэх станц байршуулсан нь эрсдэл үүсгэж байна

    Өнөөдөр НМХГ-аас шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашин цэнэглэдэг станцуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Автомашин хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид хийсэн хяналт шалгалтын үеэр: Нийслэлийн нутаг дэвсгэрт шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулдаг Горгаз ХХК, Дашваанжил ХХК, Юнигаз ХХК, Тэс петролиум ХХК, Синчи ойл ХХК, НЕС ХХК, Евро ойл ХХК, Шунхлай трейдинг …

  • 28 April

    НМХГ:”Мэн Гао” нэртэй цемент авахгүй байхыг анхааруулж байна

     Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “Мэн Гао” үйлдвэрийн цементийн сав баглаа боодлыг ашиглан цементийн орц найрлагад өөрчлөлт оруулж савлан худалдаалж байсныг илрүүлжээ. Шалгалтын үеэр ил задгайгаар худалдаалагдаж буй “МЭН ГАО” нэртэй савлагдсан цемент нь Монгол улсад мөрдөгдөж буй MNS 974:2008, MNS 976:2008, MNS 3091:2008 зэрэг стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартаар 50 кг байхаас 47,48 кг жинтэй савлагдсан байна. Мөн …

  • 28 April

    Монгол, Хятадын Гаалийн ерөнхий газрууд хар тамхины чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо

    Монгол Улсын ГЕГ-ын дарга Б. Асралт БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоутай хоёр талт ажлын уулзалт хийлээ. Тус уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хилийн боомтын үйл ажиллагаа, дэд бүтэц, менежментэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлийг харилцан тохиролцлоо. Үүнд: Хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэлтэд хяналт тавих, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр …

  • 28 April

    Өнөөдөр 1000 ажил олгогчдын зөвлөгөөн болно

    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран 1000 ажил олгогчдын зөвлөгөөнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд  өнөөдөр  зохион байгуулагдана. Шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгаруулах, олон нийтэд сурталчилах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх, хамтран ажиллах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа …

  • 27 April

    Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөртэй боллоо

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар жендэрийн эрх тэгш байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлаж мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг сайд Ц.Номтойбаярт даалгав. Хөтөлбөрийг эрхэлсэн салбар, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхийн тулд шаатрдагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байх …