Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 1943-1974 оны хооронд баригдсан, 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ. Энэ зам ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гарч байна. Сүүлийн хоёр жил хийсэн судалгаанаас …
Tag Archives: нийгэм
December, 2016
-
1 December
Залуучуудын тухай хуультай болно
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд нарт даалгалаа. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу салбарын яамнаас боловсруулснаар 16-40 насны залуучууд анх удаа бие даасан хуультай болох юм. Статистикаас үзвэл 2015 оны эцсийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 42.9 хувийг …
-
1 December
Түрээсийн орон сууц хөтөлбөрт өөрчлөлт оруулав
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2 талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м2 хүртэл хэмээн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ипотекийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасч байгаагаас “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт барьсан 70 м2 хүртэл талбайтай орон сууцнууд борлогдохгүй байна. …
-
1 December
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилов
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Х.Бадамсүрэнг Уул уурхайн дэд сайдаас, Б.Батсайханыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаас тус тус чөлөөллөө. Мөн Х.Батбилэгийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, П.Ганхуягийг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Ц.Ганхүүг Газрын харилцаа, геодези, зураг зүйн даргын үүргийг түр орлон …
November, 2016
-
30 November
Тосонбумбын нуруу Сангийн сайдын “тусламжтайгаар” Хятадуудын гарт оров уу
Улсын тусгай хамгаалалттай бүсэд Сангийн сайдын компани олборлолт явуулах болжээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчийн 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбай бүхий Тосон Бумбын нурууг “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон байдаг. Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тосон Бумбын нурууг …
-
30 November
Гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 70 хэрэгт мөрдөн байцаалтын …
-
30 November
“Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачлагаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан удирдан явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Г.Занданшатар, М.Билэгт, Д.Мурат, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яам, Байгаль орчин, аялал …
-
30 November
Маргааш ДОХ/ХДХВ-тэй тэмцэх дэлхийн өдөр
Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол улсад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэсээр 20 гаруй жил болж байна. 2016 онд “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн Гүйцэтгэх Захирал Mихел Сидибе …
-
30 November
С.Галбадрах: Шалгалтад тэнцсэн жолоочийн үнэмлэх тав хоногийн дотор гарна
Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Галбадрахтай ярилцлаа. -Лицензийн төв, “Монгол шуудан” компанитай хамтраад жолооны үнэмлэхийг гэрээр хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүллээ. Иргэд таатай хүлээж авч байна. -Иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ хүргэх үүднээс ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, “Монгол шуудан” компанийн захирал Б.Анхбаатар нар хамтран ажиллах гэрээ энэ сарын 17-ны өдөр байгуулсан. Жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн шалтгаанаар …
-
30 November
Сайн дурын үзлэг, шинжилгээнд хамрагдахыг уриалж байна
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 12 сарын 01 буюу ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулж, маргааш өдөрлөг зохион байгууллахаар боллоо. Тус өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ –аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийнэ. Энэ жил “ХДХВ-ын сэргийлэлт та бидний гарт” уриан дор ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэх аж. Түүнчлэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагуудтай …
-
30 November
725 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 386 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 725 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. Өнгөрсөн долоо хоногт 230 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 216 нь зөрчилгүй байсан бол 7-г нь буцааж, 7-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 495 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж …
-
30 November
Шувууны томуугийн хамтарсан төслийн нээлт боллоо
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ) нь гишүүн орнуудын мал эмнэлгийн лабораторийг хамтарсан төсөл хэрэгжүүлэх байдлаар бэхжүүлэх, мэргэжилтнийг сургаж бэлтгэх, цаашид бүс нутгийн хэмжээнд мал амьтны өвчнийг эрт илрүүлэх, оношлох лабораторийн чадавхыг бий болгоход ихээхэн анхаарч байна. Энэхүү ажлын хүрээнд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь шүлхий өвчний хамтарсан анхны төслийг Япон улсын Малын эрүүл мэндийн үндэсний …
-
30 November
Мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтыг ОУ-ын байгууллага авдаг боллоо
Нисгэгч, Нислэгийн хөдөлгөөний удирдагч, инженер, техникийн ажилтнуудад мэргэжлийн үнэмлэх олгоход авдаг шалгалтын систем шинэчилэгджээ. Энэ талаар Иргэний нисэхийн ерөнхий газар/ИНЕГ/-ын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга Ч.Батсайхантай ярилцлаа. – Шалгалтын шинэ системээ танилцуулаач. Өмнө нь шалгалтыг яаж авдаг байв. Одоо яаж өөрчлөгдсөн бэ? – Мэргэжлийн үнэмлэх авахаар хүсэлт гаргагчаас Иргэний нисэхийн дүрмийн /ИНД/ 61, 65, 66-д …
-
30 November
Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийлээ
Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар хотын худалдааны танхим” өнөөдөр нийт гишүүдийн уулзалтаа хийлээ. Тус танхим нь 2015 оны 3 дугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн санаачлагаар байгуулагджээ. Гишүүн байгууллагуудын уулзалтын энэ удаагийн зочноор НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар …
-
30 November
Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг зохион байгуулна гэдэг бол ташаа мэдээлэл үү
Өнгөрөгч долоо хоногт Хилийн тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хууль зүй, Дотоод хэргийн яам энэ хуулийн төслөө татаж авахгүй бол Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг санаачлаад явна” гэдгээ илэрхийлэв. Түүний ийнхүү бухимдах болсон нь хилийн тухай хуульд оруулж буй өөрчлөлтүүдтэй холбоотой юм. Учир нь хилийн цэргийг хилийн цагдаа болгох тухай саналыг Байнгын хорооны …