Монголын төр, нийгмийн нэр зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын комисс, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, Ю.Цэдэнбалын академи хамтран Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Хурлыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ “Цэл залуу 24-хөн …
Tag Archives: нийгэм
December, 2016
-
1 December
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж байна
Ерөнхий сайдын 120 дугаар захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүнийг баталсан. Уг хороо өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар 2015-2016 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, 2016-2017 онд хийх ажлын төлөвлөгөөгөө батлах юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хурлыг нээж “Улаанбаатар хотын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулгамдсан асуудал болоод …
-
1 December
Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр танилцуулах уулзалт болно
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 447 дугаар тогтоолоор Хоол тэжээлийн талаарх хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, хоол тэжээлээс хамааралтай өвчин, эмгэгийг бууруулах зорилго бүхий “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр батлагдсан. Хүн амын дунд хоол тэжээлээс хамаарал бүхий өвчлөл жилээс жилд нэмэгдсээр байгаагаас үзэхэд хоол тэжээлийн шимт …
-
1 December
“ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ
“ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын Пүрэв гарагийн чуулганы хуралдаанд үг хэллээ. УИХ-ын эрхэм гишүүдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1 бол ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр билээ. Тиймээс эрхэм төрийн түшээд та бүхний анхаарлыг энэ асуудалд хандуулъя гэж бодлоо. Монгол Улсад энэ өдрийг ДОХ-той тэмцэх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, өвчний эрсдэлийг бууруулах, …
-
1 December
НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд НИТХ-д өргөн барьсантай холбоотойгоор НИТХ, хороод, намын бүлгүүд төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ.Өнөөдөр НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
1 December
Япон улсын элчин сайдад талархал илэрхийллээ
НИТХ-ын дарга, “Монгол Японы найрамдлын нийгэмлэг”-ийн болон Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй уулзаж, талархал илэрхийллээ. Тус нийгэмлэг нь 1968 оны 10 дугаар сарын 10-нд тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Монгол Японы нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Монгол Улс, Япон Улстай дипломат харилцаа тогтоохоос өмнө тус нийгэмлэг …
-
1 December
Хан-уул дүүргийн 16 дугаар хороонд дахин нэг цэцэрлэг үүд хаалгаа нээлээ
Хан-Уул дүүргийн 16-р хороонд шинээр баригдсан цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд ИТХ-ийн дарга Б.Цэрэн Нийслэлийн Боловсролын газрын санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Энхтөр, Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, 16 дугаар хорооны Засаг дарга С.Сарангуа, 243 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Саранцэцэг болон бусад төлөөлөгчид, сурагчид оролцлоо. Нээлтийн арга хэмжээг ИТХ-ийн дарга Б.Цэрэн нээж хэлсэн үгэндээ “Цэцэрлэгийн асуудал бол улсын …
-
1 December
Хэнэггүй цагдаа нар хүүхдийн хуруу тасдав
11-р сарын 13 оройн 19 цагийн орчим Хохирогч Э нь 35** /УБ*/ улсын дугаартай приус маркийн автомашинд гар өргөн суух гэж байтал, баруун гар талаас нь 61** /УН*/ гранд марк2 маркийн машин ухрах үйлдэл хийхдээ, хохирогч Э-гийн гарыг приус машины хаалгатай хавсран мөргөж, улмаар Хохирогч Э-гийн баруун гарын ядам хуруу бяцарч чигчий хуруу тасарчээ. Ухрах үйлдлийг анхаарал болгоомжгүй хийсэн учраас хүний гар хуруу тасдах хэмжээнд хүртэл мөргөсөн хэрэг. …
-
1 December
“Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчид цас цэвэрлэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчид нэгдэж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийгмийн хариуцлагаа ухамсарлан, ШШГЕГ-аар үйлчлүүлдэг иргэдийн аюулгүй байдлыг хангаж, ойр орчныхоо болон нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэв.
-
1 December
“Аз жаргалтай гэр бүл ” өдөрлөг болно
“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг 2016 оны 12 дугаар сарын 02-нд 10 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд болох гэж байна. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн “Бид гэр бүлдээ хайртай” төслийн хүрээнд хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн нүдээр төсөөлөн илэрхийлсэн зургийн үзэсгэлэн гаргах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг …
-
1 December
“Могул Таун” хотхоны дулаан хангамжийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ
ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах “Могул таун” хотхонд 240 айлын 1200 гаруй оршин суугч амьдарч байна. 2011 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл төвийн дулаанд холбогдоогүй, нам даралтын зуухаар дулаанаа хангаж иржээ. 2 жилийн өмнө төвийн шугам татагдсан ч компани хоорондын маргаанаас болоод өнөөг хүртэл хүйтэн, тохь тухгүй байранд амьдарч буйгаа оршин суугчид нь хэлж байв. Энэ талаараа Монгол Улсын …
-
1 December
“Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн хуралдаан боллоо
Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Сүүлийн 10 гаруй жилд Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхжил идэвхтэй болж ирсэн байна. Сүүлийн 3 жилд гэхэд жилдээ 2500 орчим газар хөдлөлт зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрт бүртгэгджээ. Тиймээс газар хөдлөлтийн эрсдлээс ард иргэдийг хамгаалах, хүчтэй газар хөдлөлт …
-
1 December
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилнэ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжив. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш Улаанбаатар хот өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр гарахын хэрээр хууль цаг үетэйгээ нийцэхгүй болж байгаа учир шинэчлэх шаардлагатай болжээ. Манай улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 64,5 …
-
1 December
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Дэлхийн ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийн илгээлт
ДОХ анх дэлгэрснээс хойшхи 35 жилийн хугацаанд олсон амжилтаараа бид бахархахын сацуу 2030 онд ДОХ-ын тархалтыг зогсооно гэсэн хамтын зорилтдоо хэрхэн хүрэх билээ гэдгээ бодолцох ёстой билээ. Энэ өвчнийг шийдвэрлэхэд том ахиц гарсан. Төлөвлөснөөс илүү олон хүн эмчилгээнд хамрагдаж чадсан. 2010оноос хойш жирэмсэн эхээс ХДХВ-ийн халдвар авсан хүүхдийн тоо даруй хоёр дахин буурлаа. ДОХ-ын улмаас нас барж буй хүний тоо …
-
1 December
Өнөөдөр ДОХ/ХДХВ-тэй тэмцэх дэлхийн өдөр
Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол улсад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэсээр 20 гаруй жил болж байна. 2016 онд “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн Гүйцэтгэх Захирал Mихел Сидибе …