Tag Archives: нийгэм

March, 2017

  • 6 March

    Баянгол эрүүл мэндийн жишиг дүүрэг болно

    Нийслэлээс 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбоотойгоор шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагийг 14 хоногт нэг удаа хийхээр болсон. Энэ удаагийн “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа оролцож, 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Баянгол …

  • 6 March

    Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу 3 дугаар сарын 08-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” болгон бүх нийтээр амрах болсон билээ. Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Лхагва гарагт тохиож байгаа учир энэ өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсч болзошгүй тул жолооч та анхаарал, …

  • 6 March

    С.Батболд: Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон. Уг шийдвэрийнхээ талаар болон шүүхийн шийдвэрийн талаар тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хотын дарга хэлэхдээ “Өнгөрсөн 10 дугаар сард болсон сонгуулийн үр дүнгээр нийслэлийн дүүргүүдийн ИТХ байгуулагдаж, Засаг дарга нар томилогдсон. Би нийслэлийн 8 дүүрэгт болсон …

  • 6 March

    Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 104 жилийн ойн баярын мэнд хүргэе

    Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 104 жилийн ойн баярын мэндийг Монголын сайтын холбооны нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс хэвлэл мэдээллийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрхэм нөхдөдөө өргөн дэвшүүлье. Мөн энэ салбарыг хөгжүүлэхэд өөрийн авьяас билэг, эрдэм ухаан, залуу насаа зориулан ажилласан ахмад сэтгүүлчид, манай салбарыг дэмжиж хамтран ажилладаг бүх байгууллага, хүмүүс, нийт хэрэглэгчдэдээ сайн сайхныг хүсье. Сүүлийн …

  • 6 March

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

    2017 оны 03 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь,тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 8-13 хэм, Монгол Алтайн …

  • 4 March

    Эмэгтэй хүн өөрөө шийддэг

    Бруссель хотноо 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр болсон “Эмэгтэй хүн өөрөө шийддэг” сэдэвт олон улсын Сайд нарын бага хуралд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тэргүүтэй төлөөлөгчид уригдан оролцлоо.   Тус бага хурлыг Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Хөгжлийн хамтын ажиллагааны сайд Александр Дэ Крү санаачлан, Нидерланд Улсын Гадаад харилцаа, Хөгжлийн хамтын ажиллагааны сайд Лилиан Плоумэн, Швед Улсын Шадар …

  • 4 March

    Манай улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж байна

    2013-2015 оны хооронд Монгол улсын засгийн газар, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүреэгийн төсөл, ДЭМБ-ын хамтарсан санхүүжилтээр “Хүн амын дундах сүрьэгийн тархалтыг тогтоох судалгааг үндэсний хэмжээнд зохион байгууллаа. Судалгаанд Улаанбаатар хотын 8 дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, хөдөөгийн 32 сумаас нийт 50300 гаруй хүнийг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулан, уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалтын түвшинг анх удаа тодорхойлсон байна. Энэхүү …

  • 4 March

    Алтан Овоо, Шилийн богд чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

    Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 46 тоот тушаалаар Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар,  Дорнод аймгуудын чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Хязгаарлалт  03 дугаар сарын 03-ны өдрийн 18:00 цагаас 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт дэвсгэрт гоц халдварт “Шүлхий”, “Хонины цэцэг” өвчин гарч, өвчний тархалт нэмэгдэж байгаа учир бусад …

  • 4 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

    2017 оны гуравдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй.Цас орохгүй. Салхибаруун хойноос  секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, Хүрэн бэлчир, …

  • 3 March

    Д.Мөнх-Эрдэнэ: Э.Бат-Амгаланг хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн Засаг даргаар томилсон

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар өчигдөр Э.Бат-Амгаланг батламжилсан билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр үүссэн нөхцөл байдал болоод хотын даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар хэвлэлийн бага хурал хийлээ. …

  • 3 March

    Тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас агнаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байна

    Улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас агнаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн С нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүй агнасан 565 ширхэг хадран, 54 ширхэг сугас загас, мөн Заарт харх /ондатар/-ны эд эрхтэнг хууль бусаар …

  • 3 March

    Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ. Энэ сард агaaрын дундаж температур нутгийн хойд хэсгээр 12-17 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн буюу Завханы зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна. БАРУУН ЗҮГИЙН НУТГААР: Энэ сарын сүүлчээр дулаарна Баруун зүгийн нутгаар нэг болон …

  • 3 March

    Алтан Овоо, Шилийн богд руу зорчихгүй байхыг анхааруулж байна

    Нийслэлийн нэг дүүрэг, дөрвөн аймгийн 17 суманд мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумдад шүлхий өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөн Булган аймгийн Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах сумд, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын …

  • 3 March

    Зам тээврийн яам нь МИАТ-ын асуудалд анхаарлаа хандуулаач ээ

    Монголын иргэний агаарын тээвэр хэмээх сүржин нэртэйгээ харьцуулахад туйлын даржин үйлчилгээтэй МИАТ компанийн онгоцнууд сүүлийн үед байсхийгээд л саатах боллоо. Үүний улмаас гадаад, дотоодын олон ч иргэн цаг зав, мөнгө төгрөгөөрөө “шатацгааж” байна. Нөгөө талаас Монголын иргэний агаарын тээврийн салбарын нэр хүнд гадаад ертөнцөд ихээр унах боллоо. Гэтэл энэ бүхнийг засах ёстой МИАТ-ын удирдлагууд нь “стюардес” хүүхнүүдээс өөрийг бодож сэтгэж …

  • 3 March

    Сар шинийн баярын өдрүүдэд 27,697 зорчигч тээвэрлэсэн байна

    Сар шинийн баярын амралтын өдрүүдэд хот хоорондын чиглэлд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албатай хамтран гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн Автотээврийн төвүүд болон Замын цагдаагийн тасгуудад онлайнаар үүрэг чиглэл өгч, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн …