Tag Archives: нийгэм

May, 2016

  • 30 May

    Сонгочихмоор “хүн байхгүй” болгож харуулах тактик юм биш биз

    Сонгууль гэж дөрвөн жилийн давтамжтай болдог “жүжиг” шиг. Хэн юу гэнэ вэ гэж чагнан суух иргэдийн мэдээлэл авах хурд нэмэгдсээр. Таны хүсэн хүлээж байсан улс төрч танай сонгууль өгөх тойрогт байхгүй байвал яах вэ? 4.4 тэрбум төгрөгөөр бид энэ жилийн эрхэмүүдийг “түлхэн” гаргана. Гэтэл өөрийн харъяалалд байгаа сонгуулийн тойрогт нь дуучин, бөх, хэлний багш, жүжигчин, гэх мэт хүмүүс байгаа нь …

  • 30 May

    29 дүгээр хорооллыг “Жишиг хороолол” болгоно

    Дархан хотын зүүн хэсэгт орших 29 дүгээр хорооллыг Европын хөгжилтэй хотуудын жишгээр хөгжүүлэхийн тулд Хот төлөвлөлтийн хүрээлэнтэй аймгийн Засаг дарга хамтарч ажиллах саналыг тавьж, ажлаа эхлүүлээд байна. Төлөвлөгөөгөөр 75 га газарт өндөр биш барилга, сүлжээ зам, ногоон орчин, дугуйн зам бүхий “Жишиг хороолол”-ыг байгуулна. Энэхүү ажлын зураг төсөв зургаадугаар сард бэлэн болно гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Манай аймгийн хувьд …

  • 30 May

    Засгийн газрын ээлжит хуралдаан болно

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16:00 цагт болно. Энэ удаагийн хуралдаанаар 17 асуудал хэлэлцэж, гурван асуудлаар мэдээлэл сонсохоор болжээ. Өөрөөр хэлбэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалд УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд багтаж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт оруулах тухай төсөл багтсан байна. Ингэснээр энэхүү хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар гурав дахь удаагаа …

  • 30 May

    Халуун ус тасрах хуваарь

    Нийслэлд дулаан шугам сүлжээний засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан тавдугаар сарын 10-наас айл өрх, албан байгууллагын халуун усыг хуваарийн дагуу тасалж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр хотын төв хэсгийн халуун усыг тасалж ажил гүйцэтгэх юм байна. Тухайлбал, тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 10-ны хооронд Баянгол зочид буудал, 40, 50 мянгат, Улсын их дэлгүүр, баруун дөрвөн зам, Тээврийн товчоо, Барс зах, Алтай хотхон, Автобус-1, …

  • 30 May

    Эх үрсийн баярын хөтөлбөр

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн хөтөлбөр болон энэ өдрийн сонирхолтой тоглолт, өдөрлөгийн тухай мэдээллийг багцлан хүргэж байна. Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байгаа …

  • 28 May

    Хаан Банк “Хакердуулав” уу

     ХаанБанк “эргэлзээ төрүүлж эхэллээ” гэсэн иргэдийн гомдлын дагуу сурвалжлахад өнөөдөр өглөөний 10.00 цагаас эхлэн ажиллахгүй болсон байна. Мөн Хаанбанкны картыг бусад банкны АТМ-машинд хийхэд ч таны картыг уншихгүй ба гүйлгээ хийх зөвшөөрөл алга байна гэсэн хариу гарч ирж байна. Үйлчлүүлэгчээ хаанд өргөмжилнө уриатай Хаан банкны талаар гомдол, санал тасардаггүй. Картнаас мөнгө иддэг, оочер дугаар ихтэй гээд иргэд байнга бухимддаг. Тэгвэл …

  • 28 May

    4,3 тонн алт экспортолжээ

    2016 оны эхний  дөрвөн сарын байдлаар 7.4 сая тонн нүүрс, 2.7 тонн алт,  404.1 мянган тонн газрын тосыг тус тус олборлоод байна. 58.8 мянган тонн хайлуур жоншны баяжмал,  498.9 мянган тонн зэсийн хүдрийн баяжмал,  713.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал,  29.0 мянган тонн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэсэн байна. Экспортын хувьд 2016 оны эхний дөрвөн  сард 557.5 мянган тонн зэсийн баяжмал, …

  • 28 May

    Сонгуулиар мөнгө тараасаныг баримтаар илчилбэл 20 дахин нугалсан урамшуулал авна гэнэ

    Сонгуулийн тухай хуулинд Сонгуулиар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээдийг илчилбэл 20 дахин нугалсан урамшуулал авах тухай заасан байна. Тодруулбал сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод хууль бусаар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол зөрчлийг мэдээлсэн иргэнд тараасан эд зүйл, бэлэн мөнгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгөн урамшуулал СЕХ-ноос олгох юм байна. Хуулийн заалт: 71 дүгээр …

  • 28 May

    Дуут дохиог буруугаар ашиглавал торгуультай

    Дуут дохио буюу сигналыг тээврийн хөдөлгөөнд оролцож байх үедээ осол аваараас сэргийлэх үүднээс хэн нэгэнд сануулга өгөхөөр хэрэглэх заалттай.  Гэвч жолооч нар зориулалтын бусаар хэрэглэж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн дуут дохиог өгөх журмыг зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан байдаг. Нэг автомашинаас гарах …

  • 28 May

    Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана

    Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн болох гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газрар, Спортын ордны …

  • 28 May

    Нягтлан бодогчдын спорт тэмцээн эхлэж байна

    09.00 цагт: Буянт-Ухаа спорт ордонд Улаанбаатар хотын дүүргүүдийн дунд нягтлан бодогчдын спортын тэмцээн эхэлнэ. Утас: 88086225 10.00 цагт: Нийслэлийн боловсролын газар үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын анхдугаар уралдаан Контенинтал зочид буудалд болно. Утас: 99040753, 70113080 11.00 цагт: “Нийслэлийн өнгө-хотын соёл2016” иргэний зөвлөгөөн МЗХ-ны Залуус танхимд болно. Зөвлөгөөнд эрүүл мэнд, хот төлөвлөлтийн салбарынхан, нийтийн тээвэр, …

  • 28 May

    Эрүүл ахуйчдын улсын зөвлөгөөн болно

    Эрүүл ахуйч, тархвар судлаачдын дунд “Эрүүл, аюулгүй орчин” сэдэвт үндэсний III   зөвлөгөөнийг энэ сарын сүүлчээр зохион байгуулахаар болсон. Энэхүү зөвлөгөөнөөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар батлагдсан Эрүүл ахуйн тухай хуулийг сурталчлах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам дүрмийг хэлэлцэж санал авах юм. Зөвлөгөөнд Эрүүл мэнд, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын …

  • 27 May

    Дэлхийн сүүний өдрөөр сүүн бүтээгдэхүүн үнэгүй тараана

    Дэлхийн сүүний өдөр тохиож байгаатай холбогдуулан Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамнаас“Ирээдүйгээ сүүгээр мялаая “өдөрлөгийг 5 дугаар сарын 31, 6 сарын 1-ний өдрүүдэд  Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Нийслэлйин Үйлдвэр хөдөө аж ахуйн газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд “Ирээдүйгээ сүүгээр мялаая” өдөрлөгт зориулан үнээний цэвэр сүү хандивлах аяныг сүүний фермүүдийн дунд зарлажээ. Өдөрлөгт зориулан  үнээний цэвэр сүү …

  • 27 May

    Чингисийн талбайгаас нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ

    Маргааш Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны үдшийн цэнгүүн болно. Энэ арга хэмжээний дараа 23:00 цагаас Чингисийн талбайн урд талын “Санктпетрбург”-ийн зогсоолоос хотын зүүн тийш Шархад, Ботаник чиглэлд, баруун талын “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр”-ны өмнөх зогсоолоос урд, баруун тийш Нисэх, 3, 4-р хороолол, Баянхошуу /хойгуур/, Зүүн салаа /урдуур/ чиглэлд, зүүн талын “Соёлын төв өргөө”-ний зогсоолоос хойшоо 7 буудал …

  • 27 May

    Нэр дэвшигчдийн сурталчилгааны гарц нь САЙТ боллоо

    2016 оны УИХ-ын  болон Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгууль удахгүй болох гэж байгаатай холбогдуулан сонгуулийн сурталчилгааны 18 хоногт   хэрхэн өөрийгөө сурталчлах  вэ гэдэг асуудал нэр дэвшигчдийн хувьд толгойны өвчин болоод байна. Товчхондоо, Сонгуулийн хуулиар телевизээр явуулах сурталчилгааг эфирийн цагаар, сонинд гарах сурталчилгааг хэвлэлийн хуудсаар  хэмжин хязгаарласан бол харин цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу  сайтуудад гарах сурталчилгаанд хэмжээ, хязгаар тогтоогоогүй байгаа юм. …