Tag Archives: нийгэм

November, 2015

  • 23 November

    Улаанбаатарт 18 градус хүйтэн

    Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон говийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи говийн нутгаар зүүн өмнөөс, бусад …

  • 23 November

    Монголын мисс дэлхийд танигдлаа

    Австрийн Вена хотноо “Эх дэлхийн мисс” тэмцээн зохион байгуулагдаж байгаа билээ. Уг тэмцээнд манай улсаас мисс А.Баярцэцэг оролцож байгаа юм. Эх дэлхийн мисс тэмцээний шилдэг “Үдшийн гоёлын даашинзтай” миссээр тэрээр тодорсон бөгөөд түүний даашинзыг дизайнер Отгонжаргал урласан аж. Тэмцээн  ийнхүү амжилттай үргэлжилж байна.

  • 19 November

    Exclusive-ийн захирал Майцэцэгийн тэмцлийн дараагийн хэлбэр хувцасаа шатаах

    “Эксклюзив” ХХК болон “Монгол бид үйлдвэрлэв” ТББ-аас “Шийдлийн засгийн газрыг шийдсэн асуудал байхгүй” хэмээн үзэж буйгаа илэрхийлэн, Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж, хэвлэлийн бага хурал хийлээ.  Хэвлэлийн бага хурлын эхэнд “Эксклюзив” ХХК-ийн захирал Г.Майцэцэг “Яг хоёр сарын өмнө манай компани татварын буруу бодлогыг эсэргүүцэн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ үнэгүй тараах ажил зохион байгуулах гэж байсан ч тэр ажил маань бүтэлгүйтсэн. Тэр явдлаас …

  • 19 November

    С.Эрдэнэ: 40 орчим хүнтэй холбоотой 46 сая төгрөгийн асуудал шалгагдаж байна

    Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо. Тэрээр “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо анхны хэлэлцүүлгээр дэмжсэн, чуулганаар хэлэлцэж эхэлж байна. Энэ хууль батлагдвал тэтгэвэр авч байгаа иргэдийн нийгмийн баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Ахмад настны нийгмийн хамгаалал, тэдний амьдралд учирч байгаа аливаа эрсдэлээс хамгаалах нь …

  • 18 November

    Өөрийгөө зулын гол болгосон С.Эрдэнийг БНСУ-д эмчилнэ

    Өнгөрсөн баасан гарагт “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийх үеэрээ өөрийгөө галдан шатаасан хэрэг гарсан. Тэрээр өөрийгөө шатааж буй үйлдлээ  “Эрдэнэс Таван Толгой” компани бидний олон удаагийн санал, хүсэлтийг үл тоож, асуудлыг шийдэхгүй явсан нь ийм байдалд хүргэсэн. Энэ бол аргаа барсандаа хийсэн зүйл. 200 ажилтны эрх ашгийн цаана нийт Монголчуудын эрх ашиг бий. …

  • 18 November

    Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ

    Нийтийн тээврийн том оврын автобуснуудын чиглэлд өөрчлөлт ороод багагүй хугацааг үдэж буй билээ. Богино эргэлтээр явж, басхүү урьд нь очдог байсан зарим газруудад автобус хүрэхгүй болсонд иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэгвэл иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараахь чиглэлүүдэд өөрлөлт орууллаа. Үүнд: Баянзүрх дүүргийн XXVI хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний …

  • 17 November

    Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна

    Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны хамтарсан ажлын уулзалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр болон бусад  албаны хүмүүс оролцож эрчим хүчний салбарын 2015 оны эхний гурван улирлын үйл ажиллагаа, санхүү эдийн засгийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. 2015 оныг “Эрчим …

  • 17 November

    Ан агнуурын буу, сум хулгайлсан этгээдүүдийг шуурхай баривчилжээ

    2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагт БЗД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт иргэн “Э”-гийн эзэмшлийн Тоёота ланд-80 маркийн машинаас ан агнуурын зориулалтай буу, бичиг баримт, сум хулгайд алдагдсан дуудлага, мэдээллийн дагуу БЗД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийг шалгаж, сэжигтэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлан, БЗД-ийн 22 хорооны нутаг дэвсгэрт оршин суух “Г” гэгч бусадтай бүлэглэн үйлдсэнийг ирүүлж, …

  • 17 November

    Вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр баталлаа

    Вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн …

  • 17 November

    Ноцтой ослууд гарч 10 хүн амиа алдлаа

    Хөдөө, орон нутгийн замд осолдож амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, өчигдөр Хэнтий аймгийн “Цэнхэрмандал сумын “Замчдын овоо” гэх газар Дорнод аймгаас Улаанбаатар чиглэлд явж байсан “Nissan” автомашин онхолджээ. Ослын улмаас жолооч Э /эр.23н/, Өлзийт тосгоны харъяат Ж /эр.54н/, М /эр.40н/, О /эр.4н/ нарын дөрвөн хүн нас барсан хэргийг шалгаж байна. Мөн Өмнөговь аймгийн “Баяндалай сумын “Охин хөтөл” гэх …

  • 17 November

    Либерал эмэгтэйчүүдийн оюуны санг эрдэмтэн бүсгүйчүүд тэргүүлнэ

    23 жилийн түүхтэй Либерал эмэгтэйчүүдийн оюуны Сангийн IX бага хурал өчигдөр хуралдав. Хуралд ЛЭОС-ийн салбар зөвлөл 18 аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 9000 гаруй гишүүнтэй, 21 аймагт салбар зөвлөлтэй Үндэсний хэмжээний ТББ юм. Өнгөрсөн 3 жилд Либерал Эмэгтэйчүүдийн оюуны сан нь НҮБ-ийн Эмэгтэйчүүд, Жендерийн сангийн санхүүжилтээр “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” төслийг хэрэгжүүлж, 18 аймагт 43 …

  • 17 November

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд найрамдах Франц улсад айлчлахаар мордлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-нд албан ёсны айлчлал хийхэээр өнөөдөр орой мордлоо. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус нар тус тус бараалхана. Энэхүү айлчлал нь …

  • 17 November

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: “Чадамжид суурилсан сургалтын үнэлгээний журам”-ын хэлэлцүүлэг Барилгын политехник коллежийн байранд болно. Утас: 99038496 “Олон улсын терроризм ба Аюулгүй байдал” сэдэвт Эрдэм шинжилгээ бага хурал Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болно. БХИС, Терроризмтэй тэмцэх холбоо хамтран зохион байгуулах энэ хурлаар сонирхолтой илтгэлүүд тавигдана. Утас: 95938278 10.00 цагт: “Салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан хүүхдийг таргалалтаас сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах” сэдэвт уулзалт …

  • 16 November

    Архины хордлогоор жилд дунджаар 480 орчим хүн нас барж байна

    Манай улсад архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй элэгний өвчлөл 2003 онд 10000 хүн амд 2.09 байжээ. Харин 2013 онд 12.21 болж 5.8 дахин, нойр булчирхайн цочмог болон бусад үрэвсэл 2003 онд 13.01 байсан бол 2013 онд 37.4 болж 2.9 дахин нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд архины шалтгаант хордлогын улмаас нийтдээ 4801 орчим хүн буюу жилд  дунджаар 480 орчим хүн нас барж байна. …

  • 13 November

    “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөллөө

    Өнөөдөр 12:30 минутын үед “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаасантай холбогдуулан Уул уурхай сайд Р.Жигжид мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэс Таван Толгой ХК-ийн компанийн ажилтан, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн нь маш харамсалтай үйлдэл боллоо” хэмээгээд “Энэ хэрэгтэй холбогдууулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая холбогдох …