Tag Archives: нийгэм

November, 2015

  • 11 November

    Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах нэгжүүдэд эрх олголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” А/864 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа шинээр эрхлэх 123 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгов. Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг Монгол Улсын хууль, стандартад нийцүүлэн чанар хүртээмжтэй явуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэлээр …

  • 11 November

    Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаа амжилттай боллоо

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/873 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож нэгдүгээр байршилд ялагчаар тодорсон иргэн Д.Жаргалсайхан нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох нийт 80 сая 500 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянгол дүүргийн 20 дугаар хорооны  нутаг дэвсгэрт 4 дүгээр цахилгаан станцын …

  • 11 November

    Гаднах талбайгаа цэвэрлээгүйгээс иргэд хальтирч гэмтвэл тухайн байгууллага хариуцлага хүлээнэ

    -Гаднах орчноо цэвэрлэхгүй бол хариуцлага тооцно- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Захирагчийн гэр хорооллын ажлын албад, хог, хаягдал ногоон байгууламжийн чиглэлээр хяналт тавьж буй хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хамтран дүүрэг, хороо, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, олон нийтийн байцаагч,иргэдийн бүлэг, хогийн цэгүүдийн ажилтай газар дээр нь танилцлаа. Шалгалтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын үндсэн бааз, …

  • 11 November

    Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Монгол Улс дэлхий дахинаа “Хоёрдугаар мянганы хүн” /1000 жилд ганц тохиох хүн/-ээр нэрлэгддэг Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж ирсэн  бөгөөд түүний төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн 1 хэмээн тунхагласан. Тиймээс жил бүр Их эзэн Чингис хааны төрсөн өдөр өөр өөр өдөр тохиож байгаа ба энэ жилийн хувьд 11 сарын 12-ны өдөр буюу маргааш …

  • 11 November

    Иргэд смарт картаараа өдөрт дөрвөн удаа үнэгүй зорчих боломжтой

    Нийтийн тээврийн салбарт “ухаалаг” үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд смарт картаар зорчих болсон билээ. Энэ ажлын хүрээнд нийтийн тээврийн давхцалыг бууруулах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор өнгөрсөн наймдугаар сарын 15-наас эхлэн богино эргэлтээр үйлчлэх болсон. Ийнхүү нийтийн тээврийн “шинэчлэлийн ачаар” одоо хүртэл толгой эргэсээр л явна. Өглөө ажилдаа, орой харих гэж дор хаяж 3000 төгрөгийг зарцуулна. Ядахад гэр маань нийслэлийн захын …

  • 10 November

    Цагдаа, прокурорын сууж явсан машин осолджээ

    Энэ сарын 8-нд буюу өнгөрөгч ням гарагийн 11.00 цагийн үед Сэлэнгэ аймагт цагдаа, прокурорын сууж явсан автомашин осолдсон хэрэг гарчээ. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэргийн газарт үзлэг хийгээд буцаж байсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын цагдаагийн долоон албан хаагч, нэг прокурорын сууж явсан фургон автомашин осолдож, ослын улмаас Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор эмэгтэй Г хүнд бэртсэн байна. Харин цагдаагийн …

  • 6 November

    Нэр бүхий сургуулиудын хүүхдүүд үдийн хоолноос хорджээ

    Хүрээ, Олонлог, Олон улсын “И-Эс-Эм” /хуучнаар Эрэл/ сургуулийн хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн хоолны хордлого, хордлогот халдварын шалтгаан, эх уурхайг тогтоох, голомтыг таслан зогсоох зорилгоор НМХГ-ын ЭМБСХХ-ээс ХӨСҮТ-тэй хамтран тандалт судалгаа, хяналт шалгалт хийж ажилласан байна. НЭГ. ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ТАЛААР 2015 оны 4 сард “Хүрээ” сургуульд бүртгэгдсэн хоолны хордлогын үед 1-5 ангийн 160 сурагч, 9 багшид тандалт судалгаа явуулахад 72 буюу 69 …

  • 5 November

    Хувьчлагдсан нэг тэрбум төгрөг хаачсан вэ

    Шийдлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдахдаа эдийн засгийг эрчимжүүлэх, өөд нь татах уриатай гарч ирснийг иргэд мартаагүй. Гэтэл өнөөдөр Засгийн газар маань бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжих биш, ард түмний нуруунд л ачааг үүрүүлж, тэдний хэтэвчийг хоослох бодлого барих боллоо. Монгол Улсын Засгийн газар 2014 онд эдийн засгийг хэмнэлтийн горимд шилжүүлэх арга хэмжээний хүрээнд төрд ачаа болж байгаа хөрөнгүүдээ дуудлагаар …

  • 5 November

    Авто зогсоол, авто засварын газар, авто үйлчилгээний байгууллагуудад шалгалт хийлээ

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай авто зогсоол, авто засварын газар, авто үйлчилгээний байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтанд нийт 199 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 1191 зөрчил илрүүлж, …

  • 5 November

    Цэргийн тэнхим байгуулагдлаа

    Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, цэрэг эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшлийг олгох зорилго бүхий цэргийн бэлтгэл сургалт явуулах анхдагч “Цэргийн тэнхим” Монголын Үндэсний дээд сургуульд байгуулагдлаа. Батлан хамгаалах яамны зүгээс цаашид Монгол Улсын бүх их, дээд сургуулиудад энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд энэхүү …

  • 5 November

    Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд ялтнуудын судалгаа явагдаж эхэллээ

    Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас өршөөлийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус прокурор газрын хяналтанд хамаарах Хорих 427, 417 дугаар ангиудад хорих ял эдэлж байгаа ялтнуудаас ял шийтгэлээс нь өршөөн хэлтрүүлэх болон ялаас өршөөн хасуулах ялтнуудын асуудлыг судалж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

  • 5 November

    Аймгийн удирдлагуудтай цахим хурал хийж, үүрэг даалгавар өглөө

    Сар бүрийн эхний долоо хоногт зохион байгуулдаг аймгийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд болон зарим яам, агентлагийн удирдлагууд оролцож, аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар сонсож, тэдний асуултад хариулт өглөө. Өвөлжилтийн бэлтгэл 80-90 хувь хангагдсан гэдгийг Архангай, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн удирдлагууд бүсээ төлөөлөн мэдээллээ. Орон нутгийн санхүүжилтийн мөнгө, Засаг даргын санхүүжилт, …

  • 5 November

    “Сайдын цаг” уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцлоо

    Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгсөн. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгууд хадлан, тэжээлийн нөөцөө сайн бэлтгэсэн дүнтэй байна гэж Шадар сайд Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Бэлчээрийн даац олон дахин  хэтэрсэн Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, …

  • 5 November

    Шингэрүүлсэн шатдаг хийг аюулгүй ашиглах тухай

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас шингэрүүлсэн шатдаг хийн ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, хэрэглэгчийн хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Шингэрүүлсэн шатдаг хийг ахуйн хэрэглээнд болон нийтийн хоолны газруудад өргөнөөр ашиглаж байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газоаас хийг аюулгүй ашиглах зөвлөмж өгч байна. Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс: • Хийтэй баллоныг дулаан үүсгэгч …

  • 5 November

    Япон улсын яаралтай тусламжийн зөвлөх монгол улсад ирж ажиллав

    Эрүүл мэнд, спортын яам, Япон улсын Жайка төслийн байгууллагатай хамтран анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн хүрээнд яаралтай тусламжийн чиглэлээр төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг сайжруулах, сургагч багш бэлтгэх, сургалт зохион байгуулах асуудлыг судлахаар Япон улсын Гэмтэл согог засал, яаралтай тусламжын асуудал хариуцсан богино хугацааны мэргэжилтэн Др.Акио Кимура 2015 оны 10 дугаар сарын 26-30 – …