Нарны энергийг боломжтой үед нь түлхүү ашигласнаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор манай улс 1983, 1985, 2001 онд Засгийн газрын тогтоолоор гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гараг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж байсан. Энэхүү тогтоол нь 1999 оныг хүртэл 14 жил хэрэгжсэн бөгөөд 1999 онд хүчингүй …
Tag Archives: нийгэм
March, 2016
-
25 March
Малчны 10 хувийн хүүтэй 1 тэрбум төгрөгийн зээл олгогджээ
Засгийн газрын “Сайн малчин” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр гуравдугаар сарын 15-наас хойш малчдад 10 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ өдрөөс хойш Төрийн банкинд 1416 малчин 4 тэрбум 282.7 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ. Үүнээс энэ сарын 23-ны өдрийн эцсийн байдлаар 647 малчинд 1 тэрбум 936.3 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ. Өнгөрөгч оны …
-
25 March
Хүүхэд өндрөөс унаж бэртжээ
БЗД-ийн 8-р хороо “ГССҮТөвд өндрөөс унаж гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ“ гэсэн мэдээллийг өчигдөр авч шалгахад, тус хороонд оршин суух 8 настай хүү унадаг дугуйтай явж байгаад 101-р байрны 2.2м өндөртэй гараж дээрээс унаж гэмтсэнийг шалгаж байна. Мөн түүнчлэн ХУД-10 Морингийн давааны замд “Гуртын тавилан” ХХК-ийн “Toyota Prius-11” О жолоочтой автомашин онхолдож, жолооч ХУД 10-р хороонд оршин суух О /30н.эр/ нь …
-
25 March
2015 онд 2500 орчим хүүхэд нохойд уруулжээ
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6451 хүн галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлж, галзуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Үүний 15-аас бусад буюу 6436 нь нохойд уруулсан байна. Вакцинд хамрагдагсдын 39 хувь нь 0-15 насны хүүхдүүд байна гэдгийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн тохиолдол жилд дунджаар 7000 гаруй бүртгэгдэж, Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ …
-
25 March
Оюутан залуус хөдөлмөр эрхлэх боломжоо нэмэгдүүлнэ
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын оюутан суралцагдын “Миний мэргэжил-Миний бахархал”анхдугаар чуулга яг одоо Олон лусын хүүхдийн Найрамдал төвд болж байна. Чуулганы үеэр оюутан залуус суралцаж байх хугацаандаа хэрхэн хөдөлмөр эрхлэлтээ нэмэгдүүлж аж ахуй эрхлэх арга барилд суралцах талаар ярилцаж буй юм. Тухайлбал энэ онд Хөдөлмөрийн яамнаас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэ …
-
25 March
Белгийн цагдаа нар зургаан сэжигтнийг баривчлав
Мягмар гарагт 31 хүний амийг авч одсон Брюсселийн гэмт халдлагатай холбоотойгоор цагдаа нар зургаан сэжигтнийг баривчилжээ. Сэжигтнүүдийг Шаербек дүүрэгт баривчилсан бөгөөд тэднийг сэжигтэн гэх эсвэл дээрх халдлагатай холбоотой гэдгийг одоогоор нотлоогүй байна. Брюссельд болсон халдлага үйлдэгчид нь өнгөрсөн онд болсон Парисын халдлагатай холбоотой бөгөөд “Лалын улс” бүлэг үйлдсэн юм. Пүрэв гарагийн орой Шаербек дүүрэгт байшин барилгад нэгжлэг хийж зургаан хүнийг …
-
25 March
Үхрийн махны үнэ өсчээ
Махны дундаж үнэ 2016 оны 3-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5740 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6980 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 25 төгрөгөөр, үхрийн цул мах 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” …
-
25 March
Австралийн нийслэлд агаарын бөмбөлгийн наадам зохион байгуулагдлаа
Энэ сарын 12-ноос 20-ны өдрүүдэд Австралийн нийслэл хотод агаарын бөмбөлгийн 30 дахь удаагийн наадам зохион байгуулагдлаа. Наадмын хүрээнд 40 гаруй агаарын бөмбөлөг тэнгэрт хөөрчээ. Жил бүр зохион байгуулдаг уламжлалтай Камберрагийн агаарын бөмбөлгийн наадам энэ онд тогтсон заншлынхаа дагуу 9 хоног үргэлжилжээ. Хамрах цар хүрээгээрээ олон улсын тавцанд дээгүүр байрт бичигддэг тус наадамд оролцогчид өглөө бүр 6 цаг 15 минутаас агаарын …
-
25 March
Нийслэлийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажлын жагсаалтыг баталлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах тухай А/236 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулах ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөөний хөрөнгөөс хэрэгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний жагсаалтыг батлав. Батлагдсан төсөл, арга хэмжээг …
-
25 March
Хэрвээ та БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан бол…
БНСУ-д 2006-2012 онд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцах зардлын болон 13 дахь сарын цалингийн даатгалаас мөнгө буцаах авах боломжтой 1458 хүний нэрийг гаргажээ. Эдгээр хүмүүс гадаад пасспортын хуулбар /зурагтай нүүрэн тал болон хилээр гарсан тамгатай хэсгийг хуулбарласан байх/, өөрийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар, эсвэл харилцах дансны сүүлчийн гүйлгээний хуулга зэргийг бүрдүүлэн даатгалын мөнгөө нэхэмжлэх боломжтой юм байна. Хэрвээ …
-
25 March
Орон сууцны контор, СӨХ-ноос дутуу түгээгдсэн цахилгааны төлбөрийг нэхэмжилнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг. Гэтэл ОСНААУГ-ын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчдийн ус, дулааны болон бусад төлбөр тооцооны асуудлаар цахилгаан …
-
25 March
Австраличуудаа, Та нарт дахин баяр хүргэе
Далай гаталгаж нүүрсээ мөнгө болгодог энэ улсад хор шаргүй дахин баяр хүргэх хэрэгтэй боллоо. Зараагүй нүүрс, тавиагүй зам дээрээ талцсаар цаг алдаж буй тухай харамслаа жилийн өмнө хэлж байсан./Нийтлэлийг энд дарж үзнэ үү./ Хар алтаа Хятадад зарж өнгийг нь ногоон болгохоор Австрали, Индонези, Колумби, Орос сүүлийн үед АНУ ч хүрз нэмж нүүрсээ зөөх болсон. Оросын нүүрсний хамгийн том худалдан авагч …
-
25 March
Роналдо дахин эцэг болно
Тэрээр мөдхөн зургаан нас хүрэх гэж буй Криштианиногийн апилаар тээгч эхийн тусламжтайгаар дахин хүүхэдтэй болох бололтой. Хүүхэдтэй байх нь түүнд ихээхэн ташаал өгч байгаа тул тэрээр энэ чиглэлд дахин нэг зүтгэхээр болсон хэмээн эх сурвалж мэдээлж байна. “Gorreio da Manha” сонин баталж буйгаар, Роналдо өнгөрсөн шинэ жилээр хүүгээ эмээтэй нь Мадейра арал дээр орхиод Майами руу явахдаа шинэ хүүхдийнхээ эхийг …
-
25 March
21 орны цэргүүдэд гардан тулаанаа сонирхуулжээ
Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Афганистан Улсад явуулж буй НАТО болон Эвслийн цэргийн хүчний II шатны ажиллагаа буюу Шийдвэртэй дэмжлэгт ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай …
-
25 March
Миссүүд цуглуулсан 10 сая төгрөгөөр II эмнэлэгт зарцуулна
“Монгол туургатан мисс” тэмцээний оролцогчид “Сүүн дусал” хандивийг санаачлан II амаржих газрын нярайн тасгийг засварлахаар болсон билээ. Харин тэд өнөөдөр хандивийн арга хэмжээгээ хааж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ирээдүйн үрсийн төлөөх сайн үйлсийн аянд Говь, Наран, Интержамп, Бэст жүүс, Тагтаа зэрэг компаниуд идэвхитэй оролцож нийтдээ 10 гаруй сая төгрөг хандивлажээ. Дээрх мөнгийг тэмцээний зохион байгуулагч буюу “Дэлхийн Монгол глобал нийгэмлэг” өнөөдөр амаржих …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл