Tag Archives: нийгэм

July, 2015

  • 6 July

    Наадмаар автобус үнэгүй үйлчилнэ

    Тулгар Төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үндсэн 81 чиглэлд их багтаамжийн 615, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус нийслэлчүүдэд үйлчилнэ. Тухайлбал, долдугаар сарын 11,12 ний өдрүүдэд “Дүнжингарав”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Мишээл экспо” гэсэн гурван чиглэлд 20 том оврын автобус үнэгүй …

  • 6 July

    Энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Тэгвэл хэд хоногийн дараа Улсын их баяр наадам болох гэж байна. Иймээс энэ сарын 11-нээс 15-ны баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг сануулж байна. эх сурвалж: undesten.mn

  • 6 July

    Гал түймрийн улмаас 3 настай хүүхэд түлэгджээ

    Энэ сарын 4-ны өдөр  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэрийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 18 дугаар ангийн тасгийг очиход иргэн  Б-ын 8х6 хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байсан байна. Уг гал түймрийн улмаас 47 настай эмэгтэйн баруун гуяны гадна хэсэг,  3 настай эмэгтэй хүүхдийн зүүн хөлний тавхай түлэгдсэн байсныг НТТ-103-т …

  • 6 July

    Т.Аюурсайхан хугацаатай үүрэг өгөв

    ШӨХТГ-аас орон сууц эзэмшигч, өмчлөгчдийн даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдэд хяналт шалгалт хийсэн билээ. Энэхүү даатгал нь сайн дурын даатгал боловч Хаан даатгал, Ард даатгал иргэдээс зөвшөөрөл авалгүй орон сууцны төлбөр болон СӨХ-ийн төлбөр дээр мөнгө нэмж авдаг, уг хууль бус үйл ажиллагаанд нэр бүхий СӨХ-дууд болон нийслэлийн ОСНААУГ оролцож байсан ноцтой зөрчлийг хяналт шалгалтаар …

  • 6 July

    Наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

    Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Худалдаа, үйлчилгээ Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд: Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын …

  • 6 July

    Хүй долоон худаг дахь морь бариа, үйлчилгээний А талбайн ойролцоох 86 га газрыг зүлэгжүүлж байна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улсын их баяр наадмын үед наадамчдын ая тухыг хангаж ажиллах тал дээр авах зарим арга хэмжээний тухай” А/578 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Тулгар Төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн Ой, Үндэсний Их Баяр наадмын үед наадамчин олон, гадаад орны зочид, төлөөлөгчид, жуулчдын ая тухтай наадуулах нөхцлийг …

  • 6 July

    Э.Цэнд-Аюуш: Наадмаар цэнгэлдэхийн гадна талбайд ардын урлагийн тоглолттой

    Хэдхэн хоногийн дараа үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ардын урлагийн тоглолтыг наадамчин олондоо зориулан зохион байгуулж байгаа билээ. Энэ тухай Үндэсний их баяр наадмын урлаг соёлын салбар хорооны гишүүн, Монголын урлагийн залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч МУСТА Э.Цэнд-Аюуштай ярилцсанаа хүргэж байна.  – Танд энэ өдрийн мэнд хүргэе. Наадмын тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна …

  • 3 July

    Чингисийн хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар болжээ

    Өчигдөр цаг сунган хуралдсан УИХ-ын чуулганы үдээс хойших чуулганаар нэлээд хэд хуулийн төслүүдийг хэлэлцэж батлав. Тухайлбал Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм. Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй …

  • 3 July

    Үндэсний их баяр наадмын хурдан морины бүртгэл энэ сарын 9-нд эхэлнэ

    Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгааболон “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-д өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл хийлээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам,  Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад …

  • 3 July

    Наадмаар хилийн боомтууд ажиллахгүй

    Үндэсний их баяр наадмын үеэр хилийн боомтууд ажиллахгүй. Монгол-Хятад болон Монгол-Оросын хилийн авто замын боомтууд энэ сарын 11, 12-ны өдрүүдэд амрахаар болжээ. Харин 13-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу ажиллахыг Хил хамгаалахыг ерөнхий газраас мэдээллээ. Харин олон улсын нислэг, Алтанбулаг боомт 24 цагаар амралтгүй ажиллах аж.

  • 3 July

    “Эрдэнэт” үйлдвэр цэнгэлдэх хүрээлэнгийн засварт 46 сая төгрөг зарцуулжээ

    “Эрдэнэт өргөтгөл-2015“ баярын үйл ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн Цахилгаан цех, “РСЦ” ХХК нийт 46 сая төгрөгийг аймгийн Цэнгэлдэх хүрээлэн засварлахад зарцуулжээ. Цахилгаан цех гэрлийн шил, худалдаа үйлчилгээний павилионуудын нэмэлт гэрэл, унтраалга, зэс кабель утас, цахилгааны тусгаарлагч зэргийг шинээр хийхэд 7,6 сая төгрөг зориулсан бол “РСЦ” ХХК-ийн хамт олон 39,2 сая төгрөгийг Цэнгэлдэх хүрээлэнгийн зочны асар, хаалгыг сэргээн засварлах …

  • 3 July

    Хараагүй иргэдийн үйлдвэрлэсэн цаасан уутыг наадмын хуушууртай хэрэглэнэ

    Жил бүрийн 7-р сарын 3-ны өдрийг “Олон улсын нийлэг уутнаас татгалзах өдөр” болгон зохион байгуулж тэмдэглэсээр ирсэн. Нийлэг уут нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон бөгөөд ялангуяа хүнсний сав баглаа боодолд хэрэглэхээс олон улсад эрс татгалзаж байна. Манай улс сүүлийн жилүүдэд нийлэг уутнаас татгалзах чиглэлээр зарим арга хэмжээ авч байгаагийн нэг нь жил бүрийн үндэсний …

  • 3 July

    Ахмадууд 100 мянган төгрөгөөр сувилалд амрах боломжтой

    Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу ахмадын зориулалттай амралт сувилалын газрыг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар жил болгон сонгон шалгаруулдаг билээ. Энэ жилийн сонгон шалгаруулалт болон ахмадуудын амралт сувилал, хөнгөлөлтийн талаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Хүн амын хөгжил, нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга М. Лхагвасүрэнгээс тодрууллаа. -Сонгон шалгаруулалт явагдаж дууссан уу. Хэзээнээс эхэлсэн бэ? -2015 оны сонгон шалгаруулалт нэгдүгээр …

  • 3 July

    Нэн ховор эмийн ургамлуудыг тарималжуулжээ

    ХХААЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн гишүүд салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжиж буй болон хэрэгжиж дууссан шинжлэх ухаан, технологийн төслийн явц, үр дүнтэй танилцах ажлын хүрээнд Эм судлалын хүрээлэнд зочиллоо. Тус хүрээлэнд 2012-2014 онд ХХААЯ-ны захиалгаар “Усалгаатай нөхцөлд нэн ховор, ховор ургамлын цуглуулга, генийн санг шинэчлэх” төслийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү төслийн хүрээнд Монгол хунчир ургамлыг Дорнод аймгийн Гурван загал сум …

  • 3 July

    Р.Болд: Хүүхэд харах үйлчилгээний хуулийг баталсан нь нийгмийн захиалга байсан

    -Ерөнхийлөгч бяцхан иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэлээ- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг  өчигдөр орой цаг сунган хуралдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталлаа. Хүүхэд харах үйлчилгээ нь Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртөө багтаасан нийгмийн чухал асуудлын нэг юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болдоос зарим зүйлийг асууж тодруулав. -Энэ хууль батлагдсанаар нийгмийн чухал асуудлын нэгийг шийдвэрлэлээ …