Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид намынхаа байрны гадна хэд хоногийн өмнө жагсаал зохион байгуулсан. Учир нь дүрмийн бус сонгууль хийхийг эсэргүүцэж байгаатай холбоотой байсан юм. Тус дүүргийн Ардчилсан намыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Батмөнх удирддаг ба түүнийг хууль бусаар сонгогдсон гэж намынхан нь үзэж байгаа юм. Дүүргийн намын даргыг 50-иас дээш хувийн саналаар сонгох ёстой …
Tag Archives: нийгэм
January, 2015
-
19 January
Ч.Наран:Солонгос нөхөр маань байнга зодож, мафийн найз нарынхаа зугааг гаргаж, эцэст нь янхны газарт аваачаад хаясан
Нэг хэсэг Монголчууд гадаадад амьдрах өвчин тусч, хүүхнүүд гадаад нөхөртэй болохын хэнээ тусч баахан гүйсэн. Энэ дүйвээн хичнээн ч хүнийг хамарч, хичнээн ч охид бүсгүйчүүд хилийн цаана, ёсыг нь мэдэхгүй хүний нутагт амь зуух гэж хэрхэн зовж зүдэрч байгааг бид мэддэггүй. Мэдлээ гэхэд “Яах гэж гадагшаа явсан юм. Амар хөнгөн амьдрал хөөлөө. Тэдний хохь нь” гээд л өнгөрдөг. Алдаж гишгэсэн, …
-
18 January
Мөсний зузаан нимгэрснийг анхааруулав
Монгол орны ихэнх гол, мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч цаг агаар харьцангуй дулаан байгаатай уялдаад зарим голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 2-5 см-ээр нимгэрснийг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна. Тодруулбал, Хангай нуруунаас эхтэй Хойттамир, Түй, Зэгэстэй, Их Хянганы нуруунаас усжих, Халх гол Сүмбэр сум орчимд болон Сэлэнгэ …
-
18 January
Ноён уулаа аврах уу, алдах уу?
Сэлэнгэ аймгийн Мандал сумыг өнгөрсөн бямба гаригт зорьсон юм. УИХ-ын зарим гишүүн, эрдэмтэн судлаачид, нутгийн иргэд, “Сентерра гоулд” компанийнхантай газар дээр нь уулзах энэ аяллын маань гол зорилго байв. Бид хамгийн түрүүнд Ноён уулын Сүжигтийн аманд буулаа. Эрдэмтэд ажлын хэсгийнхнийг Хїннїгийн їеийн булшнууд руу тївэггїй аваачив. БОЛОДЫН ЗАХИА ХЭДЭНТЭЭ БИЧҮҮЛЖ БАЙЖ ЭЗЭНДЭЭ ХҮРЧЭЭ Орос, Монгол, Германы хамтарсан “Монголиор” компанийн ажилтан Болод …
-
18 January
Эмгэнэл
Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн гишүүн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Хээшигийн Ариунбаатар 2015 оны нэгдүгээр сарын 18-нд хүнд өвчний улмаас таалал төгслөө. Х.Ариунбаатар нь 1965 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, 1983 онд Хэнтий аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1987 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангийг тус тус дүүргэжээ. Тэрбээр сэтгүүлчийн ажлын гараагаа Хэнтий аймгийн “Урагшаа” сониноос эхэлсэн. “Ардын эрх”, “Зууны мэдээ”, “Үнэн”, …
-
18 January
“Зүрх зүрхнийхээ төлөө” Ч.Бат-Оргил
Замын-Үүдэд амьдардаг Ч.Бат-Оргил гэх 37 настай залуу өнгөрсөн оны наймдугаар сарын 4-нд Замын-Үүдэд цемент зөөж байгаад тонн орчим цементэд даруулж, бүсэлхийнээс доош мэдээгүй болж, хэвтэрт орсон юм. Энэ мэдээллийг “Undesten.mn” сайтын хамт олон нэгдүгээр сарын 6-нд анх олон нийтэд ил болгож, энэ дагуу цуврал нийтлэл, ярилцлагуудыг гаргасан билээ. Үүнийг харсан олон нийтийн зүгээс Ч.Бат-Оргилд туслах сайн үйлсийн аян өрнүүлье гэдэг …
-
18 January
Ч.Мөнгөдалайг Сэлэнгэ нутгийнхан дэмжин ажиллахаа илэрхийллээ
Хүний хүсэл мөрөөдөлд саад үгүй, гагцхүү биелүүлэх эсэх зөвхөн өөрөөс нь шалтгаална гэдгийг мянга мянган залууст үлгэрлэж чадсан хүн бол МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай. Тэрбээр Монгол Улсынхаа баруун аймгуудаар 5500 км аялахаар зориг шулуудан өнгөрөгч зургаадугаар сарын 7-ны өдөр аян замын уртад жолоо залан, 167 хоногийн турш аялж, 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 6200 км замыг дугуйгаар …
-
18 January
2012-2014 хооронд Монголын эдийн засгийг хэрхэн самарсан бэ? (фото)
Монголын эдийн засаг хямрахад ойрхон болж, ам.долларын ханш чангарч, гадаадын хөрөнгө оруулалт буураад байгаа. Эдийн засаг хямарсан, олон арван мянган аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж байгаа энэ үед банкны системийн дээрх эрсдэл улам нэмэгдэж, 2015 онд санхүүгийн хямралд ч хүрэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй байгааг ч гадаад өрийн дарамтаас үүдсэн хямрал ямар аюултай үр дагаварт хүргэдгийг улс орноороо …
-
18 January
Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга лхагва, пүрэв гарагт болно
УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах …
-
18 January
2014 он хамгийн дулаан жил байсан гэв
2014 он бол анх 1880 онд агаарын дулааныг тэмдэглэж эхэлснээс хойшхи хамгийн дулаан жил болжээ. Америкийн Үндэсний далай тэнгис, цаг уурын асуудал хариуцсан газрын судалгаанаас үзвэл, 2014 оны дундаж дулаан 14.6 хэм байсан бөгеөд энэ нь XX зууны дунджаас 0.69 хэмээр илүү байгаа аж. Дулаарч буй газруудад Оросын Алс Дорнодын бүс, Америкийн баруун бүс нутаг, Өмнөд Америкийн эх газрын хэсэг, …
-
18 January
Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа Улаанбаатарын цагийг харгалзана
Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий үндэсний Ажлын хэсэг хуралдлаа. Гурван сая дахь иргэнийг төрсөн он, сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн тодруулахдаа Улаанбаатарын цагийг харгалзах аж. Улаанбаатарынхаас нэг цагийн зөрүүтэй байдаг баруун гурван аймаг болон гадаад улс оронд төрсөн хүүхдийн мэндэлсэн цагийг шилжүүлэн бүртгэх юм. Харин цагийн зөрүүтэй аймгуудад гурван сая дахь …
-
18 January
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд хогийн цэг ашиглалтанд орлоо
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран Загвар хороо төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 16-р хороонд анхны боловсон хогийн цэгийг байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, АНУ-ын Азийн сангийн Монгол дахь дэд суурин төлөөлөгч, 16-р хорооны Засаг дарга оролцов. Энэхүү …
-
16 January
Яруу найрагчид Ундрал охинд туслах “Гэрэлт зүрх” аяныг эхлүүллээ
Яруу найрагч Шүүдэрцэцэгт нэгэн уншигч нь ханджээ. Алдармаа 12, 10, 8 настай 3 охины ганц бие ээж. Найман жилийн өмнө төрсөн дүүгийнх нь гэргий хүндрэлтэй төрөлтийн улмаас хорвоог орхиход нь ой есөн сартай болон дөнгөж төрсөн 2 охиныг нь өргөж авчээ. Тэрээр охинд Ундрал хэмээн нэр өгсөн бөгөөд одоо гуравдугаар ангид сурдаг. Ээжийнхээ алтан амиар хорвоод ирсэн жаахан охин төрөлхийн нурууны хүнд …
-
15 January
Үндэслэлгүй халагдсан ажилчдад төсвөөс 400 гаруй сая төгрөг олгоно
Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн онд 841 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 181 нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан байна. Дээрх 181 хэргийн нэхэмжлэл бүгд “…ажлаас үндэслэлгүй халагдсан..” агуулгатай бөгөөд 65.7 хувь буюу 119 нэхэмжлэлийг шүүхүүд үндэслэлтэй гэж үзэж, ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг …