Tag Archives: нийгэм

July, 2015

  • 10 July

    БНСУ-ын визийн хугацааг сунгалаа

    БНСУ-д Ойрхи-Дорнодын Коронавирусын халдвар гарсны улмаас тус улсад зорчих аялалаа хойшлуулсан иргэдийн визийн хүчинтэй хугацааг дахин гурван сарын хугацаагаар сунгахаар боллоо. Энэхүү шийдвэрийг тус улсын ХЗЯ-наас гаргасныг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв. Энэ нь 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны хооронд авсан БНСУ-д зорчих богино хугацааны визтэй иргэдийн зөвхөн визийн хүчинтэй хугацаанд …

  • 10 July

    Туул голоо цэвэрлэлээ

    Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд “Хоггүй наадацгаая” уриан дор Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ нь 2015 оны 07-р сарын 08-ны өдөр Масс агентлаг, Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо, Ноён Пицца 19001950-ийн 200 орчим гишүүдтэй хамтран Туул голын эрэг орчмын газрыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд сайн дураараа оролцож байгаль, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдсэн дээрх байгууллагуудын нийт гишүүдэд талархсанаа …

  • 10 July

    Э.Бөхбат: Архи ууж, дүрэм зөрчөөгүй бол шинээр баталсан хуулиас айлтгүй

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг УИХ-аар баталсантай холбогдуулан Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа. -Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг УИХ баталлаа. Олон нийт таатай хүлээж авахгүй байх  шиг байна. Машин унахад хэцүү боллоо. Дандаа торгоно, шийтгэнэ, журамлана, хорино гэсэн заалт байна гэж шүүмжлэх хэсэг ч байна. Та мэргэжлийн хүний хувьд ямар санал бодолтой байгаа …

  • 10 July

    Наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

    Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Худалдаа, үйлчилгээ Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд: Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын …

  • 10 July

    БРИКС-ийн уулзалт дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БРИКС, Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төр, засгийн тэргүүн нарын хамтарсан уулзалтад оролцож, үг хэлэв. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг 5 орны төрийн тэргүүн нарын оролцсон тус уулзалт нь анх удаа ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаантай зэрэг зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Бүс нутаг төдийгүй олон улсын аюулгүй байдал, …

  • 10 July

    Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт болов

    ОХУ-ын Уфа хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 15 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит дээд түвшний уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан гурван талын хамтын ажиллагааны механизмыг манай хөрш орнууд дэмжин, ийнхүү дээд түвшний уулзалтыг хоёр дахь удаагаа хийж …

  • 9 July

    “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014” судалгааны тайлангийн дүнг танилцуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014”, болон “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2015” судалгааны тайлангийн үр дүнгээс танилцууллаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн /ЭЗБӨЧСТ/ Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Эрхэм хүндэт хатагтай ноёд оо, Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье. 2010 …

  • 9 July

    “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон баг тамирчдаа урамшуулав

    “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон ЭХЯ-ын Хянал шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан ахлагчтай баг тамирчидад өнөөдөр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт баяр хүргэж мөнгөн шагналыг гардууллаа. Тэргүүн байр эзэлж  “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон ЭХЯ-ны баг тамирчдын амжилтыг дурдвал, ·  Шатарын төрөлд эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаар 1 дүгээр байр, ·  …

  • 9 July

    Шингэрүүлсэн шатдаг хийг болгоомжтой ашиглахыг зөвлөлөө

    МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэдийн гаргасан Албан даалгаврын хүрээнд Дэд бүтцийн хяналтын газраас шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмж ашиглагч аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөж байна. Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын шаардлага хангаагүйгээс хүний амь нас, эрүүл мэнд хохирч, орон сууц, барилга байгууламжид осол, аваар гарч болзошгүй. Иймээс шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмж …

  • 9 July

    “Халх гол”-д чөлөөт бүс байгуулна

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны саналаар Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр “Халх гол”-ын чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 85.2 хувиар баталлаа. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж өргөн баригдсан “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн …

  • 9 July

    Завьт эргүүл Тэрэлж, Алтанбулаг чиглэлд хүч нэмэгдүүлэн ажиллана

    Баяр наадмын өдрүүдэд иргэд нийслэлийн ногоон бүс, голын эрэгт амралтаа өнгөрүүлдэг тул нийслэлийн Онцгой байдлын газраас завь эргүүлийг хүч нэмэгдүүлэн маршрутыг уртасгаж Төв аймгийн Алтанбулаг сумын Туул гол дагуу мөн Налайх дүүрэгт Тэрэлж орчмын Туул голд иргэдийг голын усанд осолдож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллахаар боллоо. Ингэснээр иргэдийг голын усанд осолдох амь насаа алдах аюулаас урьдчилан …

  • 9 July

    Ган нүүрлэснээс ургацын 50-60 хувийг алдаж болзошгүй

    Улсын онцгой комисс хуралдаж, гантай болон гандуу аймгуудад ажилласан шуурхай ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцав. Манай орны нийт нутгаар олон жилийн дунджаас хур тунадас бага, хэт халж байгаа. Шуурхай ажлын хэсгийн дүгнэлтээр нийт 12 аймгийн 133 сумын 66 нь гантай, 67 нь гандуу байна. Ихэнх аймагт хур тунадас бага, ургамлын гарц муу, мал сүрэг тарга хүч муутай, зарим гол, горхи ширгэснээс …

  • 9 July

    Ахмад прокурор Ж.Гомбодорж Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнагдлаа

    Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүсийг  төрийн дээд одон, медалиар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээний …

  • 8 July

    БНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн гаргахыг баталгаажууллаа

    БНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн  Протоколд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд У Цин Хай нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Ингэснээр манай аж ахуйн нэгжүүд урд хөршид адууны махан бууз, банш, адууны ясны гурил гаргах боломж бүрдэж байна. Гадны улс орнууд манай улсаас мах, махан …

  • 8 July

    Анхны парламентын гишүүдийн нэг гавьяат цол хүртэв

    УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Логийн Цог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн доктор Нямдолгорын Сампилноровыг өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Н.Сампилноров нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн даргаар олон жил ажилласан бөгөөд Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент- Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байсан …