Tag Archives: нийгэм

July, 2015

  • 24 July

    Авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийн хэрэгжилтийг хангах шаардлагатай гэж үзжээ

    Авлигатай тэмцэх газрын цахим хуудсанд ирүүлсэн “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдлагууд ашиг сонирхлын зөрчил ихтэй гэх” иргэний гомдол, мэдээллийн мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс  дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа. Тус дүүргийн Татварын хэлтсийн хэмжээнд удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, тэдгээртэй холбогдох шийдвэрүүд ил тод, нээлттэй бус, Ёс …

  • 23 July

    850 орчим цэргийн алба хаагч өмнөд суданыг зориход бэлэн боллоо

    Монголын энхийг сахиулагчид Өмнөд Судан улсыг зориход бэлэн болжээ.  Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа маргааш буюу энэ баасан гаригийн  11.00 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд болох юм. Арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын …

  • 23 July

    Ховд аймгийн ИТХ-ын 2013 оны 129 дүгээр тогтоолоор баталсан журам холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна

    Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 183 дугаар тогтоолоор олимп, дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдад 500 000 – 120 000 000 төгрөг хүртэл, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолоор Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн бөх, уяач, харваачдад бай, шагналд 1 000 000 – 15 000 000 төгрөг олгохоор тогтоосон байхад Ховд аймгийн …

  • 23 July

    Монголын 85 иргэн БНСУ-ын иргэншил хүсчээ

    2015 оны 6 дугаар сарын байдлаар БНСУ-д Монгол улсын 27893 иргэн (эр-14,776, эм-13117) оршин сууж байгаагаас хөдөлмөрийн гэрээний E9 визний ангилалтай 7684 иргэн, их дээд сургууль, хэлний бэлтгэлд суралцагч 3764 оюутан, 2952 хүүхэд, солонгос иргэнтэй гэр бүл болсон 2644 иргэн байгаа аж  . Тус улсад албан ёсны аж ахуй эрхлэх зөвшөөрөл бүхий 50 иргэн (D8, D9) бизнесийн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд …

  • 23 July

    Дэлхийн оюутны спортын наадамд амжилттай оролцсон тамирчдад батламж гардууллаа

    БНСУ-ын Гванжу хотноо болсон Дэлхийн оюутан залуучуудын эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн билэгдэл болсон Оюутны спортын XXVIII Универсиадад амжилттай оролцсон баг тамирчид, дасгалжуулагчдад Монгол Улсын Засгийн газар хүндэтгэл үзүүлж, спортын өндөр амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү ёслолын үеэр “Алдартнуудаа төрийн дээд одон медалиар шагнахаас гадна санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг шийдвэрийг тэртээ 1998 онд санаачилсан. Энэ бодлогоо Засгийн газар …

  • 21 July

    Түр зуурын бороо үерийн аюулыг сануулав

    Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлийн зарим дүүрэг, тэр дундаа гэр хорооллын зарим айл үерийн усанд автжээ. Ялангуяа хотын төв хэсгээр нэлээд устай бороо орсон бол Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт үерийн усны улмаас автозам хаагдаж, зарим газар машин явах аргагүй болжээ. Нийслэлд үерт автах эрсдэлтэй 2800 гаруй айл байгааг холбогдох  газрууд нь тогтоосон байдаг.  Үүнээс Баянгол дүүрэгт 122, Баянзүрх дүүрэгт 803, …

  • 21 July

    Замын цагдаагийн газраас мэдээлж байна

    Хайлаастын зам, Хуучин эцсийн замд суудлын автомашины жолооч Т нь ганцаараа дэлгүүр явж байсан явган зорчигч Т-г  /6н,эр/ мөргөж гэмтээсэн. Дарь-Эхийн зам, “Бат цайз” төмрийн үйлдвэрийн баруун замд суудлын автомашины жолооч Ц нь явган зорчигч Э-г /13н,эр/мөргөж гэмтээсэн. Өлзийт хорооллын зам, Бурхантын 6-р гудамжинд ачааны  автомашины жолооч Б-нь явган зорчигч  Д –г /11н,эр/ мөргөж гэмтээсэн зам тээврийн хэрэг, осол гарсан …

  • 21 July

    Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганы XX бага хурал манай улсад болно

    Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит XX бага хурал ирэх сард манай улсад болж, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс зохион байгуулна. Ингэснээр манай улсын Хүний эрхийн үндэсний комисс 2015-2017 онд АНДЧ-ыг тэргүүлэн ажиллана.  Энэхүү арга хэмжээ  нь Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдоход эерэг хүчин зүйл болох ажээ. Хуралд …

  • 21 July

    Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа

    Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Шадар сайд У.Хүрэлсүхэд, гадаад орон, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл тусламжийн тодорхой хэсгийг хөтөлбөрт чиглүүлэх, дотоодын эх үүсвэрээс гаргах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгаж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. 2015-2025 онд тус хөтөлбөр хэрэгжсэнээр …

  • 21 July

    13.6 км авто замд ус зайлуулах шугам хийнэ

    Улаанбаатар хот өчигдөр орсон 30 минутын борооноор бараг л далайд гарцтай хот болох шахсан. Үүгээр нийслэлд хийгдэж байгаа авто замын ажлын үр дүн харагдаж байна гэлтэй. Тэгвэл энэ онд нэлээдгүй олон замын засч янзалж, шинээр тавьж байгаа. Тэдгээрийн ус зайлуулах шугамд хэрхэн анхаарч байгаа талаарх мэдээллийг хүргье. Энэ онд Улаанбаатар хотод нийт 13.6 км авто замын гадаргуугийн ус зайлуулах далд …

  • 21 July

    Тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна

    Манай улсын 17 аймгийн 132 суманд тарваган тахал гарах эрсдэл их байна. Ялангуяа  Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймагт идэвхжил өндөртэй байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж байна. Тарваган тахал нь байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Өвчилсөн амьтан агнах, өвчих, арьс маханд хүрэх үед болон өвчилсан хүнийг асрах, сувилах, мах, цөс, хүн мах, арьс …

  • 21 July

    Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

    -2015.07.18-ны 23.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд БНХАУ-д үйлдвэрлэсэн Хэнцин маркын мотоциклын жолооч Э /36н, эр/ нь онхолдож нас барсан. -2015.07.19-ны 21.00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун хойш 22км-т улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Яав маркын мотоциклын жолооч Т /45н, эр/ онхолдож нас барсан. -2015.07.19-ны 17.00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум Улаанбаатар хотоос 123 км замд MMC …

  • 21 July

    38120 иргэнд ипотекийн зээл шинээр олгогдоно

    Монголбанкнаас гаргасан ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн мэдээ хүргэж байна. Долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 839.4 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 19132 зээлдэгчийн нийт 566.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. Түүнчлэн орон …

  • 21 July

    АНУ-д 100 доллартай буугаад 170000 долларын боловсрол эзэмшсэн Монгол бүсгүй

    Энэхүү постыг нилээд эртнээс бичиж оруулахаар төлөвлөж байсан ч доор линкийг нь оруулж буй видео албан ёсоор You Tube-д тавигдахыг хүлээж 2 сар гаруй хойшлуулж өнөөдөр ийнхүү бичиж байна. Энэ постод хөдөө аймгийн (Баянхонгор аймаг) охин Г.Батшүр АНУ-д анх $100 доллартай буугаад $170000 долларын боловсрол эзэмшихдээ АНУ-ын шилдэг сургуулиудын нэг Cornell College-д 100 хувийн тэтгэлэгээр Олон улсын харилцааны чиглэлээр Бакалавр, …

  • 20 July

    Үерийн уснаас 32 иргэний амь насыг авран хамгааллаа

    Улаанбаатар хотод өчигдөр 15-17 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт үерийн усны 13 дуудлага ирсэн байна. Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн 7, 22 дугаар хороо / хуучин 22-ын товчоо, Орбит орчим/ гудамж талбай, айлын гэр, байшин, амины аж ахуйн байр усанд автсан нийт 8 дуудлага ирсний дагуу  нийслэлийн Аврах ангиас 1 автомашин, 9 албан хаагч, дүүргийн ОБХ-ээс 3 …