Tag Archives: нийгэм

March, 2015

  • 19 March

    Өнөөдөр тог тасрах газрууд

    Баянзүрх 10.30-17.30 20-р хороо Гачууртын төвийн хойд хэсэг, Шар хоолойн амны хэрэглэгчид 10.30-17.30 20-р хороо 85-р сургууль, 63-р цэцэрлэг, Гачууртын тамгын газар,  Гачуурт эрүүл мэндийн төв, МЦХК  Гачуурт салбар, тэр орчмын хэрэглэгчид. Сонгино-хайрхан 10.00-12.00 Партизаны баруун хэсгийн хэрэглэгчид 14.00-16.00 Партизаны нарийн, Сургууль, Цэцэрлэг, Захиргаа, Хаан банк, Төрийн банк, Хоршоолол, Соёлын төв, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид 10.30-18.00 2, 3, 4-р хороо …

  • 19 March

    Аврагчдын цалин нэмэгдлээ

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны б/123 дугаар тушаалаар Аврах тусгай ангийн бүтэц орон  тоонд өөрчлөлт хийж, 165 аврагчдын албан тушаалын цалинг  ТТ-7 зэрэглэлийг ТТ-9 болон нэмэгдлээ. Мөн Аврах тусгай анги “Масс мессеж”-г буюу зарлан мэдээллийг ангийн нийт бие бүрэлдэхүүнд зэрэг тараах үйлдлийг ашиглаж эхэлсэн ба үүнийг ашигласнаар бие бүрэлдэхүүнийг нэгэн зэрэг түргэн цуглуулах буюу “Яаралтай цуглар” дохиогоор ажиллах …

  • 19 March

    УИХ-ын дарга БНПУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.03.19/ Варшавын Их Сургуулийн Монгол Судлалын тэнхимийн оюутнуудтай уулзаж, Монгол хэлний сурах бичгийн нээлтэд оролцов. Варшавын Их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн эхлэл нь Оросын хаант засгийн үед польш эрдэмтэн Юзеф Ковалевски Алтай, Төвд судлалын тэнхимийн үндэс суурийг тавьснаар эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл боловсролтой, монгол судлаач мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Монгол судлалын тэнхим өргөжин …

  • 19 March

    Өнөөдрөөс том оврын болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана

    НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны  өдрийн 102 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/191 тоот захирамжийн хүрээнд  жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20–ныг хүртэл замын  хөлдөлт, гэсэлтийн үед том оврын болон хүнд даацын авто машины хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарладаг. …

  • 18 March

    “Гэгээн үйлстэн шалгаруулах” ёслолын ажиллагаа болно

    Дэлхий аз жаргалтай өдрийг тохиолдуулан “Гэгээн үйлстэн” шалгаруулах ёслолын арга хэмжээг 2015 оны 3-р сарын 25-ны өдөр “Blue sky tower” цогцолборт зохион байгуулах гэж байна. Энэхүү ёслол нь нийгмийн хэв журмаас эхлээд хүмүүсийн оюун санааны хөгжилд зохих хувь нэмрээ оруулж, эергээр манлайлж буй байгууллага хамт олон, хувь хүмүүсийн ажлыг дэмжих, тэдний хийж бүтээсэн шударга ариун, гэгээн үйлсийг аз жаргалын үзэл …

  • 18 March

    Д.Баясгалан: Бүдүүн байсан ч, батгатай байсан ч аз жаргалтай бай

    Дэлхийн “Аз жаргалын өдөр” маргааш буюу 03 сарын 20-нд тохионо. Эл өдөртэй холбогдуулан “Аз жаргалын зам” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны хуралдаанаар “Хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрдлөгөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” хэмээх баярын өдөртэй байх нь зүйтэй” гэсэн шийдвэрийг гаргасан. Ерөнхий Ассамблейн тогтоолд жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг …

  • 18 March

    Барилгын салбарын “ТОП-50” үйлдвэрлэгчийг нэрлэжээ

    Барилгын зөвлөгөө, мэдээллийн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Барилга.мн сайтаас Монголд анх удаа эх орныхоо барилгын материал үйлдвэрлэгч үндэсний компаниудаас шилдэг 50 аж ахуйн нэгжийг нэрлэж байна. Энэ талаар  өнөөдөр “Монгол-Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Барилга.МН сэтгүүлийн эрхлэгч, МУ-ын зөвлөх инженер Ч. Баатарсүрэн, Монголын барилгын матерал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж нар оролцлоо. БХБЯ, БМҮХ хамтран 2014 …

  • 18 March

    Цагааннуурын боомтыг гурав хоног хаана

    Казах үндэстний Нарны баяр Наурызыг тохиолдуулан энэ сарын 18, 21, 22, 23-ны өдрүүдэд Цагааннуур боомтыг түр хугацаагаар хаахаар болжээ. Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт байдаг бөгөөд ОХУ-ын Ташанта боомттой хиллэдэг байна. Энэхүү боомт улсын хилээс 4.5 км. Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км. Улаанбаатар хотоос 1900 км орчим зайтай байдаг. Эх сурвалж: Шуурхай.мн

  • 18 March

    Барилгын үндэсний ассоциацынхан хөлөө жийлцэв

    Барилгын тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагад шилжүүлэх сургаар Барилгын баян компаниуд нэгдсэн Барилгын үндэсний ассоциацын удирдах зөвлөлийн гишүүдийн дунд эрх мэдлийн төлөөх ширүүхэн тэмцэл өрнөж Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн О.Чулуунбатыгаа огцруулжээ. Ерөнхийлөгчийн төлөөх тулаанд “Жигүүр гранд групп” ХХК-ын захирал Д.Баттөр ялж эрх мэдлийг гартаа авчээ. Ассоциацийн ажилчид олон сар цалингаа авч чадаагүйгаас бүхимдаж, байгууллагаа дампуурлын ирмэгт хүргэсэн гүйцэтгэх захиралын Г.Түмэнжаргалын хууль …

  • 18 March

    Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудас АТГ.мон хаягтай болжээ

    Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудасны АТГ.мон гэсэн монгол домэйн нэр өнөөдөр ашиглалтад орлоо. Ингэснээр иргэд дээрх кирилл монгол үсгийн хаягаар Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудсанд хандах боломжтой болов. Түүнчлэн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлдэг цахим хуудасhttps://meduuleg.iaac.mn нь МЭДҮҮЛЭГ.мон, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлдэг цахим хуудас www.xacxom.iaac.mn нь …

  • 18 March

    2500 ажлын байр шинээр бий болно

    НИТХ-аас өнгөрсөн онд “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг баталсан. Энэ онд уг хөтөлбөрийг  үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд 142 хороонд байгуулагдсан Хадгаламж зээлийн хоршоодын бичил бизнесийн төслийн санхүүжилтийн ажлыг зохион байгуулна    Өнөөдрийн байдлаар 123 Хадгаламж зээлийн хоршоо Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй байгаагаас 100  хоршоо Санхүүгийн зохицуулах хороонд тусгай зөвшөөрөл авах бичиг баримтаа бүрдүүлэн өгч, 22 хоршоо санхүүгийн үйлчилгээ …

  • 18 March

    Сонгуулийн Менежментийн Төвийн Тэргүүн Р.Наранбаяр: “Улс төр дэх эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог илүү их дэмжих ёстой”

    Сонгуулийн Менежментийн Төв нь 2008 онд байгуулагдсан, улс төрийн сонгуулийн маркетинг, менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Улс төрчдөд ээлтэй, тэдний хийж бүтээснийг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр даацтай ажлуудыг хийж гүйцэтгэсэн тус төв нь энэ удаад “Шилдэг эмэгтэй 50 улс төрч”, “Шилдэг залуу 50 улс төрч” шалгаруулалтыг орон даяар зохион байгуулж байна. Төслийн талаар Сонгуулийн Менежментийн Төвийн …

  • 18 March

    Малын үхэл хорогдол, өвчлөлийн шалтгаан нь УРАН байж болзошгүй

    Ази, Европын орнуудын байгаль хамгаалагчдын төлөөллөөс бүрдсэн эрдэмтэн судлаачид болон Монголын судлаачид өнөөдөр Ураны хор хөнөөлийн талаар мэдээлэл хийлээ. 2012 оноос эхлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант баг, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Архангай аймагт онош тодорхойгүйгээр малын үхэл хорогдол бүртгэгдэж, орон нутгийн мал эмнэлгийн удаа дараагийн дуудлагыг мэргэжлийн байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байсан байна. Тухайлбал Дорноговь аймгийн Улаанбадрах, …

  • 18 March

    Улсын хэмжээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллана

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”,  “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байна. Дээрхи журамд зааснаар жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо …

  • 17 March

    Гэрэл зурагчид бүтээлчээр өрсөлдөнө

    Монголын Залуучуудын Холбоо “Залуу үе” сэтгүүл хамтран “Бүтээлч Залуу” гэрэл зургийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдаан нь залуу гэрэл зурагчдын чадварыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг гэрэл зурагт түлхүү сонирхолтой болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна. Уралдаанд 16-30 насны мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчид оролцох бөгөөд 3 шаттайгаар явагдах юм. 1-р шатнаас шалгарсан оролцогчдын материалыг мэргэжлийн …