Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын тухайд таатай мэдээлэл төдийлөн үгүй. Сонгуульд удаа дараа нэрээ дэвшүүлэн өрсөлддөгч өөрийнхөө нэр хүндээс болж өвдөг шороодно. Дүүргийн намын үүргийг толгойлохоороо намаа хагалган бутаргах ажиллагаа явуулна. Хооронд нь талцуулахаас эхлээд бусад улстөрийн хүчнүүдтэй хуйвалдаан зохион байгуулдаг нь ч баримтаар нотлогдсон зүйл. Үүгээр ч зогсохгүй бизнес нь ч улстөрийн олигархи бүлэглэлийн дэмжлэгтэйгээр …
Tag Archives: нийгэм
March, 2015
-
22 March
Ц.Элбэгдорж: Наурыз бол манай ард түмний эрхэмлэдэг баяр юм
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызийн баяр, Нарны баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Наурызийн баярт зориулсан “Домборын эгшиг-2015” урлагийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урлагийн тоглолтод хүрэлцэн ирэгсэд болон казах түмэнд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр уламжлалт сайхан баяр, Наурызийн баяр эхэлж байна. Өдөр, …
-
20 March
1000 охид чууллаа
Нийгэм, цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн “Бриллиант” клубээс “МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” үндэсний хэмжээний цуврал 10 000 эмэгтэйн чуулганыг Монголд анх удаа зохион байгууллаа. Тус чуулган нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны энэ өдөр Улаанбаатар хотноо Тусгаар Тогтнолын Ордны их танхимд “1000 ОХИДЫН ЧУУЛГАН”-аар эхэллээ. Монгол улсын 21 аймагт “100 ОХИДЫН ЧУУЛГАН”-аар нэг цаг, …
-
20 March
Оюутнууд бөөгийн хэрэгслээ зүүж явж багш нараа айлгадаг
Бөө мөргөлийн ёс, төр шашны заагийн асуудлаар “Дархад судлалын дээдэс хайрхад академи” ТББ, “Тэнгэр шүтээн, ногоон дэлхий” ТББ-аас хамтран өнөөдөр МҮОНРТ-д хэвлэлийн бага хурал хийлээ. Бөө бол бусад шашнаас хамгийн түрүүнд дэлгэрсэн. Гэсэн хэдий ч ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр бөө мөргөлийг цоо шинэ уламжлалт бус зан үйл, этгээд хачин, хор хорлолтой худлаа зүйл хэмээн бусад шашнууд үгүйсгэж ёс …
-
20 March
Бямба гаригийн 20:30-д нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалж байна
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгийг илэрхийлдэг. …
-
19 March
Дэлхийн аз жаргалын өдөрт зориулан “Мэндчилгээ” дэвшүүллээ
Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр. Энэ өдөртэй холбогдуулан “Аз жаргалын зам” ТББ-ын тэргүүн Д.Баясгалан мэндчилгээ дэвшүүллээ.
-
19 March
ШШҮХ нээлттэй өдөрлөг хийв
Өнөөдөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөг 9:00-15:00 цагийн хооронд шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд зохион байгуулагдаж байна. Захиргаа, удирдлагын хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын тасаг, Санхүү төлөвлөлтийн тасаг, Старатеги бодлого төлөвлөлтийн хэлтэс, шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтэс, хангамж техникийн үйлчилгээний хэлтэс, криминалистикийн шинжилгээний хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд танилцуулж ажиллав. …
-
19 March
Дэлхийн усны өдрийг “Ус ба тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэнэ
Дэлхийн усны өдөр жил бүрийн 03 сарын 22-нд тохиодог билээ. Энэхүү өдрийг дэлхий нийтээрээ 1993 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд, манай орны хувьд Засгийн газрын 2001 оны 224 тоот тогтоолын дагуу “Усаа хайрлах, гамнах, устай зөв харьцах” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ийг 14 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Дэлхийн усны өдрийг Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн боловсролын …
-
19 March
ШӨХТГ, МҮЭХ-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа. Энэ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Өнөөдөр ШӨХТГ, МҮЭХ хоёр байгууллага ихээхэн ач холбогдолтой хамтын ажиллагааг эхлүүлэх болоод байна. Бид хуульд заасан чиг үүргийн дагуу иргэд, хөдөлмөрчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, бараа бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтөөс хамгаалах, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн …
-
19 March
Монголын анхдагчид хуралдана
“Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбоо”-ноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 3 сарын 20-нд буюу өнөөдөр Хаан Банкны төв байранд Монгол Улсын анхдагч оюунлаг хүчний их хурал болох талаар мэдээлэл өгсөн юм. Тус хурлаар Монголын анхдагч нарыг үндсэн хуульд оруулах, 2015-2019 онд ажиллах Бүтээгч иргэдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчийг сонгох гэсэн 2 асуудлыг хэлэлцэх гэнэ. Хуралд Монголын бүх анхдагч нар цуглах аж. …
-
19 March
Хөдөлмөр хөлсний доод хэмжээ 2015 онд шинэчлэгдэнэ
Барилга, уул уурхайн салбарын цалингийн тарифын хэлэлцээрийг үр дүнтэй хөгжүүлэх асуудлаар санал солилцох гурван талт уүлзалт ярилцлага МҮЭХ-нд боллоо. Уулзалт ярилцлагын зорилго нь барилга, уул уурхайн салбарын цалингийн тарифын хэлэлцээрийн талаар хийгдэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлуудын талаар талууд хоорондоо харилцан санал солилцох, цаашид хамтран явуулах ажлаа тодорхойлох юм. МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Оюунтунгалаг: “Хөдөлмөрийн яамнаас Салбарын цалингийн …
-
19 March
Засгийн газрын Х байр 6,7 тэрбумаар зарагджээ
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 90, 111 дүгээр тогтоолоор Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын харьяа Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Засгийн газрын Х байрыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн билээ Энэхүү дуудлагын худалдааг өчигдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Дуудлагын худалдаанд 3 оролцогч оролцсоноос хамгийн өндөр …
-
19 March
Өнөөдөр тог тасрах газрууд
Баянзүрх 10.30-17.30 20-р хороо Гачууртын төвийн хойд хэсэг, Шар хоолойн амны хэрэглэгчид 10.30-17.30 20-р хороо 85-р сургууль, 63-р цэцэрлэг, Гачууртын тамгын газар, Гачуурт эрүүл мэндийн төв, МЦХК Гачуурт салбар, тэр орчмын хэрэглэгчид. Сонгино-хайрхан 10.00-12.00 Партизаны баруун хэсгийн хэрэглэгчид 14.00-16.00 Партизаны нарийн, Сургууль, Цэцэрлэг, Захиргаа, Хаан банк, Төрийн банк, Хоршоолол, Соёлын төв, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид 10.30-18.00 2, 3, 4-р хороо …
-
19 March
Аврагчдын цалин нэмэгдлээ
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны б/123 дугаар тушаалаар Аврах тусгай ангийн бүтэц орон тоонд өөрчлөлт хийж, 165 аврагчдын албан тушаалын цалинг ТТ-7 зэрэглэлийг ТТ-9 болон нэмэгдлээ. Мөн Аврах тусгай анги “Масс мессеж”-г буюу зарлан мэдээллийг ангийн нийт бие бүрэлдэхүүнд зэрэг тараах үйлдлийг ашиглаж эхэлсэн ба үүнийг ашигласнаар бие бүрэлдэхүүнийг нэгэн зэрэг түргэн цуглуулах буюу “Яаралтай цуглар” дохиогоор ажиллах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл