ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 5 бүлэг 42 зүйл 116 арга хэмжээ бүхий 36-р тогтоолыг УИХ-аас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Монгол хүн бүр эрүүл, …
Tag Archives: нийгэм
September, 2022
-
30 September
Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2022 оны 09-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын …
-
29 September
Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байсан 64 настай Сингапур улсын иргэнийг баривчиллаа
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэг дэх зочид буудлаас өнөөдөр /2022.09.29/ баривчиллаа. Тодруулбал, 64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог …
-
29 September
“Зүүнбаян төмөр зам” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлын “Gafety” программыг туршилтаар нэвтрүүллээ
“Зүүнбаян төмөр зам” ХХК төмөр замын салбартаа анхлан хөдөлмөрийн аюулгүй байдлын “Gafety” программыг үйл ажиллагаандаа туршилтын журмаар нэвтрүүллээ. Энэ нь тус компанийн хэрэгжүүлж буй ISO 45001:2018 олон улсын стандартын шаардлагыг хангаж буй программ хангамж юм. Төмөр замчид өдөр тутмын үйл ажиллагаандаа “Gafety” программыг ашигласнаар аюул ослыг мэдээлэхдээ зураг, бичлэгтэй нь бүх ажилтанд нэгэн зэрэг мэдээлэл хүргэх боломж бүрдэхээс гадна бүх …
-
29 September
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд гарсан ослын үр дагаврыг шуурхай арилгаж, хөдөлгөөнийг нээлээ
Дорноговь аймаг дахь Зүүнбаян өртөөнөөс Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд баригдаж буй төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх рельс болон төмөр бетон дэр ачсан “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн харьяа “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн зүтгүүр, ачаатай 17 вагонтой галт тэрэг Хулангийн шанд зөрлөгт орж ирэх үедээ осолдож хөдлөх бүрэлдэхүүнүүд замаас гарсан. “Монголиан транс ложистик” ХХК-ийн зүтгүүрийн машинч болон туслах машинч нь согтууруулах ундаа …
-
29 September
“СУДАЛГАА БА ИННОВАЦИ-ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНД” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна
Монгол улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад үнэтэй гавьяа байгуулсан ууган их сургууль болох Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хамт олон түүхт 80 жилийн ойгоо “СУДАЛГАА БА ИННОВАЦИ -ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНД” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулан тэмдэглэж байна. 1942 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет байгуулагдсан нь манай орны хувьд орчин цагийн анагаах ухааны эмч, …
-
29 September
Өвөр монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ
Өнөөдөр Өвөр монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ “Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” сэдвийн дор цахим хэлбэрээр нээлтээ хийлээ. Соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд Хятадын уран бүтээлчдийн цахим үзэсгэлэн гаргах, цахим урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр, кино үзүүлбэрийг зохион байгуулах бөгөөд видео дууны уралдаан, Монгол, Хятадын анагаах ухааны үнэт зүйлсийг сурталчлах зэрэг соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулагдах юм. Нээлтийн …
-
29 September
“Ханбогд кашимер” компани Монгол Улсаа төлөөлөн анх удаа Италийн загварын шоунд амжилттай оролцов
Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашимер” компани дэлхийн загварын төв болох Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан “Emerging Talents Milan-2022” загварын шоунд анх удаа Монгол Улсаа төлөөлөн REGINA (Итали хэл дээрх Хатан хаан) нэртэй цоо шинэ коллекцоороо оролцлоо. REGINA цувралаар Монгол хатдын хувцас эдлэлийн баян тансаг загвар, хээ угалз, ховор нандин чимэг зүүлтийг орчин цагийн контемпорари урсгалтай хоршуулан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, …
-
29 September
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа Монгол, Японы Ерөнхий сайд нар онцлов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийв.Уулзалт найрсаг, дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж …
-
29 September
СБД:Иргэний бүртгэлтэй холбоотой 12 төрлийн лавлагаа авах боломжтой киоск машин байршуулав
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг давхарт байрлах Нэг цэгийн үйлчилгээнд иргэний бүртгэлтэй холбоотой лавлагаа авах боломжтой киоск машин байршууллаа. Улсын бүртгэлийн киоск машинаас иргэн дараах 12 төрлийн болон тоон гарын үсгийг иргэний үнэмлэх, гар утсанд олгох үйлчилгээг үнэгүй авах боломжтой юм. Үүнд, • Иргэний үнэмлэхийн лавлагаа • Иргэн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа • Төрсний бүртгэлийн лавлагаа …
-
29 September
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр Алтайн салбар уулсаар, 30-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, 10 дугаар сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2022 оны 09-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн …
-
28 September
Жирэмсний тэтгэмж авах эрхийг хязгаарласан журмын заалтыг хүчингүй болгов
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “… жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэнд эмнэлгийн хуудсыг … жирэмсний 31-32 долоо хоногтойд … олгоно”, 4.8.2-т “… жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд /эмнэлгийн хуудас бичиж олгохгүй/” гэж тус тус заасан байна. Иргэн Сувдаас “… …
-
28 September
Килиманжаро уулын ноён оргилд Монгол улсынхаа далбааг мандуулжээ
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Өмнөд секторын штабын дарга, Монгол Улсын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа Д.Жавхланбаяр Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Африк тивийн Килиманжаро уулын ноён оргилд энэ сарын 23-ны өдөр Монгол Улсынхаа Төрийн далбаагаа амжилттай мандуулсан юм. Энэхүү авиралт нь БНӨСУ-д явагдаж …
-
28 September
Б.Баялагмаагийн нэхэмжлэлтэй Улсын онцгой комисст холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баялагмаагийн нэхэмжлэлтэй Улсын онцгой комисст холбогдох хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны журмаар 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярболд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох боломжийг хангаж, хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны …
-
28 September
С.Бямбацогт:Урьдчилсан байдлаар вагоны машинист хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан байж болзошгүй байна
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар Зүүнбаян-Ханги чиглэлд баригдаж байгаа төмөр замын ачаа тээвэрлэж явсан 17 цуваа галт тэрэг осолдсон хэрэг урд шөнө гарсан. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:Урд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Зүүнбаян-Ханги чиглэлд “Монголиан Транс Ложистик” компанийн ачааг ачиж явсан вагон унаж осолдсон. Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл