Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн газар тариалах эрхлэгчид, идэвхтэн, байгаль хамгаалагчид, ойн аж ахуй эрхлэгчид чуулж байна. Нэгдсэн чуулганаар Ховд аймагт үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, ойжуулалт, нөхөн сэргээлт, судалгааны үр дүн, сургамж зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр “Тэрбум мод” үндэсний …
Tag Archives: нийгэм
April, 2022
-
12 April
Улсын хэмжээнд 9.4 сая төл бойжиж байна
Өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 27.9 сая хээлтэгчийн 9.5 сая буюу 34.2 хувь нь төллөж, 9.4 сая төл хүлээн авлаа. Төл бойжилт 98.6 хувьтай байна. Бүсээр нь авч үзвэл: Баруун бүсэд 47.7, Хангайн бүсэд 33.6, Төвийн бүсэд 35.5, Зүүн бүсэд 17.2 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.
-
12 April
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 154 хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 4 дүгээр сарын 04-нөөс 4 дүгээр сарын 08-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 33 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 483 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 8 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, …
-
12 April
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, хүйтэн байна. 2022 оны 04 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, …
-
11 April
МҮЭХ:Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос ажлын хэсэг байгуулан МҮЭ-ийн холбоо, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоодын төлөөлөл удаа дараа хуралдаж хэлэлцсэн ч талууд нэгдсэн байр сууринд хүрэхгүй байна. МҮЭ-ийн холбоо энэ ондоо багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 525.0 мянган төгрөг болгох, хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн …
-
11 April
АТГ:Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн …
-
11 April
У.Хүрэлсүх:Үнийн өсөлт, хүнсний хомсдол, шатахууны нөөц зэрэгт анхаарах шаардлагатай
Өнгөрсөн долоо хоногт залуучууд “Ажлаа хий” уриатай тайван жагсаал зохион байгуулж, Засгийн газарт 15 зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч залуучуудын тавьсан шаардлагыг нэн яаралтай ажил хэрэг болгоход Улсын Их Хурал, гишүүд, Ардчилсан намын бүлэг онцгой анхаарал хандуулж, шуурхай ажиллахыг сануулав. Тэрбээр “Ардчилсан Монгол …
-
11 April
Г.Ганхүү:Цемент, бетон зуурмаг, арматурын үнэ өссөн
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 56 хэсэгчилсэн талбайд 43 төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 2021 онд нийслэлд 17.478 айлын орон сууц ашиглалтад орсон. Үүнээс 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 85 хувиас дээш гүйцэтгэлтэй 21.279 айлын орон сууц байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд …
-
11 April
Ховд аймгийн БОАЖГ нь үйл ажиллагаа, мэдээ, мэдээллээ олон нийтэд нээлттэй хүргэхийн тулд киоск машин нэвтрүүлжээ
БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж “Ховд аймгийн газар тариалан эрхлэгчид, идэвхтэн байгаль хамгаалагчид, ойн чиглэлийн аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар болон холбогдох албаныхны хамт оролцохоор Ховд аймагт ирлээ. Ирсэн даруйдаа тэрээр Ховд аймаг дахь салбарын төлөөлөлтэй уулзалт хийсэн юм. Уулзалтад БОАЖГ-ын дарга Л.Батбаяр, “Мянган угалзат”-ын БЦГ-ын дарга Т.Лхагвадорж, Хар ус нуур орчмын УТХГНХЗ-ны дарга С.Батмөнх, “Мөнх хайрхан” БЦГ-ын Н.Одхүү, Хар нуур, Ховд голын сав газрын захиргааны …
-
11 April
Ачаа тээвэрлэлтийн үнэ өссөн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх шалтгаан болсон
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн бодит шалтгааныг тодруулахаар МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч энэ сарын 7-ны өдөр Нарантуул захын худалдаа эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа. Ковид-19 цар тахлын улмаас манай улсын хилээр нэвтрэх ачаа тээвэр багассанаас БНХАУ ачаа бараа тээвэрлэх зардал 9 дахин нэмэгдсэн. Энэ нь импортын барааны үнийг огцом хөөрөгдөхөд хүргэсэн хэмээн Нарантуул ОУХТ-ийн худалдаа эрхлэгчид ярьж байна. Тэд ачаа тээврийн …
-
11 April
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна. 2022 оны 04 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр …
-
8 April
Л.Оюун-Эрдэнэ:Үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг 4–р сарын 15-ны дотор УИХ-аар батлуулна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдэлж буй ардчилсан Монгол Улсын эрхэм иргэд, оюутан залуучууд аа. Та бүхний Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл бүхий шаардлагыг Монгол Улсын Засгийн газрын ээлжит …
-
8 April
С.Амарсайхан: Дагуул хотыг байгуулахдаа хөдөөг хөгжүүлэх бодлоготойгоо уялдуулах шаардлагатай
“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” салбар хуралдаан боллоо. Хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НҮБ-ын Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко, Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг нар оролцсон юм. “Хот хөдөөгийн сэргэлт” салбар хуралдаанд оролцогчдын байр суурийг хүргэж байна. Д.Сумъяабазар: Зөв төлөвлөлт, дижитал шинэчлэлээр …
-
8 April
Д.Оюунхорол: Бүс нутгуудын хөгжилд бодлогын чанартай шинэчлэл хэрэгтэй
“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” салбар хуралдаан боллоо. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол: Чингис хаан олон улсын нисэх буудлаа түшиглэн Хөшигийн хөндий орчимд 31 мянган га газрыг Засгийн газар улсын тусгай хэрэгцээний газар болгож авсан. Өчигдөрхөн 1000 га газрыг эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоол гарлаа. Ингэснээр хувийн хэвшлийнхэн маань татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх …
-
8 April
Л.Оюун-Эрдэнэ:Мах, будаа, гурилын үнийг буулгахын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэж амлаж байна
“Монголдоо сайхан амьдаръя” уриатай залуусын жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаж байгаа иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Засгийн газар хуулийн төсөл оруулсан. Энэ долоо хоногт багтаж УИХ-ын гишүүдийг энэ хуулийг батална гэдэгт итгэж байгаа. Хууль батлагдсанаар 1000 төгрөгөөр өсөх бензиний үнийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл