Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 101 жилийг тохиолдуулан төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэхээр суралцаж байгаа сонсогчдоос эрдэм мэдлэг, оюун ухаанаараа ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч Б.Марал-Эрдэнэ манлайллаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналыг хүртсэн анхны сонсогч болсон юм. –Анхдагч хэмээх тодотголоор түүхийн шинэ хуудсанд бичигдлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач? – Баярлалаа. Маш их баяртай байна. …
Tag Archives: нийгэм
April, 2022
-
8 April
“КАБРИ G-2” нисдэг тэргээр сургалтын нислэг үйлдэж эхэллээ
“Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн шинээр бэлтгэгдэх нисгэгч бүрэлдэхүүний анхан шатны сургалтын нислэг эхэллээ. Сургалтын нислэгийг “Cabri G-2” нисдэг тэргээр үйлдэж байгаа юм. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт” …
-
8 April
Х.Нямбаатар: Залуусын тавьсан шаардлага бүрийг судална, Ерөнхий сайд өөрөө ахална
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа шууд лайваар мэдэгдэл хийлээ. Тэрээр “Миний бие цагдаагийн байгууллагад үзэл бодлоо илэрхийлж буй залуусын аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг өгсөн. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байгаа залуусын жагсаалд хүндэтгэлтэй хандаж байгаа. Миний бие орой 18.00 цагийн үед жагсаалд оролцож буй залуусын долоон шаардлагыг хүлээн авсан. 7 …
-
8 April
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун …
-
7 April
Д.Сумъяабазар: Эдийн засгийн форумд хөдөөгийн хөгжлийг маш оновчтойгоор хэлэлцэх хэрэгтэй
Төрийн ордонд болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна. -Улаанбаатар хот томоохон ямар төслүүдийг эхний ээлжид хэрэгжүүлэх вэ? -Хамгийн түрүүнд хэрэгжүүлэх төсөл бол гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг. Энэ бол дэлхий нийтэд 100 жил туршигдсан технологи. Энэхүү технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр ТЭЗҮ-ийг нь боловсруулаад, одоо Ажлын …
-
7 April
Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
Нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн хоногийн хугацаанд гал түймрийн найм, ой хээрийн түймрийн нэг дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс шар өвс шатсан гурван дуудлага ирснийг Гал түймэр унтраах, аврах ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллалаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал овоогийн 29-р гудамжинд хөрсний шар өвс шатаж байшин руу орж байна гэх дуудлага ирсэн. Гал түймэр унтраах, аврах 26-р …
-
7 April
ХХААХҮЯ: Борлуулагдаагүй үлдсэн буудайг худалдан авах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна
Өнгөрсөн оны ургацаас зах зээлд борлуулагдаагүй, Үндэсний лавлагаа лаборатори болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох журам, стандартын шаардлагыг хангаж буй улаанбуудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сан 2238.7 тонн улаанбуудайг худалдан аваад байна. Түүнчлэн үлдэгдэл буудайнаас 4.4 мянган тонныг үрэнд, 2.3 мянган тонныг малын тэжээлд, 2.7 мянган тонныг спиртийн …
-
7 April
Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ
Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан гол зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, …
-
7 April
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв шинэчлэгдэн ажиллаж эхэллээ
Төрийн эргэх холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 -11” төвийн үйл ажиллагааг шинэчлэн байгууллаа. “11 -11” төв нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж …
-
7 April
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюул болон шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч …
-
6 April
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа. Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо. Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах арга хэмжээг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга …
-
6 April
Нийслэлийн 468 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна
Цар тахлын улмаас 2022 оны нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан үнийн өсөлтийг бууруулах зорилгоор бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махны нэг кг тутамд 900-1100 төгрөгийн дэмжлэгийг батлагдсан төсөвтөө багтаан олгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болголоо. Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан үхрийн ястай мах 8900 төг/кг, хонины ястай мах 8300 …
-
6 April
“Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулав
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгууллаа. Эмнэлгийн дүрмийг баталж, зохих тусгай зөвшөөрөл олгох, эрүүл мэндийн даатгалын сантай холбогдсон асуудлыг шийдвэрлэж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгов. Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол …
-
6 April
Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа.Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Шинэ Зуунмод хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, эх үүсвэрийн зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах зардлыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хөгжлийн жилийн төлөвлөгөө, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улс, орон нутгийн жил бүрийн …
-
6 April
МҮЭ-ийн холбооноос үнийн өсөлтийг эсэргүүцэж улс орон даяар “Цахим жагсаал” зохион байгууллаа
МҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2022.04.06/ улс орон даяар үнийн өсөлтийг эсэргүүцэж “Цахим жагсаал” зохион байгууллаа. Энэхүү цахим жагсаал цуглаанд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал сүүлийн долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийтдээ 25 хувиар нэмэгдээд байгааг онцолж байв. Цахим жагсаалын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, өргөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл