Эрүүл мэндийн сайд С.Энхболд , Нийслэлийн ЭМГ-ын дэд дарга Л.Зэндмаа нар БГД-ийн Эрүүл мэндийн төвийн Насанд хүрэгчдийн болон Хүүхдийн салбар эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт тус тус ажиллалаа. БГД-ийн Эрүүл мэндийн төв нь тус дүүргийн 250000 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нийт хүн амын 92000 гаруй нь 0-18 насны хүүхдүүд байна. Хүүхдийн томуу, томуу төст өвчлөлд RSV …
Tag Archives: нийгэм
April, 2022
-
4 April
Бид “Киокушинкай” Карате, буудлагын спортоор мэргэшиж, бие болоод сэтгэл зүйн дархлаагаа бэлтгэсэн
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар нь 30 гаруй жилийн түүхтэй. Гучин жилийн түүхтэй энэхүү газар нь байгуулагдсан цагаасаа хойш гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, террорист үйлдлийг таслан зогсоох, барьцаанд авагдсан хүн, тээврийн хэрэгсэл, объектыг чөлөөлөх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ чин үнэнчээр, нэр төртэй гүйцэтгэж байна. Тус …
-
4 April
Нийтийн албанд томилогдох 364 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 364 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 207 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 157 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг …
-
4 April
“Аялал жуулчлалын үндэсний чуулган” эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтуудыг дэвшүүлсэн. Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлт”-ийг тодорхойлж, цаашид “Орон нутгийн аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын тусламжтайгаар аялал жуулчлалын салбарыг …
-
4 April
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг энэ сарын 25-аас бүртгэнэ
Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг дөрөвдүгээр сарын 25-аас бүртгэж эхлэхээр болжээ. Бүртгэх квот дуусахад бүртгэлийг хаах юм байна. Тодруулбал, БНСУ-ын 2022 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас танилцуулжээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 09.00 …
-
4 April
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхжиж байна
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 23 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 14 иргэний амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нимгэрч, хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна. Цаашид ихэнх нутгаар цаг агаар дулаарах тул …
-
4 April
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун …
-
1 April
НЭМҮТ-ийн нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчиллээ
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн шинжилгээ, судалгааны ажлыг зохих орчин нөхцөлд, олон улсад хэрэглэгддэг өндөр хүчин чадалтай багаж төхөөрөмжид түшиглэн явуулахаар зорин ажилласнаар Шим тэжээл, орчин, хор судлалын шинжилгээг гүйцэтгэх иж бүрэн лавлагаа лабораториудын хүчин чадлыг сайжруулан нээж, өнөөдөр ийнхүү үйл ажиллагааг нь эхлүүллээ. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, НЭМҮТ-ийн Ерөнхий …
-
1 April
БГД-ийн Жаргалан сургуулийн сурагчид МҮОХ-нд зочилж, Олимпын музейтэй танилцлаа
Нийслэлийн Баянгол дүүргийн Жаргалан дунд сургуулийн хамт олон “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд олон ажил өрнүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд тус сургуулийн 90 сурагч өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороонд зочилж, Олимпын музейтэй танилцав. Энэ үеэр сурагчид гавьяат тамирчин, олимп, дэлхийн хүрэл медальт Д.Отгондалайтай уулзалт ярилцлага хийн, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Тус сургуулийг төлөөлж спортоор хичээллэдэг, тодорхой хэмжээний …
-
1 April
“Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал хоёр дахь удаагаа ХБНГУ-ын Мюнхен хотноо энэ оны 4 дүгээр сарын 2-ны өдөр болно. Эрдэм шинжилгээний бага хурлаар Европын Холбооны улсуудад сурч, ажиллаж амьдарч буй монгол эрдэмтэн, салбартаа манлайлагч залуусын байгаль хамгаалах уламжлалт өв соёлыг орчин үеийн технологи, инновацтай хослуулсан хүрээлэн буй орчны асуудлыг бодитойгоор …
-
1 April
Н.Тэмүүлэн: Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн мэдүүлэг, байцаалтад суурилж явдаггүй
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс Хөгжлийн Банктай холбоотой хэргийн явцын талаар тодруулав. -Улсын Их Хурлаас зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын үеэр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдээс яагаад одоог хүртэл мэдүүлэг аваагүй вэ гэх асуултууд явсан. Ер нь яагаад дуудаж мэдүүлэг аваагүй вэ? -Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авдаг. Мэдүүлэг нь өөрөө …
-
1 April
Монгол Улсад архины хамааралтай хүний тоо дэлхийд хамгийн өндөр хувиар нэмэгджээ
1990 онд манай улсын хүн амын 2.36 хувь нь архинаас хамааралтай буюу архинд донтох эмгэгтэй гэсэн судалгаа гарч байжээ. Харин 2019 онд энэ тоо 4.44 хувь болж өссөн нь дэлхийн бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Шинжлэх ухаан, статистикийн мэдээллийн сайт болох “Our World in Data” сайтад нийтлэгдсэн дээрх судалгаа нь улс орнуудын архины хэрэглээ, донтох …
-
1 April
Макалу оргилд гарсан анхны Монгол хүн болж, алтан соёмбот далбаагаа мандуулахаар зорьж буй уулчин А.Баттогтохыг ИНЕГ-ын дарга хүлээн авч уулзлаа
Дэлхийд өндрөөрөө тавд эрэмбэлэгддэг, далайн түвшнээс дээш 8463 метрт орших Макалу оргилд гарсан анхны Монгол хүн болж, алтан соёмбот далбаагаа мандуулах том зорилго тээн, Непал улсыг зорих гэж буй “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Аэродромын хэсгийн Механик инженер, уулчин А.Баттогтохыг өнөөдөр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хүлээн авч уулзаж, авиралтад нь амжилт хүслээ. Дэлхий дээр далайн түвшнээс дээш 8000 метр буюу түүнээс …
-
1 April
Монгол, Австралийн хооронд “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөр хэрэгжинэ
Монгол Улс, Австрали Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, залуусын соёлын солилцоог өргөжүүлэх, тэдний суралцах, хөгжих хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөрийг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болоод байна. Монгол Улсын 18-30 насны 100 залуу Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр 1 жилийн хугацаанд ажиллах, аялах боломжтой болж байгаа бөгөөд энэ үеэрээ 4 …
-
1 April
Г.Нэргүй:Улаанбаатар хот орчимд хуурайшилтын зэрэг өндөр байна
Нийслэлийн ногоон бүс орчимд хуурайшилт ямар түвшинд байгаа болоод ой, хээрийн түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж буй талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйгээс тодрууллаа. -Энэ жилийн тухайд нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй, хуурайшилтын зэрэг өндөр түвшинд байна. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага 609 удаа, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл