Tag Archives: нийгэм

February, 2022

  • 18 February

    “Эрдэнэс Тавантолгой” ХК хээрийн зэрлэг амьтдад зориулж 200 боодол өвс байршууллаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд “Биотехникийн арга хэмжээ” буюу хээрийн зэрлэг амьтдад өвс тарааж, байршуулах ажлыг жил бүр гэрээт компаниудтай хамтран зохион байгуулдаг. Энэ дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын тамгын газраас ирүүлсэн төлөвлөгөө болон, салбарын гэрээт компаниудтай хамтран зохион байгуулах “Биотехникийн арга хэмжээний” төлөвлөгөөг Бүтээн байгуулалт Хөгжлийн газрын дарга Ж.Алдармаагаар батлуулан ажиллаж байна. …

  • 18 February

    НОБГ: Мөс цөмөрсөн дуудлагаар шуурхай ажиллаж 4 иргэнийг авран хамгаалав

    Налайх дүүргийн 6-р хороо Мойлтын тохой Туул голд мөс цөмөрч автомашин суусан, иргэд гарч чадахгүй байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 17-ны өдөр 07:02 цагт ирсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 6 алба хаагчийг очиход Харьер загварын автомашин голд суусан, дотор нь 4 иргэн гарч чадахгүй байдалтай байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж авран хамгаалж ажиллалаа. Ихэнх …

  • 18 February

    О.Сумъяасүрэн:Энэ онд импортоор хүнсний улаан буудай авахгүй байхаар шийдвэрлээд байна

    Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэнтэй ярилцлаа. -Энэ жил манай улс нийт 567.0 мянган тонн улаанбуудай хураан авсан. Гэтэл ОХУ-аас 250 орчим мянган тонн улаанбуудайг  импортоор авсан гэх мэдээлэл байна. Үнэхээр ийм хэмжээний улаанбуудай импортолсон уу?-Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед хүн амын хүнсний хангамжийг тогтвортой хадгалах, улмаар улс орны хэмжээнд 3 хүртэл сарын хугацаатай …

  • 18 February

    Зарим сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг иргэдийн 71.8 хувь нь дэмжээд байна

    Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтад өрнүүлж буй. Мөн энэ зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгоход санал авч байна. Одоогийн байдлаар санал асуулгад  6214 иргэн оролцож, тэдний 4463 буюу 71.8 хувь нь …

  • 17 February

    О.Оджаргал: Явган хүний зам хамгийн аюулгүй байх ёстой

    Хотын стандарт, хяналт газрын орлогч дарга О.Оджаргалтай Улаанбаатар хотын  явган хүний зам, дугуйн замын стандартын талаар ярилцлаа. -Ярилцлагын эхэнд стандартын ач холбогдлын талаарх ойлголтыг хүмүүст өгье. Хотод стандарт яагаад чухал байдаг вэ? -Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, дүрэм журам, заавар гэж бий. Эдгээрийг дагалдаж гардаг бас нэгэн баримт бичиг бол стандарт юм. Стандарт гэдэг бол аливаа улс оронд, …

  • 17 February

    Гадаад харилцааны үе үеийн сайд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

    Монгол Улсад орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 110 жилийн түүхэн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр төрийн алтан аргамжийг бэхэлж гадаад харилцааг удирдан чиглүүлсэн, гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалж улс орны тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын үндэс суурийг тавилцсан, эх орны язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, эрх чөлөөг сахин хамгаалах үйлсэд …

  • 17 February

    Н.Ганбаяр: Олон нийтийн сүлжээнд хандив тусламж гуйсан нийтлэлийг сайн нягтлахыг анхааруулж байна

    Бага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж зургийг нь ашиглан хандив хүсэж иргэдийг залилсан этгээдийг илрүүлжээ. Энэ талаар БГД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбаяр “Сэлэнгэ аймгийн харьяат, тодорхой эрхэлсэн ажилгүй, 22 настай эмэгтэй 2020 оны 3-6 дугаар сарын хугацаанд бага насны амьсгалын аппараттай, хүнд өвчтэй хүүхдийн зургийг хууль бусаар ашиглан олон нийтийн сүлжээнд байршуулан бусдыг төөрөгдөлд оруулан, хандив нэрийдлээр …

  • 16 February

    Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар Д.Батчулууныг томиллоо

    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар Д.Батчулууныг томиллоо. Д.Батчулуун нь 1996 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын арван жилийн сургууль, 2001 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг тус тус төгссөн. Малын эмч мэргэжилтэй. -2001-2003 онд “Мах импекс” ХК-д малын эмч -2003-2017 онд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн Хүнсний эрүүл ахуйн лабораторид мөөгөнцөр …

  • 16 February

    Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах асуудлаар санал авч эхэллээ

    Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны хуралдааны тэмдэглэлээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхэлж, дуусах цагийн зохицуулалтыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай уялдуулан, уян хатан байдлаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан. Үүний дагуу судалгаанд үндэслэн түгжрэлд нөлөөлдөг төрийн …

  • 16 February

    “Каннын кино наадам”-д уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцоно

    Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь, Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг Каннын кино наадамд тус тус оролцох нь зүйтэй гэж үзлээ.Зохион байгуулалтын үйл ажиллагаанд шаардагдах …

  • 16 February

    Тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

    Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн байна. Танилцуулгатай холбоотойгоор  нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.  18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт …

  • 16 February

    Ч.Номин: Каннын кино наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчдийг тогтмол оролцуулахаар шийдвэрлэлээ

    Засгийн газрын өнөөдрийн /2022.02.16/ хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Олон Улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай” асуудал танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ. Ингэснээр Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчид Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д, -Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-д тогтмол оролцож, Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн бүтээлийг дэлхий дахинаа …

  • 16 February

    Төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт гурван настай хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ

    Нийслэлийн хэмжээнд сургалт явуулж буй төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 2022 онд гурван нас хүрч буй  хүүхдүүдийг энэ сарын 18-ны өдрөөс бүртгэж эхэлнэ. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 09:00 цагаас бүртгэл эхлэх бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах юм. Энэ удаагийн бүртгэлд зөвхөн 2019 онд төрсөн гурван настнууд багтаж байгаагаараа онцлог.  Өөрөөр хэлбэл, зөвхөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс …

  • 16 February

    Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байна

    Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 1,012 тэрбум төгрөгийн зээлийг 13 мянга гаруй өрхөд олгосон байна . Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, оноор 2022 онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгогдохоос оны эхний 2 сарын санхүүжилтэд зориулж Монголбанк болон банкны эх үүсвэрээр …

  • 16 February

    АТГ:Хөгжлийн банкны зээл олголт, зориулалтын талаар мөрдөн шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд дараах аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж байна. Үүнд: