Tag Archives: нийгэм

August, 2020

  • 25 August

    ХӨСҮТ:1,011 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр“2020 оны наймдугаар сарын 24-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1,011 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй байна. Шинжилгээг задалбал: -Наймдугаар сарын 4-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 117 хүний давтан шинжилгээ -Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 …

  • 25 August

    Д.Мөнхжаргал:Хөрсний бохирдлын судалгаа 2000 оноос эрчимжиж, гүний усны бохирдол, нянгийн бохирдлыг судлах болсон

    Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлыг стандарт үзүүлэлттэй харьцуулахад нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байгаа юм. Мөн гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их …

  • 25 August

    “Бүсгүй цэцэг” үзэсгэлэнгийн нээлт боллоо

    Энэ сарын 18-ны өдөр “Монгол арт галерей”-д “Гоёлог ээжүүд” ТББ-аас санаачлан зохион байгуулсан “Бүсгүй цэцэг” үзэсгэлэнгийн нээлт боллоо.      Тус үзэсгэлэнгийн нээлтэд уригдсан МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “96 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн байгууллага урьд өмнө үндэсний өв соёлоо өвлүүлэн уламжлуулах, Монгол урлаачдынхаа бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор томоохон арга хэмжээ зохион байгуулдаг байсан уламжлалтай.   Өнөөдөр түүний нэгэн адил нас хүйс, ажил мэргэжлийн онцлогоос үл хамааран …

  • 25 August

    Залуучуудын хөгжлийн сарыг “Нэг залуу-нэг санаачилга ” уриан дор тэмдэглэнэ

    Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэхээр тунхаглагласан. Монгол Улс энэхүү уриалгыг дэмжиж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “Залуучуудын өдөр”-ийг наймдугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан билээ.Тэгвэл өнөөдөр “Залуучуудын өдөр” тохиож байна. Энэ жилийн хувьд дэлхий дахинд энэ өдрийг “Дэлхийн үйл …

  • 25 August

    Улаанбаатарт бороо орно

    Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо орж, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна. 2020 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25-НЫ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. …

  • 24 August

    ГБХЗХГ: “MNB-Гэр бүл суваг”-ийн сувагтай хамтран ажиллана

    Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр “MNB-Гэр бүл суваг”-ийн нээлтээ хийж, туршилтын эфирээ цацаж эхэлсэн билээ. Энэхүү суваг нь гэр бүлийн бүхий л гишүүдийн нийгмийн бүх бүлгийн хэрэгцээнд нийцсэн, амьдралд нь хэрэг болохуйц мэдлэг мэдээлэл, үндэсний хэмжээнд соён гэгээрүүлэх нэвтрүүлэг, контентыг бэлтгэн хүргэдэг юм.    Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, …

  • 24 August

    Зүүн бүсэд баригдаж буй шахмал түлшний үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгалаа

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  Нийслэлийн зүүн бүсэд баригдаж байгаа “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцтай наадмын өмнө танилцаж байсан бол өнгөрөгч амралтын өдөр /2020.08.22/ үүрэг даалгаврын биелэлтээ биечлэн шалгалаа. Шахмал түлшний үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмжийн угсралт, цахилгаан хангамжийн ажлыг зургийн дагуу хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэхийг даалгасан бөгөөд  ашиглалтад орсны дараа үйлдвэр хэвийн ажиллах бүх …

  • 24 August

    Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Хориг” ууланд судалгааны баг ажиллана

    Соёлын яамны дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” уул орчимд археологийн авран хамгаалах судалгаа хийх анги ажиллахаар боллоо. Тус хээрийн судалгаанд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС зэрэг 5 байгууллагын археологич, антропологич, түүхч, угсаатны зүйч, сэргээн засварлагч зэрэг мэргэжлийн судлаачид оролцоно. Энэ дашрамд танилцуулахад, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” …

  • 24 August

    Нийтийн тээврийн парк шинэчлэл хийхийг дэмжлээ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай болон Орон нутгийн зээллэг хийх тухай асуудлыг танилцууллаа. Багахангай дүүргийн Ахмадын өргөөний барилгыг нийслэлийн өмчид бүртгэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд Ахмадын өргөөний барилга барихаар тусгасан. Ахмадын өргөө нь …

  • 24 August

    Г.Ганбат: Цахим шилжилт хийхэд удирдлагын манлайлал, хүсэл зориг, дэмжлэг хамгийн чухал

    Г.Ганбат Их Британийн Нэгдсэн Вант улсаас олгодог Chevening тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, ирэх есдүгээр сард Sussex-ийн  Их сургуульд Мэдээллийн технологийн менежментийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалахаар явах гэж буй тэрээр мэдээллийн технологийн салбарт 16 жил ажиллажээ. Эрдмийн их аялалд гарахаас өмнө яг одоогоор түүний хийж буй ажил гэвэл Төрийн албаны зөвлөл, Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй …

  • 24 August

    ГХ-ны яамнаас Нийслэлийн түргэн тусламжийн төвд амны хаалт хандивлалаа

    Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй коронавируст халдвар “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон билээ. Энэ хугацаанд гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудаас Гадаад харилцааны яаманд тусламж болгон хандивласан амны хаалт /маск/-аас аюулт өвчнөөс хамтдаа …

  • 24 August

    Багахангай дүүргийн Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэлээ

    Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Багахангай дүүргийн I дүгээр хороонд ашиглалтад орсон Ахмадын өргөөний барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай тогтоолын төслийг танилцуулав. Ахмадын өргөө нь нийт 500.1 м2 талбайтай бөгөөд ажлын өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, амралтын өрөө, уулзалтын заал зэрэг өрөө тасалгаатай аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтад орсон Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэн …

  • 24 August

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:15 цагт газардана

    УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07.55 цагт хөөрлөө. Тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19:15 цагт эх орондоо газардах хуваарьтай. Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 33, жирэмсэн 12, өндөр настан, асран хамгаалагчтай 10, эрүүл мэндийн шалтгаантай 17, оюутан сурагч 35, ар гэрийн гачигдал, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй зэрэг бусад хүндэтгэн үзэх …

  • 24 August

    Хүүхдийг буруу тээвэрлэсэн жолоочийг хуулийн дагуу 50,000 төгрөгөөр торгожээ

    Хүүхдээ буруу тээвэрлэсэн жолоочид хариуцлага тооцжээ. Тодруулбал, наймдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн замын уулзвар орчим Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл хүүхдээ буруу тээвэрлэн явж буй зураг олон нийтийн сүлжээнд тархсан. Уг үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь заалтыг зөрчсөн тул тухайн автомашины жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 45 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авжээ. Иймд эцэг, …

  • 24 August

    ХӨСҮТ: 399 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “2020 оны наймдугаар сарын 23-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 399 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Тухайлбал, -2020 оны наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 268 хүний шинжилгээ -2020 оны наймдугаар сарын 9-нд …