Tag Archives: нийгэм

February, 2019

  • 21 February

    Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Дархадын хотгор, Хүрэн бэлчир …

  • 20 February

    Налайх дүүргийн Засаг дарга өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй үр дүнгийн гэрээ байгууллаа

    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд үзүүлдэг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр гэрээ үзэглэх арга хэмжээ Налайх дүүрэгт боллоо. Хамтын ажиллагааны гэрээг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал болон дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвийн даргатай байгуулсан юм. Өнгөрсөн 2018 онд ӨЭМТ-үүд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, 86,7 …

  • 20 February

    Налайх дүүрэгт PC тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоолоо

    Томуугийн вирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/76 дугаар захирамж гарсан. Тус захирамжаар хүүхдийн бүх төрлийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохыг захирамжилсан. Энэхүү захирамжийн дагуу Налайх дүүргийн ЗДТГ болон Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагуудаас хамтарсан хяналт шалгалтыг удаа дараа хийж, …

  • 20 February

    Швейцар улсад зохиогдсон “Феспо” үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчиллаа

    Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо  01 сарын 31-ээс 02 сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын аялал жуулчлалын “Феспо” үзэсгэлэнд Монгол Улс амжилттай оролцлоо. Швейцар Улсын гадагшаа чиглэсэн аялал жуулчлалын “Феспо” олон улсын үзэсгэлэнд нийт 600 орчим аж ахуйн нэгж байгууллагууд үзэсгэлэнгийн 25,000 м2 талбайд аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчилж 65,000 хүмүүс үзэсгэлэнг үзэж сонирхдог, тус улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн …

  • 20 February

    Монгол иргэд нэг сая гаруй юаниар залилуулжээ

    Сүүлийн үед фэйсбүүк болон бусад сошиал сүлжээнд цацагдсан “БНХАУ-д үйлдвэрлэсэн хүнд даацын автомашин зарна, том оврын автомашин худалдана” гэсэн зарын дагуу хандаж, бичгээр хийсэн ямар нэг гэрээ хэлцэлгүй, төлбөр төлсөн баримтгүй мөнгө шилжүүлж, залилуулсан тохиолдол хэд хэдэн удаа давтагдаж, манай иргэд 1 сая гаруй юаниар залилуулсан хэрэг гараад байна. Иймд БНХАУ-аас автомашин худалдаж авахдаа албан ёсны борлуулагч зуучлагчаар дамжуулах, хятад-монгол хэлээр худалдаж, худалдан авах …

  • 20 February

    Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлж буй хувь хүнийг 100,000 төгрөгөөр торгоно

    Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих хэрэгцээг хангах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран, удирдамжийн хүрээнд хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж …

  • 20 February

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, …

  • 19 February

    Британи, Монголын далбаатай галт тэрэг аялалд гарлаа

    Британи, Монголын далбаагаар чимсэн галт тэрэг хоёрдугаар сарын 19-22-ны хооронд манай улсын хойноос өмнөд өргөргийн дагуу хөндлөн гулд аялж, ОХУ-тай хиллэх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас БНХАУ-тай хиллэх Замын-Үүд боомт хүрэх юм. Их Британи болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярын хаалтын арга хэмжээний хүрээнд Британийн Элчин сайдын яам тус улсын технологи, боловсролын салбарыг онцлон таниулах арга …

  • 19 February

    Дүүргүүдийн газрын алба дотоод ажлын өдөргүй боллоо

    Нийслэлийн Газрын албаны даргын 2019 оны А/13 дугаар тушаал гарч дүүргүүдийн Газрын албадыг дотоод ажлын өдөргүй болголоо. Өмнө нь иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хээрийн судалгаа хийх, газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурал хийх зорилгоор 7 хоногийн нэгээс хоёр өдрийг дотоод ажилтай байхаар зохицуулагдаж байсан. Газар зохион байгуулагчид нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр зайлшгүй хээрийн судалгаанд явах шаардлага …

  • 19 February

    Б.Индра охины “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” ном худалдаанд гарч эхэллээ

    Монгол НD телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн хоёр дахь цувралд оролцсон 10 настай Б.Индра охин“Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” номоо танилцуулж шаркуудаас 25 сая төгрөгийн санхүүжилт авсан билээ. Тэгвэл 10 настай Б.Индра охин “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” номоо худалдаанд гаргаж эхэлжээ. Б.Индра охины “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд”цуврал ном Брикхаус тоглоомын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа аж. Авьяаслаг охин “Шарк танк” нэвтрүүлэгт “Бүжинд тохиолдсон хөгжилтэй …

  • 19 February

    Таксигаар үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийг дээрэмддэг этгээдүүдийг илрүүллээ

    Эрүүгийн цагдаагийн алба хаагчид эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр илрүүлжээ. Тодруулбал, 20-25 насны хоёр этгээд шөнийн цагаар таксинд явж байхдаа ганцаараа яваа эмэгтэйчүүдийг хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэлийг дээрэмддэг байсан аж. Тухайн этгээдүүд нь машиныхаа багажаас гарч ирэн эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, дээрэм хийдэг байжээ. Иймд охид, эмэгтэйчүүд шөнө …

  • 19 February

    Г.Төмөрбаатарыг “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдэгээр шагнав

    Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын иргэд, гэмт хэрэг, зөрчлийн асуудал хариуцсан дэд консул Г.Төмөрбаатарыг хилийн чанад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах, тэдэнд хууль зүйн болоод консулын туслалцаа үзүүлэх, учирсан хохирлыг барагдуулах, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлж, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний …

  • 19 February

    “Хүүш Дамдин” нэг сая төгрөгийн эзэн боллоо

    Шведийн “Eccho Rights” компанийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевизийн бэлтгэн хүргэж буй “3 сая инээд” шоу нэвтрүүлэг 2-р сарын 10-наас эхлэн ням гараг бүр үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Үзэгчдийн дунд хүлээлт ихтэй байсан нэвтрүүлгийн эхний дугаараас л гурван сая төгрөгийн ялагч тодорсон нь тун сонирхолтой байв. Тус шоунд багаар болон ганцаарчилсан элэглэл, стэнд ап комеди төрлийн үзүүлбэрүүд орсон бөгөөд эхний дугаарт …

  • 19 February

    Ё.Баатарбилэг:Өнгөрсөн хугацаанд сургууль, цэцэрлэг баригдах газрыг хувийн хэвшлүүд концесс нэрээр авсан

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Барилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Боловсролын салбарт өнгөрсөн онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд болон газрын асуудлын талаар холбогдох албаны мэдээллийг сонслоо. Боловсролын салбарын …

  • 19 February

    “Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” нийслэлд болно

    Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэстний баяр Наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өв бүртгэлтэй байна. Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулах нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд …