Tag Archives: нийслэл

June, 2015

  • 2 June

    Нийслэлд шинээр барих барилга байгууламж, авто замын зураг төсөв боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/446 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын жагсаалтыг нэгдүгээр, авто зам, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус …

  • 1 June

    НИТХ-ын дарга Д.Баттулга алдарт эхийн нэг, хоёрдугаар одон гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 05 сарын 27-ны өдрийн “Алдарт эх” одонгоор шагнах тухай 79 дугаар зарлигийн дагуу Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон гардууллаа. Алдарт эхийн нэгдүгээр одонгоор Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн Ц.Бямбаа, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Ганчимэг, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн О.Бердгүл, Баянзүрх …

May, 2015

  • 30 May

    Улаанбаатарыг хүүхдэд ээлтэй хот болгохын төлөө хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл НҮБ – ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй хотын санаачилга”-ыг хэрэгжүүлж  дараахь ажлыг гүйцэтгэнэ. Үүнд: Улаанбаатар хотын захын дүүргийн хүүхдүүд эрүүл мэнд, боловсрол, ус ариун цэврийн байгууламж зэрэг нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдах хүртээмжийг сайжруулах Насанд хүрээгүй хүүхдийн гэмт …

  • 30 May

    Хүүхдийн баярын өдөр эмнэлгийн хариуцлагатай жижүүр ажиллана

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Хүүхдийн баярын амралтын  өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай” тушаалын дагуу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 09.00 цагаас 2015 оны 06 сарын 02-ны өдрийн өглөөний  09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр гарган ажиллана. Хүүхдийн баярын амралтын өдөр өөрийн байгууллага дээрээ хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын 320981 дугаарын …

  • 30 May

    Цахилгааны нөөц эх үүсвэртэй болоход анхаарна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулсан юм. Энэ үеэр Хотын Ерөнхий менежер Б.Бадрал  “Эрчим хүчний хуулинд цахилгаан хэрэглэдэг бүх байгууллага нөөц эх үүсвэртэй байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс Замын хөдөлгөөний удирдлагын төв камер, гэрлэн дохиондоо цахилгааны нөөц эх үүсвэр байрлуулах хэрэгтэй. Нийслэлийн 9 …

  • 29 May

    Цахилгааны нөөц эх үүсвэртэй болоход анхаарна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулсан юм. Энэ үеэр Хотын Ерөнхий менежер Б.Бадрал  “Эрчим хүчний хуулинд цахилгаан хэрэглэдэг бүх байгууллага нөөц эх үүсвэртэй байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс Замын хөдөлгөөний удирдлагын төв камер, гэрлэн дохиондоо цахилгааны нөөц эх үүсвэр байрлуулах хэрэгтэй. Нийслэлийн 9 …

  • 29 May

    Яармаг Нисэхийн замын гэрэлтүүлгийг засварлаж байна

    Яармаг Нисэхийн 13.7 км авто замын гэрэлтүүлгийг 2014 онд хийсэн. Гэрэлтүүлэгт гэмтэл гарсан учраас Нийслэлийн Авто замын газар 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан гэрэлтүүлгийн тэжээлийн 5000метр кабель солих ажлыг графикийн дагуу хийнэ. Одоогоор Нийслэлийн Авто замын газрын туслан гүйцэтгэгч “Чобо” ХХК нь гэрэлтүүлгийн тэжээлийг тэнцвэржүүлэх, ачаалалыг хуваарилах ажлыг гүйцэтгэж байгаагаас …

  • 29 May

    Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “шилдэг сурагч” шагналаар 23 сурагчийг шагналаа

    Олон Улсын болон улс, хотын олимпиадад тэргүүлж, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарч Улаанбаатар хотынхоо нэр хүндийг алдаршуулсан 23 сурагчийг шагнах үйл ажиллагаа өнөөдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 29 – ний өдөр боллоо.  Олон Улсын олимпиадад түрүүлж аваргын алтан медаль хүртсэн 4, нийслэлийн төрөлжсөн олимпиадад ахлах ангийн ангилалд аваргын алтан медаль хүртсэн 19 сурагчид нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг …

  • 29 May

    Нийслэлийн 5000 гаруй модны суурийг шохойдлоо

    Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийн эзэмшлийн 18 гудамж талбайн модны суурь шохойжилтын ажлыг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 5000 гаруй модны суурийг шохойдлоо. Модны суурийг шохойдох нь хортон шавьж идэж устгах, ургамлын өвчин тусах болон холтос хатахаас сэргийлж байгаа юм. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко хот болох зорилтын хүрээнд мод, цэцэг, ургамал тарихаас гадна, тарьсан …

  • 29 May

    Автозамын сэтэлгээ хийх хуваарь

    Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академи руу явдаг явто замыг 2015 оны 05 дугаар сарын 29-ны 23.00 цагаас 2015 оны 05 дугаар сарын 30-ны 06.00 цаг хүртэл хааж, борооны усны шугам тавих ажил хийнэ. Гүйцэтгэгчээр  “Усны эрчим” ХХК ажиллана. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж, “Блю Скай” төвийн урд замыг 2015 оны 05 дугаар сарын 30-ны 22.00 …

  • 29 May

    Нийслэлийн 2 байршилд шинээр гүүрэн гарц барих 600 сая төгрөгийг тусгалаа

    Нийслэлийн ИТХ – ын ээлжит 27 дугаар хуралдаан болж,  НИТХ-ын 2015 оны “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 24/04 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. БНХАУ – ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын хөнгөлөлттэй зээлээр барих Замын цагдаагийн газрын баруун уулзвар …

  • 28 May

    Улаанбаатур аялал жуулчлалын үзэсгэлэн болно

    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо хамтран үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнг 6-р сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Анх удаагаа зохиогдох гэж буй уг үзэсгэлэнгээс  дотоодын амрагч, жуулчид аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь, үйлчилгээний талаар мэдээлэл авах …

  • 28 May

    Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршилд өөрчлөлт орууллаа

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/454 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн 2014 оны 5 дугаар сарын 07, 6  дугаар сарын 02,        08 дугаар сарын 13, 12 дугаар сарын 17, 2015 оны 01 дүгээр сарын 10, 02 дугаар сарын 11, 03 дугаар сарын 27, …

  • 28 May

    Нийслэлийн авто замыг угааж, бороожуулалтын ажлыг гүйцэтгэж байна

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн 27 гудамж талбай бүхий 600 гаруй км замын засвар арчлалтыг хариуцан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2013 онд зам угаах технологи нэвтрүүлсэн нь өнөөдөр Улаанбаатар нэгтгэлийн хамгийн идэвхитэй үйл ажиллагаануудын нэг болоод байгаа юм. Авто замыг угааснаар замын хөдөлгөөний нөлөөгөөр агаарт дэгддэг тоосонцрын хэмжээг бууруулах, иргэдийн ая …

  • 27 May

    Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын үйл ажиллагаатай салбар зөвлөлийн анхдугаар хурал боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны “Засгийн газарт үүрэг чиглэл өгөх тухай” зарлигийн дагуу Монгол Улсын Засгын газрын 2014 оны 118 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж, “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-г батлан гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд тусгасны дагуу нийслэлийн Засаг даргын “Зөвлөл байгуулах тухай” А/99 дүгээр захирамжаар байгуулсан …