Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирал Дана Хайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Авлигын эсрэг нийслэлээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Мянганы сорилтын корпорациас санхүүжүүлж хэрэгжүүлсэн утаагүй зуух төслийн талаар танилцуулж, санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Юуны өмнө хүрэлцэн ирж, уулзаж байгаад баяртай …
Tag Archives: нийслэл
May, 2015
-
27 May
Нийслэлийн 2015 оны “шилдэг хороо” – г шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, бодит үр дүнг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааныг жил бүр зохион байгуулдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын хороодын Засаг дарга нарт …
-
27 May
Нийслэлд бага сургууль, цэцэрлэг барих зориулалтаар газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/456 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан нийслэлийн Боловсролын газарт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны баруун талд 0.5 га, Багануур дүүргийн 2 дугаар хороо, Нуур хороололд 0.5 га, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ трейд” ХХК-ийн эзэмшил газрын баруун …
-
27 May
Дүүрэг бүрт “хүүхдийн баяр”-ыг тэмдэглэнэ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 06 дугаар сарын 01 – ний өдөр төв талбайг хүүхдүүдэд зориулан чимэглэн, 12 жил, Жангарын 6 баатрыг байрлуулна. Энэ үеэр хүүхдүүд төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцохоос …
-
26 May
Аж ахуйн нэгжүүдийн тохижилтыг 14 хоног тутам шалгана
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах болзолт уралдааны хүрээнд нийслэлийн хэмжээнд байгуулагдсан 51 ажлын хэсгээс аж ахуйн нэгжүүдийн цэвэрлэгээ тохижилтод хяналт тавьж эхэллээ. Эхний ээлжинд аж ахуйн нэгжүүдэд тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээгээ сайжруулах хугацаат үүрэг өгч, хэрэгжилтийг 14 хоног тутам шалгаж тохижилтыг нь үнэлсэн наалт нааж байгаа юм. Эхний ээлжийн хангалттай гэсэн үнэлгээ …
-
26 May
Өнөөдрөөс Улиастайн гүүр орчимд түр хугацаагаар зам хаана
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6 км авто зам” /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэл/ – ын барилгын ажлын хүрээнд төмөр замын 413-р км дахь гарам орчмын авто замын зорчих хэсэгт энэ сарын 26, 27-ны өдөр засварын ажил хийх тул дээрх хугацаанд тус замаар тээврийн хэрэгслийн …
-
25 May
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж барилгажуулах компаниудад батламж гардууллаа
Нийслэлийн ИТХ – ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр” – ийг баталсан. Тус хөтөлбөр нь Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах, Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон …
-
25 May
Нийслэлийн цахилгаан тасалдлыг хэвийн горимд шилжүүллээ
2015 оны 05 дугаар сарын 24 – ний өдрийн 08:51 цагт 220/110/35 кВ-ын “Улаанбаатар” дэд станцын 110 кВ талд гэмтэл гарсны улмаас төвийн бүсийн эрчим хүчний систем бүхэлдээ доголдож, Дулааны цахилгаан станц – 2, 3, 4 хүчдэлгүй болж, Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан эрчим хүч тасалдсан. Үүний улмаас хотын цэвэр, бохир ус, дулаан хангамж, харилцаа холбоо, замын хөдөлгөөний цахилгаанаар ажилладаг тоног …
-
25 May
“Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг өнөөдрөөс олгоно
Хууль зүйн сайдын 2015 оны А/102 дугаар тушаалын нэмэлт өөрчлөлтөөр баталсан “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг 5-р сарын 25-наас үнэмлэхээ үрэгдүүлсэн жолооч нарт олгохоор хэвлэж байна. ЦЕГ-ын Лицензийн төв тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн, үнэмлэхээ үрэгдүүлсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хугацаанд нь /үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тодорхой шалтгааны улмаас тасалдсан, зогссон үед/ олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн үед …
-
25 May
Зуслангийн бүсээс 1494.4 тонн хог хаягдал цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан хуваарийн дагуу төвийн дүүргүүд дээр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг энэ сарын сарын 23 – ны өдөр буюу Бямба гаригт зохион байгуулав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Оюутны холбоо хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд чиглэлийн зуслангийн бүсийн цэвэрлэгээний нээлтийг “Зунжин худалдааны төв”-ийн урд талбайд хийлээ. Цэвэрлэгээнд …
-
25 May
Аж ахуйн нэгжүүдийн тохижилтыг үнэлсэн наалт наана
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан эхлээд сар болж байна. …
-
25 May
“Монгол цэргийн жавхаа –2015” уралдааны шилдгүүдийг тодрууллаа
Нийслэлийн Засаг даргын А/140 тоот захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ – аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ, “Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийн үйл ажиллагаа 2015 оны …
-
22 May
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах соёлын төвийн барилгыг акталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, хөрөнгө бүртгэлээс хасах тухай, нийслэлийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн балансад бүртгэлтэй тус дүүргийн 23 дугаар хороонд байрлах нийт 417 сая 18 мянган төгрөгийн үнэ бүхий Соёлын төвийн барилга, инженерийн шугам сүлжээг актлав. Мөн шинээр цэцэрлэг барихтай …
-
22 May
Шинээр нээгдэж буй цэцэрлэг, сургуульд “сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” – ийн гэрчилгээ олголоо
Нийслэлийн Засаг даргын А/207 дугаар захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргаж, санал боловсруулах “Шинжээчийн ажлын хэсэг” байгуулж ажилласан. “Шинжээчийн ажлын хэсэг”-ийн дүгнэлтээр 12 Ерөнхий боловсролын сургууль, 43 цэцэрлэг материалаа ирүүлснээс бичиг баримт, материал болон барилга байгууламж, сургалтын орчин, нөхцөлтэй танилцаж 8 ерөнхий боловсролын сургууль, 24 цэцэрлэгт “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” …
-
22 May
АСЕМ -ийн төлөөлөгчдийг хүлээн авах буудлуудын ажилчдыг сургалтанд хамрууллаа
Жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зочид буудлын холбоо хамтран зочид буудлын аюулгүй байдал, хамгаалалт, гамшгийн эрсдэлийн менежментын сургалтыг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн жил “Корпорейт хотел энд Конвэйшн центр” зочид буудалд “Гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх нь” үзүүлэх сургалтыг зохион байгуулж байсан бол энэ жил “Зочид буудлын аюулгүй байдал, …