Tag Archives: онцлох

September, 2024

  • 25 September

    Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежментийн багаар удирдуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг  баталлаа. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр “ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 28 хувийн хувьцааг иргэд эзэмшдэг. Бирж дээр хувьцаа нь арилжаалагдаагүй ч гэсэн энэ бол нээлттэй компани. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагыг олон улсын менежментээр удирдуулах Засгийн газрын шийдвэр …

  • 24 September

    Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэхийг шаардлаа

    Алдарт эхийн одонтой ээж, цалинтай ээжүүдэд олгодог мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэхийг шаардаж өнөөдөр /2024.09.24 /ээж, аавуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Иргэн Г.Хажидмаа: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмүүлье гэсэн маш олон ээжүүд хүсэлт явуулдаг. Зайлшгүй шаардлагатай одонтой ээжүүд болон цалинтай ээжүүдийн 50 мянга, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьжиргааг нэн яаралтай дэмжмээр байна. УИХ-ын сонгуулийн өмнө засаг барьж байсан Засгийн газар, холбогдох яамнаас  одонтой …

  • 20 September

    Л.Оюун-Эрдэнэ: Х.Нямбаатар барьж авсан ажлынхаа ард гардаг “шазруун“ зантай учраас би хамтарч ажилладаг

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажилтай танилцсан. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатарын талаар “Улаанбаатар хотыг өмнө нь Засгийн газар гаднаас нь өөрчлөх ямар ч боломжгүй байсан. Ерөнхий сайд, Хотын дарга хоёр бие биенээ дэмжиж, ойлголцдоггүй байсан. Тийм учраас Засгийн газар нийслэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэггүй, авторлагдсан бусад ажил руу …

  • 18 September

    Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 28 байр урагшиллаа

    Цахим засаглалын хөгжлийн индекс нь (EGDI) НҮБ-ын гишүүн орнуудын цахим засаглалын хөгжлийн төлөв байдлыг харуулдаг бөгөөд тухайн улс орны цахим хөгжлийн хэв маягийн үнэлгээ, дэд бүтэц, боловсролын түвшин зэрэг шинж чанаруудыг тусгаж, иргэдийн хүртээмж, оролцоог дэмжихийн тулд мэдээллийн технологийг хэрхэн ашиглаж байгааг тусгадаг. НҮБ-аас хоёр жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд өмнө нь НҮБ-ын гишүүн …

  • 17 September

    Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй

    “Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ энэ сарын 21-ний бямба гарагт болно. Энэ удаагийн арга хэмжээг зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор зохион байгуулж байна. Өнөөдөр арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашингүй өдөр зохион байгуулах ажлын хэсгийг томилж, бэлтгэл ажлыг хангаж байна. Автомашингүй өдрийг 1500 орчим …

  • 17 September

    Т.Мөнхсайхан: Эмч хүн сэтгэлтэй байж, өөрийгөө тухайн үйлчлүүлэгчийнхээ оронд тавьж, харьцах ёстой

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль жил бүр оюутны Андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн Андгай өргөх ёслолд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцож, эрүүл мэндийн салбарын ажилчдын “Харилцаа, хандлага” сэдвээр оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүллээ. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эмч хүн сэтгэлтэй байж, өөрийгөө тухайн үйлчлүүлэгчийнхээ оронд тавьж, харьцах ёстой. Хэрвээ би эсвэл миний ойрын хүн өвдчихвөл …

  • 16 September

    П.Наранбаяр:Хими, физик, англи хэл, математик гэсэн мэргэжлээр их дээд сургууль төгссөн хүмүүсийг багшаар ажиллаач гэж урьж байна

    Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам батлагдсантай холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2024.09.16/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам багшийн хомсдолыг нөхөх зорилготой. Өнөөдөр 4200 гаруй багшийн сул орон тоо байна. Англи хэлний багш 11 хувь Физикийн багш 10 хувь Химийн багш 10 хувь Технологийн багш есөн хувь зэргээр багш нарын дутагдал их байгаа. Гудамжинд явж байгаа хүнийг 45 …

  • 12 September

    Б.Одбаяр: Бродюрын эвдрэл гаднын нөлөөтэй эвдрэл байсан

    Шинээр суулгаж буй авто замын чулуун бродюр  үүрч эвдэрч байгаа гэх асуудлаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа. -Шинээр сольсон бродюрын чанар үнэхээр муу байна уу? Яагаад эвдэрсэн юм бэ? -Бетон бродюр давс бодист хурдан муудаж бутарч, эвдэрдэг учраас энэ жил бид илүү чанартай чулуун бродюраар сольсон. Гэвч шинээр хийсэн авто замын бродюр эвдэрч үүрлээ гэх мэдээллийн араас уг асуудлыг …

  • 12 September

    “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багийн багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Хөдөлмөрийн баатар цолыг: Монгол Улсад орчин цагийн биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан, “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн …

  • 12 September

    Таеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн төрөлд алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав: Төрийнхөө далбааг Парисын тэнгэрт мандуулаад ирсэн. Өнөөдөр төрийн дээд одон медалиар шагнуулаад энгэрээ гялалзуулаад зогсож байгаадаа маш их баяртай байна. Энд хүрэхэд тусалсан, дэмжсэн, миний …

  • 11 September

    Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцна

    Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, 8-10 цагийн цэцэрлэгт 4000, 24 цагийн цэцэрлэгт 5100 төгрөгөөр тогтоож, эцэг эх, асран хамгаалагч 1000 төгрөгийг хариуцна. Энэхүү тогтоол нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих бөгөөд үүнд нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгийн 135 мянга гаруй хүүхэд хамрагдана. Эцэг эх, асран хамгаалагчаас өдөрт 1000 төгрөг авахад сард 22000, жилд 190000 …

  • 11 September

    Х.Нямбаатар:Бродюрын төсөв зах зээлийн үнэтэй таарч буй эсэхийг Аудит, АТГ-т шалгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын авто замын засвар шинэчлэлийн ажлыг түр хугацаанд зогсоох эсэх асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, авто зам засварын төсөв болон бродюрын төсөв нь зах зээлийн үнэ ханшид нийцэж буй эсэх мөн худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн эсэх асуудлыг Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газарт шалгуулж, нэгдсэн дүгнэлт гарах хүртэл одоо …

  • 6 September

    Д.Амарбаясгалан: Банк өндөр хүүгээр ашиг олохоос илүү ард иргэддээ боломж олгох шударга ёсны зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй

    Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2024.09.06/ Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, М.Мандхай, Э.Батшугар, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нарын хамтаар Монголбанканд ажиллалаа. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны удирдлагууд оролцсон юм. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, уулзалтын эхэнд эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай байгаа бөгөөд мөнгөний бодлогын …

  • 5 September

    Хуримтлалын сангаар залуучууд, орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, Арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж “Хуримтлалын сан”-гийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр, орон сууцжуулалтад хэрхэн уялдуулах чиглэлээр ярилцлаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аар батлагдсан Үндэсний баялгийн сан нь “Хуримтлалын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан” гэсэн 3 төрөлжсөн сантай. “Хуримтлалын сан” нь иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон …

  • 5 September

    Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ

    Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэллээ. 2019 онд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Их тэнгэрийн аманд баригдаж байгаад ажил нь зогссон “Зочид буудал, хурлын цогцолбор”-ын барилгын зориулалтыг өөрчилж, Байгалийн түүхийн музей болгох шийдвэр гаргасан юм. Цар тахлын он жилүүдэд зураг төслийг өөрчлөх, гүйцэтгэсэн ажлыг хөрөнгөд бүртгэх, төлбөрийг нь шийдвэрлэх, гүйцэтгэгчийг шалгаруулах зэрэг ажил хийжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн …