Tag Archives: онцлох

August, 2017

  • 28 August

    Сугалаанд ялагдсан хүүхдүүд минь яана даа

    Өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 25-ны өдөр 10-12 цагийн хооронд Нийслэлийн төрийн өмчит улсын цэцэрлэгүүдэд хоёр настай хүүхдүүдийг цахимаар сонгон шалгаруулах элсэлт явагдсан. Мөн 3-5 настай хүүхдүүдийн бүртгэлийг албан ёсоор зохион байгуулсан. Хүүхэд нь сугалаанд ялсан нь баярлаж, ялагдсан нь хүүхдээ хэнээр харуулах вэ гэсэн томоос том асуултын тэмдэгтэй хоцров. Ялангуяа Улаанбаатар хотод цэцэрлэг, сургуулийн хүртээмж муу, энэ асуудал …

  • 23 August

    3-5 настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусна

    Энэ хичээлийн жилд тухайн дүүргийнхээ хамран сурах тойргийн цэцэрлэгт хүмүүжиж байсан 3-5 насны хүүхдүүдийн бүртгэлийг цэцэрлэг тус бүрт хийж байгаа. Бүртгэл энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Харин өнөөдөр 3-5 насны хүүхдүүдийн бүртгэл  дуусна. Цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэж байгаа билээ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний шөнийн 23:59 цаг …

  • 23 August

    Авто захуудыг ирэх сараас нүүлгэж эхэлнэ

    Нийслэлийн түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд 22-ын товчооны урд талд “Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулж, хотын төвд байрлах техникийн захуудыг нэг дор төвлөрүүлэхээр болсон билээ. Энэхүү төвийн албан ёсны нээлт энэ сарын 21-ний өдөр болжээ. Нийслэл дэх авто захуудыг хаах шаардлагыг Нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд 9, 10 дугаар сард авто захуудыг бүрэн нүүлгэн шилжүүлэх ажил явагдах юм байна. Нийтдээ 6200 …

  • 22 August

    О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлжээ

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын эхний долоо хоногт багтаан зарлан хуралдуулах” зарлиг гаргуулах хүсэлтээ өчигдөр албан ёсоор хүргүүлжээ. УИХ-ын тухай хуулийн 16.2 дахь заалтад зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах хууль зүйн боломжтой аж. О.Баасанхүү гишүүн нэр бүхий дөрвөн үндэслэлээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэжээ. Үүнд: …

  • 22 August

    Л.Эрдэнэчимэг, Б.Баатар нар Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх боллоо

      Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж орон тооны бус үүдийг томилов. Үүнд, -Чулуунбаатарын Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан, -Очирбатын Амгаланбаатарыг Гааль, татварын асуудал хариуцсан, -Чулуунбаатарын Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан, -Самбуудоржийн Пүрэвсүрэнг Хүмүүнлэгийн асуудал хариуцсан, -Цогтжаргалын Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан, -Шагдарын Батцэцэгийг Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан, -Лувсангийн Эрдэнэчимэгийг Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан, …

  • 22 August

    МУИС сургалтын төлбөрөө нэмжээ

    Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгддэг ч ямар үндэслэлтэй нь тодорхой бус байдаг. Энэ жил ч төлбөр нэмэгджээ. “БСШУС-ын сайд төрийн өмчит бүх их, дээд сургуулийн сургалтын төлбө­рийг нэмэхгүй байх үүрэг, чиг­лэлийг удирдлагуудад нь өгсөн. Харин МУИС-ын нэг багц цагийн төл­бөр өмнөх жилийнхээс нэмэгд­жээ. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны гурав­дугаар сарын 31-ний 06 тоот …

  • 21 August

    У.Хүрэлсүх Шадар сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргажээ

    Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Би Шадар сайдын ажлаа өгч байна. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье, за юу” гэж мэдэгдсэн. Тэгвэл У.Хүрэлсүх  Шадар сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт гаргажээ. Уг хүсэлтээ уламжилсан албан бичгийг өнөөдөр  хэвлэлийнхэнд танилцуулах  юм байна. У.Хүрэлсүх улстөрчийн хувьд төрийн өндөр албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзаж буй хоёр …

  • 21 August

    3-5 насны хүүхдүүдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

    Өнөөдрөөс эхэлж 3-5 насны хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг хийж эхэллээ. Тухайн хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ уламжлалт аргаар энэ сарын 24-ний өдрийг бүртгүүлнэ. Мөн тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд мөн уламжлалт аргаар зохион байгуулж байгаа аж. Харин цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар …

  • 21 August

    МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барих уу

    60 тэрбум төгрөгөөр төрийн албан тушаалыг наймаалцаж буй дуулиант бичлэг цацагдаад хоёр сонгууль дамнан яригдсан. Энэхүү бичлэгийн талаар намын лидерүүд болон намын гишүүд чимээгүй байсан. Харин саяхнаас эхэлж дуугарч эхэлсэн. Мөн үүний хажуугаар МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурж эхэлсэн талаарх мэдээлэл өнгөрсөн долоон хоногоос гарч эхэлсэн билээ. МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн …

  • 18 August

    Төрийн өмчийн их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй

    Зуны өдрүүд улиран өнгөрч, хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил хаяанд ирлээ. Хөдөө орон нутгийн оюутан, сурагчид нийслэл хотод ирж, хөл хөдөлгөөн багагүй нэмэгдэж байна. Хичээл сургууль орох болохоор хамгийн гол яриагдаг зүйл бол оюутны сургалтын төлбөр. Өнгөрсөн онд   их дээд сургуулиуд бүгд сургалтын төлбөрөө 10-30 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр төр хувийн хэвшлийн ихэнх сургуулиуд 2 саяас дээш төгрөгийн жилийн төлбөртэй …

  • 17 August

    90 жилийн түүхт, улс төрийн ууган хүчний амин судсыг атгасан эр

    Монгол Ардын намын Удирдах зөвлөл өчигдөр /2017.08.16/ “60 тэрбум” тойрсон асуудлыг хэлэлцлээ. Улмаар хариуцлага алдсан Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх шийдвэр гаргасан гэх мэдээлэл сонсогдож байв. Гэвч МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг. Тийм учраас Ц.Сандуй хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзсэн байна. Харин Ц.Сандуйгийн хувьд уг бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг өөрөө хүлээн …

  • 15 August

    Өнөөдрөөс эхэлж дараах уулзваруудаар зүүн гар тийш эргэхгүй

    Өнөөдрөөс эхлэн нийслэлийн төв зам буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зүүн гар тийш эргэхгүй. Учир нь нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна. Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд  өнөөдрөөс эхлэн гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, …

  • 14 August

    Зүүн гар тийш эргэхийг хориглосон уулзварууд

    Энэ сарын 15-н буюу маргаашнаас эхлэн  нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4  хүртэл зүүн гар тийш эргэхийг хориглож байгаа. Учир нь тус замын хооронд зүүн гар тийш эргэснээс болж түгжрэл их үүсдэг хэмээн албаны хүмүүс үзэж байгаа аж. Тиймээс энгийн богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэх шаардлага …

  • 11 August

    Х.Баттулга:Монголбанк өнөөдөр алтны нөөцөө мэдэхгүй байна

    Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу   наймдугаар сарын 10-ны Пүрэв гарагт МҮОНТР-д анхны  шууд ярилцлагад  орлоо.  Ерөнхийлөгч Х.Баттулга  долдугаар сарын 10 –нд  тангараг өргөж Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж  эхлээд 1 сарын дараа ийнхүү  хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анхны ярилцлагаа өгөв.   Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагынхаа үеэр хэлсэн зарим онцлох ишлэлийг хүргэж байна.  -60 тэрбумын асуудлыг АТГ-т хоёр ч удаа дуудаж хэллээ. …

  • 10 August

    Ц.Баасандорж: Ч.Батболдоос гадна цагдаагийн хоёр албан хаагчийг саатуулсан

    Өнгөрсөн тавдугаар сард 10 орчим хоног дагаж, тагнасан гэдгээ нэр бүхий залуус сошиал орчноор дамжуулан мэдэгдсэн билээ. Өнөөдөр өглөө, үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж, улмаар баривчлан саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Ц.Баасандорж өмгөөлөгч АТГ-аас мэдээлэл авсныхаа дараа сэтгүүлчдэд тодруулга өглөө. -Ч.Батболдыг саатуулсан талаар мэдээлэл цацагдлаа. Хаанаас саатуулсан …