Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болон асуудал хариуцсан сайд нарын саналыг тус тус үндэслэн: – Н.Оюундарийг Гадаад хэргийн дэд сайдын – Х.Баделханыг Аж үйлдвэрийн дэд сайдын – Я.Төмөрбаатарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын – Б.Мөнхбаатарыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын – Г.Тэмүүлэнг Уул уурхайн дэд сайдын – …
Tag Archives: Онцолсон
August, 2015
-
1 August
Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоног
Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоногийн ажил ДЭМБ-ын санаачлагаар наймдугаар сарын 1-нээс 7-нд явагддаг байна. Хүүхдийг хөхөөр хооллохыг дэмжихэд чиглэсэн ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн (ЮНИСЕФ) Инночетын тунхаглалыг 1990 онд гаргасан нь энэ долоо хоногийн ажлыг зохион явуулах үндэс болсон билээ. Хөхөөр хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд ашигтайг эмэгтэйчүүдэд мэдээлэх нь уг ажлын зорилго юм. Энэ арга хэмжээний зохицуулагч, Хөхөөр …
July, 2015
-
29 July
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын хуралд илтгэл тавилаа
Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой өнөөдөр тохиож, энэхүү түүхэн өдөрт зориулсан баярын хурал “Шангри Ла” зочид буудалд боллоо. Монгол Улсын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монголын ардчиллын 25 жил: Ололт амжилт, туршлага сургамж” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлийнхээ эхэнд ардчиллыг манлайлж, дэмжиж, уухайлж, зүрх сэтгэлдээ тээж явсан хүн …
-
9 July
Өнөөдөр төрийн далбааны өдөр
Сүүлийн жилүүдэд Монгол Төрийн далбааг зөв, буруу харуулж харьцаа нь алдагдсан алдаатай урд хөрш Хятадад буруу үйлдвэрлэсэн далбааг, машины цонх, малгай, цамц, сав гээд байрлуулахгүй газар үгүй болжээ.. Тиймээс Маргааш төрийн далбааны өдөр тохиох гэж байгаатай холбогдуулан Монгол Төрийн түүх болон утга учир билгэдэлийн тухай, стандартад заасан далбааны зөв хэмжээсийн тухай товчхон уншигч олондоо хүргье. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Монгол Улсын төрийн далбааг бүтээх …
-
2 July
Дүр эсгэсэн хамтралаа яаралтай зогсоохыг шаардлаа!
Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн /АНШХ/-өөс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хамтарсан Засгийн газрын асуудлаар намынхаа Гүйцэтгэх зөвлөлд хандсан зарим шаардлагуудыг тавьлаа. АНШХ-ий зохицуулагч П.Галиндэв: Дүр эсгэсэн хамтралаа яаралтай зогсоож, АН ачаагаа үүрээд урагшлах нь зөв! 2012 оны сонгуулиар Ард түмэн Ардчилсан намд итгэл хүлээлгэж сонгуульд дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлөбөрөө хэрэгжүүлэх,хариуцлагатай ачаа үүрүүлсэн. МАН-ыг сөрөг хүчний ажлаа хий, хяналт тавьж ажилла …
June, 2015
-
29 June
Юу болоод өнгөрөв өө буюу Чингис хааныг “тодруулалт”
Өчигдөр буюу ням гарагт фэйсвүүк, твиттерээр “сонин хачин” зүйл ихтэй байлаа. Эгээтэй л наадмын нээлттэй андуурмаар үйл явдал Төв цэнгэлдэхэд боллоо. Учирыг нь ухаагүй зарим хүмүүс энэ арга хэмжээг Соёлын яамнаас жуулчдад үзүүлж буй үзүүлбэр үү гэж байхад нөгөө хэсэг нь наадмын нээлтийн арга хэмжээний бэлтгэл ажил гэж андуурах явдал ч гарлаа. Гэтэл эдгээрийн аль нь ч биш, харин өнөөгийн …
-
24 June
Албан тушаал хаших эрхээ хасуулж, 3 жилийн ял сонссон Д.Загдсүрэн Олимпийн хороогоор тоглосоор байна
Асашёорюү их аварга Д.Дагвадорж, Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан, МДХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ, МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, спортын сэтгүүлч Н.Тамир нар Олимпизмийг аврах хөдөлгөөн дор нэгдэж, гэмт хэрэгт холбогдоод 3 жилийн ялаар шийтгүүлсэн Д.Загдсүрэнг МҮОХ-ны ерөнхийлөгчөөс огцруулах хэрэгтэй гэж аль эрт мэдэгдсэн. Гэвч Д.Загдсүрэн гуай суудалдаа суусаар л … Монголын Олимпын хороог …
-
15 June
“Их барилга-90” аяны сагсан бөмбөгийн тэмцээнийг “Ноёд констракшн” ХХК ивээн тэтгэжээ
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой ирэх онд тохионо. Үүнтэй холбогдуулан “Их барилга-90” өндөр бүтээл нэртэй урлаг, спортын хоёр жилийн аян зарлагдсан. Эхнийх нь сагсан бөмбөгийн тэмцээн юм. “Алдар” спорт хорооны зааланд өнөөдөр нээлтээ хийж, маргааш үргэлжлэх тус тэмцээнд барилгын салбараар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчид оролцож байгаа билээ. Түүнчлэн орон нутагт ч үйл ажиллагаа …
-
9 June
“Хүүхдийн баяр БНСУ 2015” амжилттай зохион байгууллаа
Манай улсын олон мянган иргэд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байдаг. БНСУ-д л гэхэд 2015 оны 03 дугаар сарын байдлаар 25158 Монгол иргэд байгаагийн дийлэнх нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад болон оюутан залуучууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд оршин суудаг. Үүний дотор амьдарч, өсч торниж буй Монгол хүүхдүүдийн тоо 2952, мөн Олон соёлт гэр бүлд өсөж хүмүүжиж буй хүүхдүүдийн тоо 2644 …
April, 2015
-
24 April
Тусгай сургалттай сургуулиуд оношилгоо, элсэлтээ авч эхэллээ
Манай улсад 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Энэ нь бага тоо биш юм. Тэдгээр хүүхдүүдийн хувьд сурч боловсроно гэдэг энгийн хүүхдүүдтэй адил хичээгээд болчихдог зүйл биш. Асаргаа, эмчилгээ, анхаарал халамж илүү шаарддаг. Тиймээс тэднийг сурч боловсроход шаардлагатай нөхцөл бүрдсэн сургуульд сургах нь зүйтэй юм. Манай улсын хэмжээнд нийт 6 тусгай сургалттай сургууль байдаг. Үүнийг дурьдвал: Хэл яриа болон …
March, 2015
-
18 March
Ж.Баясгалан: “Саламандэр” брэнд гутлын хямдрал 10 хоног үргэлжилнэ
Германы алдарт “Саламандэр” гутлын брэндийн Монгол дахь албан ёсны дэлгүүр “Монгол цэргийн баярын өдөр”-ийг тохиолдуулан 50 хувийн хямдрал зарласан байна. Энэхүү брэндийг Монголд анх оруулж ирсэн “Innovstyle” ХХК-ийн зөвлөх захирал Ж.Баясгалантай “Саланмандэр” брэндийн талаар цөөн хором ярилцлаа.-Дэлхийн алдарт Саламандэр брэндийн үүсэл, гарлын талаар яриагаа эхлэх үү? -Саламандэр брэнд одоогоос 130 жилийн өмнө Германы савхины наймаачин Жакоб Сигл гэдэг хүнээс уламжлагдан үүссэн. …
February, 2015
-
16 February
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ
2014 оны 01 дүгээр сарын 21-нд Налайх дүүргийг Эко Налайх дагуул хот болгох тухай иргэдийн санал асуулга болсон. Уг санал асуулгаар Налайхчууд дүүргээ хот болгох саналыг 96,4 хувийн саналаар дэмжсэн билээ. Энэхүү санал санаачилгыг гаргаж, Эко Налайх дагуул хотын хөтөлбөр төслийг боловсруулан нийслэлийн ИТХ-д өргөн барьсан хүн бол тус дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан юм. Сайнбуян агсны үр хүүхдүүд …
-
13 February
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” МАН-ын бүлгээс
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэе. УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ, Ард иргэд ээ, Өвөг дээдэс, өтгөс буурлаа хүндэтгэн дээдэлдэг сар шинийнхээ баярын өмнө улс орныхоо нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг …
January, 2015
-
19 January
Дулаан хангамжийн үнийг ингэж нэмжээ
Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Тариф индексжүүлэх тухай” 194 дүгээр тогтоолын дагуу 2014 оны 12 дугаар сарын 05-наас эхлэн эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн. Гэвч нийслэлийн Шуурхай удирлага зохицуулалтын төвд дулааны үнийн тариф хэд болж нэмэгдсэн талаар мэдээлэл авах хүсэлтэй иргэд багагүй ханджээ. Тиймээс дулааны үнийн шинэ тариф тогтоосон тогтоол, тарифыг зурган хүснэгтээр танилцуулж …
-
16 January
“Хууль үйлчилдэггүй улстөрчдийг өдөр бүр хогийн саванд хийе”
Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр Зууны мэдээ сонины, үндэсний мэдээллийн төвд болж өнгөрлөө. 2009 оны 7 сарын 16-ны өдөр анх батлагдаж байсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” гэсэн урт нэртэй хуулыг энэ оны намрын чуулганаар хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт …