Дорнод аймгийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 оны эхний улиралд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Прокурорын байгууллагаас хийж, хэрэгжүүлж буй ажлаа иргэд, олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, аймгийн төвийн …
Tag Archives: Прокурорын байгууллага
April, 2015
-
9 April
Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны агуулахад шалгалт хийжээ
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газар “Замын-Үүд суман дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчаас захиргааны журмаар хураасан эд зүйлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байгаа эсэх”-ийг шалгасан ба шалгалтын дүнгийн талаар орон нутгийн кабелийн “Халиун” телевизэд хяналтын прокурор Г.Энхмаа ярилцлага өгсөн байна. Шалгалтын дүнгээс үзэхэд шинжилгээ дүгнэлт нь гаргаагүй, бүртгэл судалгаагүй олон төрлийн нэр нь үл мэдэгдэх …
-
1 April
Нийслэлийн прокурорын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдлаа
Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар Нийслэлийн прокурор Б.Бат-Орших нь УЕПГ-т Улсын Ерөнхий Прокурорын туслах, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилогдсон тул Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/20 дугаар тушаалаар батлагдсан “Дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх журам”-д заасны дагуу Нийслэлийн прокурорын албан …
March, 2015
-
31 March
Хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ
Нийслэлийн прокурорын газраас “Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорууд болон Нийслэлийн хэмжээний хорих ангиудын удирдлагуудын хамтарсан зөвлөгөөн”-ийг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд Нийслэл, дүүргийн прокурорын газрын хяналтын харъяа хорих, баривчлах, цагдан хорих ангийн удирдлагуудаас гадна Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Тогтоол гүцэтгэх …
-
30 March
Насанд хүрээгүй 182 иргэн хорихоос өөр төрлийн ял эдэлж байна
“Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдэд тавьж байгаа хяналтыг сайжруулах” сэдэвт зөвлөгөөнийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газраас Улсын Ерөнхий Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөн нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан …
-
27 March
Дээд шатны прокурорын мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх журам
Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 3-р сарын 26-ны өдрийн А/20 тоот тушаалаар “Дээд шатны прокурорын мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх журам”-ыг баталлаа. ДЭЭД ШАТНЫ ПРОКУРОРООР АЖИЛЛАХ ПРОКУРОРЫН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЖ, ДҮГНЭХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл: 1.1. Энэхүү журмын зорилго нь дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг чадварыг үнэлж, дүгнэхэд оршино. 1.2. Прокурорын эрх зүйн мэдлэг, хяналтын арга барил эзэмшсэн байдал, …
-
23 March
Сургалт судалгааны төвийн захирал Л.Болд хатагтай Элизабет Хов Овегийг хүлээн авч уулзлаа
Улсын Ерөнхий прокурорын туслах, Сургалт судалгааны төвийн захирал Л.Болд манай улсад ажлын айлчлал хийж байгаа Олон Улсын Прокуроруудын Холбооны ерөнхий зөвлөх, хатагтай Элизабет Хов Овегийг 2015 оны 03-р сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа. Хатагтай Элизабет Хов Ове нь Сургалт судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж Монгол Улсад болон Олон Улсын түвшинд хэрэгжүүлж буй прокурорын байгууллагын албан хаагчидын сургалт, хөгжлийн …
-
20 March
Сургалтанд хамрагдаж хуульчийн гэрчилгээгээ гардаж авлаа
Монголын хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам”-д заасны дагуу хуульчдын мэдлэг, мэргэшлийн түвшин, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, шударга, хараат бусаар ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын хуульчдын холбооны сургалтын хорооноос магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Сургалт судалгааны төвөөс 2014 оны багц …
-
20 March
Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан боллоо
Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Хуралдаанаар Иргэдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл, Улсын Ерөнхий Прокурорын А/12, 32, 35, 229 тоот тушаалуудаар батлагдсан зааварт нэмэлт өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын мониторингийн үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх, Прокурорын байгууллагын үүсч хөгжсөний 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэсэн 4 асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий …
-
18 March
“Биет бус эд хөрөнгийн үнэлгээ” сэдэвт сургалт боллоо
Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төв 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Биет бус эд хөрөнгийн үнэлгээ” сэдэвт сургалтыг 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан байна. Сургалтанд Улсын Ерөнхий прокурорын газар, Тээвэр, Нийслэл, Дүүргийн I, II прокурорын газрын 20 хяналтын прокурор хамрагдаж, биет бус эд хөрөнгө, түүний ангилал, үнэлгээ, тайлан гаргах талаар мэдэээлэл авчээ. Оролцогчдоос авсан …
-
13 March
Прокурорууд сургалтанд хамрагдлаа
Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн прокурорын газрын прокуроруудад зориулсан хуульчийн үргэлжилсэн сургалтыг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Сургалт судалгааны төвөөс 2015 оны 03 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Говь-Сүмбэр аймгийн төвд зохион байгуулжээ. Сургалт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйл, 183 дугаар зүйлээр эрүүгийн хэргийг зүйлчлэн шалгахад анхаарах асуудал, дээрх хуулийн адил болон ялгагдах байдал зэрэг сэдвээр явагдаж хуульчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлсэн …
-
11 March
Прокурорын газраас судалгаа хийжээ
Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ял эдлэх дэглэм өөрчлүүлэх талаар прокурорын гаргасан дүгнэлтийг 2014 онд шүүхээс хэрэгсэхгүй болгосон байдлыг Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс нийслэл, дүүргүүдийн прокурорын газруудын хэмжээнд судласан байна. Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн прокуроруудаас гаргасан дүгнэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон тохиолдол байхгүй бөгөөд дүүргийн прокуроруудын газраас …
-
11 March
Прокурорууд сургалтанд хамрагдлаа
Улс, нийслэл, тээвэр, дүүргийн болон Төв орон нутгийн прокурорын газруудын прокурор, ажилтнуудад зориулсан хуульчийн үргэлжилсэн сургалтыг Сургалт, судалгааны төв, Монголын хуульчдын холбоотой хамтран 2015 оны 03-р сарын 02-ны өдрөөс зохион байгууллаа. Сургалт Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болох “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг зүйлчлэх, төсөөтэй гэмт хэргээс ялгах нь” сэдвээр явагдаж, хуульчдын суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй …
-
10 March
Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокуророор ажиллаж байсан А.Дулмаа, Д.Эрдэнэцэцэг нарыг өндөр насны тэтгэвэрт гарч байгаатай нь холбогдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Улсын Ерөнхий Прокурорын Газрын МШАХТХэлтэст хяналтын прокуророор ажиллаж байсан А.Дулмаа 1996 онд МУИС-ын Хууль зүйн ангийг төгсөөд прокурорт ажилласнаас хойш прокурорын байгууллагад тасралтгүй 18 жил ажиллажээ. Улсын Ерөнхий …
-
9 March
Цагдаагийн хэлтсүүдийн түр саатуулах байранд шалгалт явууллаа
Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсүүдийн Албадан саатуулах байр, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа “Албадан саатуулах төв”-ийн үйл ажиллагаа холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэхийг шалгасан байна. Шалгалтаар Дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн дэргэдэх албадан саатуулах байрууд нь ахуйн нөхцлийн хувьд байгалийн гэрэлтүүлэггүй, агааржуулалтын системгүй, цагдаагийн хэлтсийн подвальд байрласан зэрэг эрүүл ахуйн наад захын …