Tag Archives: Прокурорын байгууллага

July, 2015

  • 9 July

    Ахмад прокурор Н.Олзодыг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ

    Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн прокурорын газар болон Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт 25 жил прокуророор ажилласан ахмад прокурор Н.Олзодыг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн ажил хэргийн уулзалт зохион байгуулжээ. Ахмад прокурор Н.Олзод нь 1972 оноос 1997 он хүртэл …

June, 2015

  • 23 June

    Прокурорын тангараг өргөлөө

    Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40  дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасны дагуу  УЕПГ-ын Тамгын газрын дэд дарга Д.Дагвасүрэн, УЕПГ-ын Тамгын газрын Дотоод ажил хариуцсан хяналтын прокурор О.Машбат нар 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу тангараг өргөлөө. Тангараг өргөх ажиллагааг Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга …

  • 13 June

    Хорих ял нь тэнсэгдсэн болон хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, захиргааны хяналтад байгаа этгээдүүдтэй уулзалт, өдөрлөгийг зохион байгуулжээ

    Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс,  Иргэний бүртгэлийн тасагтай хамтран тус дүүрэгт оршин сууж байгаа хорих ял нь тэнсэгдсэн болон хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан захиргааны хяналтад байгаа этгээдүүдтэй уулзалт, өдөрлөгийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Соёмбо” кино театрт зохион байгуулсан байна. Уг арга хэмжээний үеэр …

May, 2015

  • 30 May

    Шаардлага хүргүүллээ

    Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Татварын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаан дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, шалгалтын дүнг хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлсэн байна.  Шалгалтаар  тус аймгийн татварын хэлтэс, албаны татварын улсын байцаагч нараас  татварын хууль тогтоомж зөрчигчийг хуулиар тогтоосон торгуулийн хэмжээнээс доогуур торгосон, шийтгэвэр, торгуул биелэгдээгүй, зөрчил гаргагчийн эрхийг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Иймд аймгийн прокурорын газраас захиргааны зөрчлийн …

  • 30 May

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ

    Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан Ховд аймаг дахь ШШГ албаны харъяа хорих 457-р ангид ял эдэлж буй ялтнуудад  2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт яриа таниулга зохион байгуулсан байна. Сургалтаар хорих, баривчлах ял эдлэж байгаа ялтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, эрүүгийн хууль тогтоомж, архи, тамхины хор уршиг  болон хугацааны өмнө тэнсэн суллахад …

  • 28 May

    Прокурорууд БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа

    БНХАУ-ын Үндэсний Засаг захиргааны академиас зохион байгуулсан мэргэжил дээшлүүлэх сургалтанд прокурорын байгууллагын 20 прокурор 2015 оны 05 дугаар сарын 05-наас 26-ны өдрүүдэд амжилттай хамрагдаад ирлээ. Тус сургалтын үеэр БНХАУ-ын Гадаад Харилцааны яамны Азийн хэлтсийн мэргэжилтэн Гү И Мин “Хятад монголын найрсаг харилцаа”, Үндэсний засаг захиргааны академийн хууль зүйн судалгааны хэлтсийн профессор Рэн Жин “БНХАУ-ын Үндсэн хуулийн тогтолцоо ба Засгийн газрын …

  • 27 May

    “Эмнэлгийн байгууллага хуурамч тодорхойлолт гаргасны үр дүн, түүнд хүлээлгэх хариуцлага” сэдвээр сургалт зохион байгуулжээ

    ШШГЕГ-ын харъяа Баривчлах төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах явцад эмнэлгийн байгууллагын тодорхойлолттой, түүний дотор сүрьеэ өвчтэй гэх хүмүүс ирэх болсонтой холбогдуулан  Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч эмнэлгийн ажилчдад 2015 оны 05 сарын 18-ны өдөр “Эмнэлгийн байгууллагаас гаргаж байгаа тодорхойлолт, бичиг баримтын үнэн зөв байдал, хуурамч тодорхойлолт гаргасны үр дүн, түүнд хүлээлгэх хариуцлага” сэдвээр …

  • 26 May

    Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг шалгажээ

    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас аймгийн цагдаагийн газрын Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах  эрх бүхий албан тушаалтнуудаас явуулж буй захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны хууль  зүйн  үндэслэлийг  2015 оны эхний  улирлын  байдлаар шалгасан байна. Шалгалтаар захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахдаа худал мэдээлэл өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар сануулах хуулийн заалтыг буруу баримталдаг, гомдол, гаргагч болон зөрчил гаргагчаас тайлбар авахдаа зарим …

  • 25 May

    Нийслэлийн Прокурорын газраас сургалт хийжээ

    Нийслэлийн прокурорын газраас Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсүүдийн хэсгийн байцаагч нарт зориулан 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд сургалт зохион байгуулсан байна. Сургалтанд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Ганбаатар, дүүргийн 1, 2 дугаар прокурорын газрын …

  • 22 May

    Улсын Ерөнхий Прокурорын туслах Г.Ганзориг Мьянмар улсын төлөөлөгчдөд сургалт хийлээ

    Монгол Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын зарим яам, тусгай газрын ахлах албан тушаалтнуудад “Монгол Улсын ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн туршлага” сэдэвт тусгай сургалтыг 2015 оны тавдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү тусгай сургалтын хүрээнд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчдөд Улсын Ерөнхий Прокурорын туслах, Гадаад харилцаа …

  • 21 May

    Оюуны өмчийн эрхтэй холбоотой хэргийг анх удаа шүүхээр шийдвэрлүүлжээ

    У  гэгч нь 2011 оны 10 дугаар сарын 19-нөөс 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ОХУ-ын Kaсперский Лаб ЗАО компаний “Касперский вирусны программ”-ыг Монголиан Бревери анбендинг ХХК болон Вокомтехнологи ХХК-ний нэрээр зөвшөөрөлгүй хуулбарлан түгээсэн, борлуулсны улмаас их хэмжээний орлого буюу 54.259.935 төгрөгийн орлого олсон, “Касперский” барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашигласаны улмаас бусдад их …

  • 16 May

    Бага насны охиныг удаа дараа хүчирхийлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат хамба лам “О” нь бага насны охин “А” гэгчийг 2011 оноос 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл удаа дараагийн давтан үйлдлээр биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан хүчирхийлсэн, мөн 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр батлан даалтанд өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус …

  • 16 May

    Захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан байна

    Увс аймгийн прокурорын газраас Улсын бүртгэлийн эрх бүрх бүхий албан тушаалтны явуулсан захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан байна. Шалгалтаар Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн улсын байцаагчийн Захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийтгэврээр арга хэмжээ авсан 6 материал болон Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн гэх зөрчлөөр 210 хүн арга хэмжээ авсан торгуулийн хуудсыг тус тус татаж хянажээ. Энэ …

  • 14 May

    Гаалийн улсын байцаагчаас явуулж буй захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгажээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас “Гаалийн улсын байцаагчаас явуулж буй захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд 2015 оны эхний 3-н сарын байдлаар шалгалт хийж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн  ажиллагаа явуулсан 123 материалыг хянаж танилцжээ. Шалгалтаар шийтгэврийн хуудас бичээгүй байхдаа буюу торгох шийтгэл ногдуулахаас өмнө иргэн аж ахуйн нэгж байгууллагаас торгуулийн мөнгийг гаргуулан дансанд …

  • 7 May

    Ялтнуудад хоригдох хугацаанд нь бичиг үсэг сургана

    Ялтныг нийгэмшүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн прокурорын газраас санаачлан тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал хорих 403 дугаар ангид ял эдэлж байгаа бичиг үсэг мэдэхгүй 5 ялтанг бичиг үсэгтэй болгох зорилгоор аймгийн Боловсролын газартай хамтран  ажиллах санал хүргүүлсний дүнд Баянхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нараар дээрх нэр бүхий ялтануудад тодорхой хөтөлбөрийн дагуу хичээл заалгаж байх ба ялтанууд ял эдлэх явцдаа …