Tag Archives: Прокурорын байгууллага

August, 2015

  • 20 August

    Байгууллагын ойгоо угтаж зохиосон бүтээлч ажлаа дүгнэлээ

    Прокурорын байгууллагын 85 жилийн ойг ажлын үр бүтээлээр угтах зорилгоор прокурор, ажилтнуудын хариуцсан ажлын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүн гаргах, тэдний ажиллах орчин, нөхцлийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний хооронд өрнүүлсэн. Дээрх бүтээлч ажлын хүрээнд харъяа прокурорын газруудын хийсэн ажлын дүнг Улсын Ерөнхий прокурорын газрын холбогдох чиг үүрэг бүхий хэлтсүүд …

  • 18 August

    Прокурор, ажилтнуудыг шагнаж урамшууллаа

    Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан тушаал гаргаж прокурорын байгууллагад он удаан жил, идэвхи зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан прокурор ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр УЕПГ-т боллоо. ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛААР ШАГНАГДАХ ПРОКУРОР, АЖИЛТНЫ НЭРС, ТЭДГЭЭРИЙГ ШАГНАХ ШАГНАЛ ШАГНАГДАХ ПРОКУРОР, АЖИЛТНЫ ОВОГ, …

  • 14 August

    Ахмад прокурор, ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан прокурорын байгууллагын ахмад прокурор, ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан ахмад прокурор ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын прокурорын байгууллагын түүхэн замнал, хөгжил нь манай ахмад үеийнхэн …

  • 14 August

    Техасын Их сургуулийн профессор Жое Спурлокыг хүлээн авч уулзлаа

    Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Техасын Их сургуулийн Хуулийн сургуулийн профессор, шүүгч ноён Жое Спурлокыг хүлээн авч уулзлаа. Ноён  Жое Спурлок нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан туршлагатай шүүгч, эрдэмтэн хүн юм. Тэрээр сүүлийн 15 жилийн …

  • 13 August

    Онол практикийн бага хурал боллоо

    Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд УЕПГ-ын Сургалтын төв 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Прокурорын байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагаа цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол практикийн бага хурлыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд хийлээ. Онол практикийн бага хурлын ажиллагааг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нээж “Монгол Улсын …

  • 11 August

    “Прокурорын цом” шатрын тэмцээн боллоо

    Монгол Улсад прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан УЕПГ-аас “Прокурорын цом” шатрын тэмцээн зохион байгуулж явууллаа. Тэмцээнд УИХ, УЕПГ, Өмгөөлөх, Авилгатай тэмцэх газар, Нотариат, Оюуны өмчийн газар зэрэг байгууллагын 36 шатарчин оролцсоны 10 нь шатрын спортын мастер зэрэгтэй тамирчин байснаар тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөв. Тэмцээний дүнг гаргахад 1 дүгээр байрыг Хөвсгөл аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд …

  • 10 August

    “Прокурорын алдрын танхим”-ын нээлт боллоо

    Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой,  “Прокурорын албаны өдөр” –ийг тохиолдуулан Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэдэх “Прокурорын сургалтын төв”-д “Прокурорын Алдрын танхим” шинээр байгууллаа. 1930 оны 4 дүгээр сард хуралдсан БНМАУ-ын 6 дугаар Их Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Улсын Бага Хурлын 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор “Улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх үүргийн дүрэм”-ийг …

  • 10 August

    Прокурорууд тангараг өргөлөө

    Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тушаал гаргаж прокурорын туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Энхбат, Э.Гэрэлмаа, Д.Ууганцэцэг, Х.Оюунцэцэг, Г.Ганхөлөг, Ц.Сүхбат, Б.Батсайхан, Ц.Батзориг, Б.Мөнгөншагай, Ц.Гэрэлбаатар, Б.Ганзориг нарыг Нийслэлийн дүүргийн болон зарим аймгийн прокурорын газруудад прокурорын албан тушаалд томиллоо. Томилогдсон прокурорууд өнөөдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр …

  • 4 August

    Прокурорын алдар үйлсийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ

    Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн ажлын хүрээнд Төв аймгийн Прокурорын газраас Улсын Ерөнхий Прокурорын туслах, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх М.Оюундэлгэрийн ажил, алдар үйлсийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан байна.  Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга М.Оюундэлгэр нь Прокурорын байгууллагад нийт 25 жил ажилласнаас тус …

  • 3 August

    Прокурорын байгууллагын гурван үеийн төлөөлөл уулзлаа

    Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын Газраас “ЭРГЭН ДУРСАХУЙ – ЦАГ ҮЕ” сэдэвт 3 үеийн прокуроруудын уулзалт, ярилцлагыг 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа. Уулзалт, ярилцлаганд 3 үеийн прокуроруудын төлөөлөл болсон 40 гаруй прокурор ажилтнууд хөдөө орон нутаг, нийслэл хотоос оролцсон бөгөөд ахмад үеийг төлөөлж Монгол Улсын Гавьяат хуульч Ж.Гомбодорж, …

July, 2015

  • 28 July

    Прокурорын байгууллагын гурван үеийн төлөөлөл уулзлаа

    Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын Газраас “ЭРГЭН ДУРСАХУЙ – ЦАГ ҮЕ” сэдэвт 3 үеийн прокуроруудын уулзалт, ярилцлагыг 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа. Уулзалт, ярилцлаганд 3 үеийн прокуроруудын төлөөлөл болсон 40 гаруй прокурор ажилтнууд хөдөө орон нутаг, нийслэл хотоос оролцсон бөгөөд ахмад үеийг төлөөлж Монгол Улсын Гавьяат хуульч Ж.Гомбодорж, …

  • 21 July

    Прокурорын байгууллагын бэлэгдэл, мөрдөс, малгайн тэмдэг, захны тэмдэг өөрчлөгдөхөөр боллоо

    Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын байгуулагын тухай хуулийн 41 дүгээр зүлийн 41.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 136 тоот зарлиг гаргаж Прокурорын байгууллагын бэлэгдэл, Прокурорын дүрэмт хувцасны захан дээрхи таних тэмдэг, малгайн тэмдэг, зуны цамцны мөрдөсний загварийг …

  • 20 July

    БНСВУ-ын Ерөнхий прокурор ноён Нгуен Хоа Бин Монголд айлчиллаа

    Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн урилгаар Бүгд найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурор ноён  Нгуен Хоа Бин тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Манай Улсад айлчиллаа. Айлчлалын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурорын газруудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа. …

  • 17 July

    Дүүргийн прокурор гэмт хэргийн холбогдогч нартай “хуйвалдсан уу”

    Хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийн “ачаар” энэ салбарынхан  гадны нөлөө, авлигад ил тод өртөх нь илэрхий багассан боловч  зарим нэгэн “ухамсаргүй” ажилчдын хууль бус үйл ажиллагаанаас болж иргэд олон нийт  энэ салбарынханыг  шударга үнэний төлөө ажилладаг гэдэгт эргэлзсэн хэвээр байна. Ялангуяа прокурорын байгууллагын ажилтнуудын хууль бус гэмээр үйл ажиллагаа олны анхаарлыг ихээр татах боллоо. Мөрдөн байцаалтаар тогтоогдсон эрүүгийн хэргийг прокурорын хяналтын …

  • 10 July

    Нийт прокурор ажилтнуудад Баярын мэндчилгээ

    Монголын тулгар төрийн 2224 жил, Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө,  тусгаар тогтнолоо сэргэн мандуулсаны 104 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан нийт прокурор, ажилтнууддаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэе. Энэхүү Их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар прокурорын байгууллагад олон жил үр бүтээл гаргаж ажилласан прокурор ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнасан …