Tag Archives: спорт

September, 2018

  • 24 September

    ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Наранжаргал нар өнөөдөр барилдана

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодрох юм. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 70 кг-д Цэнд-Аюушийн Наранжаргал, эрэгтэйчүүдийн 90 кг-д Гантулгын Алтанбагана нар хүч үзнэ. Ц.Наранжаргалын хувьд “B” хэсэгт багтаж, эхний тойрогт Филиппиний жүдочтой барилдахаар оноолт …

  • 24 September

    Д.Сумъяа ДАШТ-ний хос хүрэл медальтай боллоо

    Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн насанд хүргэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа энэ жилийн ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ. Тэрбээр ДАШТ-ээс 2015 онд хүрэл, 2017 онд алт, 2018 онд хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монголын жүдочдоос Дэлхийн аваргаас гурван медалийг эх орондоо авчирч чадсан анхны тамирчин болов.

  • 21 September

    Өнөөдөр Г.Хэрлэн, Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдана

    Өнөөдөр Азербайжаны нийслэл Баку хотноо жүдогийн ДАШТ-ий эрэгтэй -66 кг, эмэгтэй -52 кг-ийн жингийн аваргууд тодроно. Эрэгтэй 66 кг-н жинд 2017 оны Мастерс тэмцээний аварга, энэ оны Антальягийн гранпри тэмцээний хүрэл медальт ОУХМ Г.Хэрлэн барилдана. Энэ жинд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нарын шилдгүүд барилддаг байсан бол өнгөрсөн жилээс Г.Хэрлэн барилдаж байгаа. Тэрээр өнгөрсөн жилийн дэлхийн аваргын эхний шатанд Узбекстаны …

  • 20 September

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    Азербайжан улсын Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Өнөөдөр эмэгтэй 48 кг, эрэгтэй 60 кг-ийн барилдаан болно. Манай тамирчдаас Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүч үзнэ. Тэрээр энэ дэлхийн аваргын 48 кг-ийн чансааг тэргүүлж, А хэсгийг толгойлж байна. Мөн 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Амартүвшин оролцох юм. Б. …

  • 19 September

    Чөлөөт бөхийн тамирчид Кемеровог зорилоо

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Шахтерская Слава” буюу “Уурхайчдын цом” олон улсын тэмцээн есдүгээр сарын 21-23-нд ОХУ-ын Кемеровод болно. 2013 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар (ҮБТДС, Арслан), 61 кг-д спортын мастер А.Мөнх-Эрдэнэ (ҮБТДС, Хасу-Мегастарс), 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн (ҮБТДС, Хасу-Мегастарс), спортын мастер Б.Өсөхбаяр (Аварга), 74 кг-д спортын мастер З.Сумъяабазар (МҮИС, Хангарьд) гэсэн таван …

  • 17 September

    Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол энэ сарын 30-нд болно

    Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол энэ сарын 30-нд товлогджээ. Түүнийг зодог тайлах болсон нь нутагт нэгт сүмочтойгоо гар зөрүүлсэнтэй холбоотой билээ. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн юм. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь …

  • 15 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга “Итгэл, найдвар, боломж-Улаанбаатар 2018” бүх нийтийн гүйлтийн нээлтэд оролцов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх зорилготой бүх нийтийн гүйлтийн тэмцээний нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ. Энэ гүйлт нь өнгөрсөн гурван жилийн турш зохион байгуулагдсан бөгөөд давхардсан тоогоор 3,000 хүн гүйж, 950 гаруй сайн дурын ажилтан зохион байгуулалтын ажилд оролцож, 150 гаруй хувь хүн, аж ахуйн байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр дэмжин …

  • 14 September

    Монголын байт харвааны тамирчид 1 алт, 3 мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

    Олон улсын мастеруудын тоглолтын холбооноос анх удаа Ази, номхон далайн орнуудын дунд спортын их наадам зохион байгуулж байна. Анхдугаар наадам Малайзын Пенанг хотноо 9-р сарын 7-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг их наадамд 23 орны 5500 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд манай улс спортын 7 төрөлд тамирчдаа илгээжээ. Үүнээс байт харвааны тамирчид хувийн төрлийн тэмцээндээ амжилттай оролцоод …

  • 14 September

    Наян настай монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо

    Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Малагахотод 2018 оны есдүгээр сарын 4-16 ны өдрүүдэд зохиогдож байна. Энэхүү тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид оролцож, хурд хүчээ сорьж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Т.Цэрэндолгор, ОУXМ А.Алтанцэцэг нар оролцож байгаа юм. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа ОУXМ Т.Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн таван төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг зургаан төрөлд өрсөлдөж, …

  • 13 September

    Э.Содномпилжээ Азийн аварга боллоо

    Япон улсын Китакюүшюү хотноо зохион байгуулж буй пара пауэрлифтингийн Ази тивийн АШТ-д манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Уг тэмцээнээс гавьяат тамирчин, “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт  Э.Содномпилжээ 107 кг-д хүчээ сорин өрсөлдөж Ази тивийн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн эзэн болохдоо Ази тивийн дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөжээ. Э.Содномпилжээ өмнөх амжилтыг 4 кг-аар ахиуллаа.  

  • 13 September

    Мессиг магтжээ

    Бока Хуниорс багийн довтлогч Карлос Тевес Аргентины шигшээ болон “Манчестер Юнайтэд” багуудад хамт тоглож байсан Лионель Месси, Криштиану Роналду нарын ялгааны талаар ярьжээ. Тевес “Би Мессиг биеийн тамирын танхимд байхыг нь хэзээ ч хараагүй. Түүнийг бэлтгэл сургуулилт хийж байхыг нь бараг үзээгүй шүү. Тэр бол байгалиас заяасан авьяаслаг тоглогч. Дахин давтагдахгүй хөлбөмбөгчин.  Роналдугийн хувьд тэр зааланд бараг амьдардаг гэж хэлж …

  • 12 September

    Автомашингүй өдөр Дуатлоны улсын тэмцээн болно

    Энэ жилийн “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор ирэх есдүгээр сарын 22-ны Бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг ажлын хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар Монголын Триатлоны холбоо болон АэроМэн Монгол клуб хамтран “Эв Нэгдэл” уриатай Дуатлоны тэмцээн зохион байгуулахаар болсон байна. 2004 оноос хойш манай улсад эрчимтэй хөгжиж байгаа Гурван төрөлт спортын нэг болох …

  • 12 September

    Х.Баттулга: Спортын асуудлыг ч орхигдуулалгүй ярьж байгаад баяртай байна

    ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы хүрээнд салбар хуралдаанууд эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж “Дэлхийн спорт: Токио-2020, Бээжин-2022 спортын наадмын өмнөх Ази, Номхон далайн бүс нутгийн дүр зураг” сэдэвт салбар хуралдаанд оролцлоо. Мөн энэ хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэт зочноор оролцож, хуралдааны нээлтийн үеэр 2020 онд Монгол …

  • 11 September

    Унадаг дугуйгаар аялах “Чингис хаан-2018” Азийн наадмын бүртгэл эхэллээ

    Нэг өдөрт 88 км-ыг унадаг дугуйгаар аялах “ЧИНГИС ХААН-2018” Азийн наадмын бүртгэл эхэлжээ. Тодруулбал, “Сити тоувер хотел” ХХК-ын “Khuvsgul lake” зочид буудал, Олон улсын унадаг дугуйн холбоо, “Hunnu tour” жуулчны бааз хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “ЧИНГИС ХААН-2018” Азийн унадаг дугуйн наадам 09 сарын 15-ны бямба гарагт болохоор товлогдсон байна. Азийн орны дугуйчид “Дугуйгаар нөхөрлөхүй” уриан дор нэгдэж …

  • 10 September

    Жүдо бөхийн ДАШТ-д оролцох манай баг тамирчдын нэрс тодорлоо

    Удахгүй Азербайжан улсын нийслэл Баку хотод болох 2018 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчдын нэрс тодорлоо. Бакуд болох ДАШТ-д одоогоор 132 орны эрэгтэй 503, эмэгтэй 317, нийт 820 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 20-ноос 27-ны өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотод болно. ДАШТ-д оролцох манай улсын баг тамирчдын …