Вьетнам улсын Данан хотод пара таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-20-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд Монголын тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ. Ес дэх удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ алтан …
Tag Archives: спорт
May, 2024
-
20 May
Жүдо: Б.Баасанхүү ДАШТ-ээс алтан медаль хүртлээ
АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-ны өдрүүдэд болж байна. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин оролцож байгаа бол манай улсаас 18 жүдоч хүч үзэж байгаа билээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Италийн жүдочийг вазари үнэлгээгээр ялснаар алтан …
-
16 May
М.Анхцэцэг Парисын олимпод оролцох болзлоо хангалаа
“Парис 2024” олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа. Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванч М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа бөгөөд Парисыг зорих эрхийн болзлоо хангаад байна. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын олимпод оролцох тамирчдын нэрсийг эцсийн байдлаар энэ сарын 24-ний өдөр зарлаж, энэ сарын 31-ны өдөр …
-
15 May
Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаа гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож байжээ. 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн …
-
15 May
“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж, 540 гаруй хүн энгэрийн дугаараа авсан байна. “Улаанбаатар марафон 2024” гүйлтийн хамгийн сонирхолтой төрөл бол 1.5 км-ийн гэр бүлийн гүйлт юм. Одоогийн байдлаар 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлсэн байна. Уг төрөлд нэг гэр бүлээс хэдэн ч гишүүн гүйх боломжтой. Бүртгэлийг гэр бүлийнхээ нэг …
-
13 May
7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ Дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ
Бүгд Найрамдах Перу улсын нийслэл Лима хотноо болсон 2024 оны Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын ангиллын 3 төрөлд түрүүлж дэлхийн аварга болсон 7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ охинд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан баяр хүргэлээ. Н.Аз-Эрдэнэ энэ жилийн Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө насанд өрсөлдсөн 40 гаруй хүүхдээс илүүрхэн “блиц”, “рапид”, “стандарт” төрлүүдээс аваргын алтан медалийг хүртжээ. …
-
13 May
Чөлөөт бөх: Т.Тулга, Э.Даваанасан нар “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа
Турк улсын Станбул хотод чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээн боллоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Э.Даваанасан нар олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Парисын олимпын дэвжээнд Монголын чөлөөт бөхийн найман (эмэгтэй 5, эрэгтэй 3) тамирчин зодоглох бөгөөд манай улс өнөөдрийн байдлаар олимпын 17 эрх аваад байна. ПАРИСТ ЗОДОГЛОХ МОНГОЛ УЛСЫН БӨХЧҮҮД Эмэгтэй 50 кг: …
-
10 May
Шатар: Ч.Нандинжигүүр, Б.Учрал, Н.Аз-Эрдэнэ нар Дэлхийн аварга боллоо
Шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Америкийн Перу улсын Лима хотод 4-р сарын 30-наас 5-р сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Стейниц Монголын Шатрын академийн тамирчид амжилттай оролцов. Тодруулбал, -7 насны хөвгүүдийн ангилалд Б. Учрал, 7 насны охидын ангилалд Н.Аз-эрдэнэ, 9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр нар Дэлхийн аварга боллоо. -11 насны охидын ангилалд М. Урангоо, 13 насны охидын …
-
9 May
МУГТ Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа байгууллаа
АНУ-ын Флорида мужид өнөөдөр сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийж, гуравдугаар үед буулган авснаар 10 дахь ялалтаа байгууллаа. Түүний өрсөлдөгч өдгөө 36 настай Пуэрто Рико улсын боксчин Альберто Меркадо нь мэргэжлийн рингэнд 17 ялалт байгуулж, зургаа ялагдаж, нэг тэнцсэн тамирчин байв. Сүүлийн зургаан тулааныхаа ердөө нэгт нь ялж, тавд нь ялагдаад …
-
8 May
Бокс: Олимпын эрхийн тэмцээнд 12 тамирчин өрсөлдөнө
Тайланд улсад боксын “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөнө. Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, …
-
8 May
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байна
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна. Тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар зургаан төрөлд нийт 2000 гаруй иргэн бүртгүүлснээс 50 гаруй хувь нь таван км-ийн зайд гүйгчид байна. Таван км-ийн зайд гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэж буй. Мөн гэр бүлийн гүйлтэд 80 гаруй иргэн гүйхээр бүртгүүлжээ. “Улаанбаатар марафон 2024”-ийн гүйлтийн төрлүүд болон …
-
6 May
Жүдо: Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор нийт 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглов. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Л.Энхрийлэн Бельгийн тамирчныг ялснаар хүрэл медаль хүртлээ. Л.Энхрийлэн Узбекистан, …
-
6 May
Гавьяат тамирчин Б.Сэр-Од “ПАРИС-2024” олимпын наадамд оролцох эрхээ авлаа
Дани улсын Копенхаген хотод “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох марафон гүйлтийн сүүлийн тэмцээн тавдугаар сарын 5-нд болов. Энэ уралдаанд гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19.25 цагийн амжилтаар 14 дүгээр байрт хурдалж, “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх эрхээ баталгаажууллаа. Гавьяат тамирчин Б.Сэр-Од “Парис-2024” олимпын наадамд оролцох Монголын багийн 14 дэх эрхийг хүртсэн бөгөөд марафоны төрөлд уралдах гурав дахь монгол тамирчин болж байна. …
-
3 May
Душанбегийн дэвжээнд Гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй монголын 17 жүдоч барилдана
Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болно. Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглох юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа, 73 кг-д Б.Эрхэмбаяр, Ж.Энхтөр, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл …
-
2 May
Сагсан бөмбөгийн 3Х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ
Япон улсад сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно. Маргааш эхлэх тус тэмцээний “В” хэсэгт манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Япон, Египет, Францын багтай өрсөлдөх юм. Монгол Улсыг төлөөлж Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Ариунболдын Ананд нар тоглоно. Тус тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх олгох бөгөөд олимпын эрх олгох сүүлчийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл