Tag Archives: спорт

March, 2023

  • 20 March

    “Наурызын баяр”-т Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ

    Казах түмний “Наурызын баяр”-т зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.  Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр …

  • 15 March

    Дээд лигийн үнэ цэнтэй тоглогчоор Т.Санчир тодорлоо

    Монголын Сагсан бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн 2022-2023 оны улирлын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаа энэ сарын 14-нд боллоо. Улирлын үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр Т.Санчир тодорлоо Т.Санчир нь  Монгол улсын сагсан бөмбөгийн SBL Хасын Хүлэгүүд багт тоглодог Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин юм. Тэрбээр Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг бөгөөд 1995 оноос хойш Монголоос гадаадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглосон …

  • 14 March

    Чөлөөт бөх: УАШТ-ээс Б.Шоовдор, Х.Болортуяа нар алтан медаль хүртлээ

    Чөлөөт бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин, МУГТ Б.Шоовдор, 59 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа нар алт, эрэгтэйчүүдийн 97 кг-ийн жинд  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …

  • 14 March

    Холимог тулааныг Азийн танхимын болон тулааны спортын наадмын хөтөлбөрт багтаав

    Ирэх арваннэгдүгээр сард Бангкок, Чонбури хотуудад болох Азийн танхимын болон тулааны спортын наадмын Зохицуулах хорооны 6 дахь удаагийн хурал энэ өдрүүдэд Тайландын нийслэлд үргэлжилж байна. Уг хурлаас нэгэн чухал шийдвэр гаргасан нь Mixed martial arts буюу холимог тулааныг наадмын хөтөлбөрт багтаахаар боллоо. Холимог тулаанчид наадамд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд медальтнуудаа тодруулах болно. Холимог тулааны тамирчид наадамд оролцох хүсэлтээ …

  • 14 March

    Эмэгтэй боксчид ДАШТ-д өрсөлдөхөөр Энэтхэгийг зорилоо

    Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-ний өдрүүдэд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болно. Манай улсаас тус тэмцээнд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга 8 бүсгүй, 3 дасгалжуулагчийн хамт эх орноосоо мордов. Энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.4 сая ам.доллар. Түрүүлсэн тамирчин 100, мөнгө 50, хүрэл медаль хүртсэн 25 мянган …

  • 13 March

    Чөлөөт бөх:ОУХМ Н.Эрхэмбаяр алтан медаль хүртлээ

    Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Ази, номхон далайн орнуудын анхдугаар наадам гуравдугаар сарын 2-11-ний өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект боллоо. Жүдо, чөлөөт бөх, сонгомол бөх, таеквондо, каратэ гэсэн 5 төрөлд болсон тус наадмын бөхийн төрөлд Монголын 4 тамирчин дасгалжуулагч Э.Баттүшигийн удирдлага дор хүч үзсэнээс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай эх орондоо ирэхээр болов. Тодруулбал, ОУХМ Намдагдоржийн Эрхэмбаяр чөлөөт бөхийн 65 кг-д …

  • 9 March

    Ш.Энхийн-Од “Бэлгэдлийн баг”-т багтсан ШИЛДЭГ 5 тоглогчийн нэг боллоо

    Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийнхоо Freshman /1-р курсийн/ оюутнууд дундаас Бэлгэдлийн багт нэрлэгдсэн Шилдэг 5 тоглогчийн нэг боллоо. Тус конференцид 15 сургууль байдгаас энэ жил 59 тоглогч Freshman статустай тоглож байв. Эдгээр 59 шинэ тоглогчоос Ш.Энхийн-Од ийнхүү Шилдэг 5 тоглогчийн тоонд багтжээ. Сонирхуулахад Ш.Энхийн-Одын хувьд Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” наадмын Шилдэг залуу тамирчнаар …

  • 9 March

    Олон улсын явган алхалтын арга хэмжээнд оролцсон Б.Болор-Эрдэнэ ахлагчтай баг ХҮРЭЛ медаль хүртлээ

    Япон улсын Кюушү мужийн Яцуширо хотод гуравдугаар сарын 2-ноос 5-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын явган алхалтын арга хэмжээнд Монголын явган алхагчид маш амжилттай оролцов. Монголын багийн хамгийн өндөр настай алхагчаар 75 настай Н.Пүрэвдаш оролцсон бөгөөд 3 өдрийн туршид олон улсын алхагчдыг манлайлж, алхалтын хурд, хэмнэл, зохион байгуулалтаар ялгарч, амжилттай оролцсон юм. Түүнчлэн хөтөлбөрийн гурав дахь өдөр Монголын алхагчид үндэсний …

  • 9 March

    9 настай Л.Эрхэмбаяр хүү Мөнх сарьдаг ууланд амжилттай авирчээ

    Байгаль орчны боловсрол олж авах, эх орноо танин мэдэх, хүн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарахад хамгийн үр дүнтэй арга нь явган алхалт гэдэг. Тэгвэл Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбооны салбар байгууллага болох Хөвсгөл аймгийн явган алхалтын холбооноос энэ сарын 1-8-ний өдрүүдэд “Хөх сувдын эрэлд-2” адал явдалт явган аяллын хөтөлбөрийг Хөвсгөл аймгийн Мөрөн, Рэнчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх …

  • 4 March

    Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын спортын тэмцээн эхэллээ

    Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой гуравдугаар сарын 6-ний өдөр тохионо. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс ойн хүрээнд Сэтгүүл зүйн форум, Хэвлэлийн мэдээллийн байгууллагын дунд спортын тэмцээн зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр /2023.03.04/ Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жил, “Ган зам” сонины 65 жилийн ойг тохиолдуулан Хэвлэл, мэдээллийн байгууллагын дунд зохион байгуулж буй спортын …

February, 2023

  • 28 February

    “Ханжоу-2022”: Хог хаягдалгүй Азийн наадам болно

    Азийн XIX наадмын зохион байгуулагчид хог хаягдалгүй наадам хийх шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа. Уг төлөвлөгөөнд наадмын үеэр хог хаягдлыг эрс бууруулах хэд хэдэн арга хэмжээг тусгасан байна. Тухайлбал, ногоон орон сууцанд амьдрах, дахин боловсруулах материал ашиглах, эрчим хүчээ хэмнэх, утааг бууруулах зэрэг багтжээ. Энэ ажлын хүрээнд Жэжян мужийн Ханжоу хотыг хог хаягдалгүй хот болгох хэтийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Наадмын зохион байгуулагчид …

  • 27 February

    “Парис-2024” олимпын эрх:Брэйк бүжигчдийн тэмцээн эхэллээ

    Олимпын хөтөлбөрт анх удаа багтаад буй брэйк бүжгийн тамирчдын Парисыг зорих тэмцээн эхэллээ. 48 орны 180 бүжигчин Японы Китакюүшү хотноо хуран чуулж, олимпын эрхийн оноогоо нэмэхээр Дэлхийн цуврал тэмцээнд хоёр өдөр өрсөлдөв. Энэ нь олимпын эрхийн оноо олгох долоон цуврал тэмцээний эхнийх байсан бөгөөд 3000 үзэгчийн суудалтай ордон хоёр өдрийн турш дүүрчээ. Дараагийн тэмцээн дөрөвдүгээр сард Рио де Жанейрогийн Дэлхийн …

  • 27 February

    “Ranking Series” тэмцээнээс Т.Тулга алтан медаль хүртэж, Н.Наранхүү үзүүрлэлээ

    Чөлөөт бөхийн UWW-гийн дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн дөрвөн тэмцээний эхнийх “Zagreb Open” Хорватын нийслэл Загребийн “Dom Sportova Sport Hall”-д болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “U23” нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү мөнгөн медаль хүртэв. Тэрбээр шөвгийн наймд Францын Адам Бибулатовыг 10:0-ээр, хагас шигшээд Туркийн Эмра Орманоглуг 4:4-өөр ялж шигшээд “Белград-2022” …

  • 27 February

    Жүдо: “Их Дуулга” тэмцээнээс О. Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ

    Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их Дуулга” тэмцээн Израилийн Тель-Авивт болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртэж Монгол Улс төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр шигшээ барилдаанд Парисын “Их Дуулга”-д түрүүлэхдээ финалд ялж байсан Азербайжаны туршлагатай жүдоч Ушанги Кокауриг вазари үнэлгээгээр дахин ялсан юм. Мөн -90 кгд барилдсан ОУХМ Б. Алтанбагана хүрэл …

  • 24 February

    Э.Цэндбаатар:Намайг дэмждэг та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа

    Монгол Улсын Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын Америкийн Нэгдсэн улс дахь анхны тулаанаа Нью Йорк хотын Манхэттэн дахь Times square’s  “Sony Hall” танхимд өнөөдөр хийлээ. Тэрбээр Улаанбаатарын цагаар өнөөдрийн 8 цагийн цагийн орчимд Никарагуа улсын тамирчин “Baby face” хочит, 28 настай Жованни Гутьеррестай ( 16 тулаан, 11 ялалт (4КО), 4 ялагдал, 1 тэнцээ) тулалдан, 3 дугаар раундад нокаутаар ялж, …