Tag Archives: спорт

March, 2024

  • 1 March

    Мөсөнд авиралтын тамирчид 2024 оны Дэлхийн цом, ДАШТ-ээс нийт 9 медаль хүртжээ

    Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр мөсөнд авиралтын спортоор дэлхийн цомын цуврал тэмцээн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид, Монголын уулчдын үндэсний холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Манай улсын мөсөнд авиралтын тамирчид 2024 оны эхний хоёр сарын байдлаар дэлхийн цомын цуврал тэмцээн, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт есөн (алт 4, мөнгө 2, …

February, 2024

  • 29 February

    Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мэргэжлийн боксын ес дэх ялалтаа байгууллаа

    Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотод мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж, ялалт байгууллаа. Хоёр тулаанч найман үеийг дуустал тулалдахад шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Э.Цэндбаатар ялалтаа авлаа. Түүний өрсөлдөгч мэргэжлийн бокст 14 ялалт байгуулж, хоёр ялагдал хүлээсэн Гвиней улсад төрсөн Канад улсын иргэншилтэй Мохамед Суамора …

  • 27 February

    Жүдо: Л.Туруунаа хүрэл медаль хүртэв

    ХБНГУ-ын Хайделберг хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох Гранпри тэмцээн хоёрдугаар сарын 16-18-нд болов.  Энэ тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа хүрэл медаль хүртлээ. Л.Туруунаа нь пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-ын …

  • 26 February

    Улсын аварга О.Хангай 31 дэх түрүүгээ хүртлээ

    Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын үнэн …

  • 21 February

    Таеквондо:Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртлээ

    Ираны нийслэл Тегран хотод “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох таеквондогийн  “World President’s Cup” олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-21-нд болов. VI удаагийн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор таван тамирчин тулалдсанаас эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, эмэгтэйчүүдийн 52 …

  • 21 February

    “Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

    Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо. Өнгөрсөн онд уг тэмцээнд 100 гаруй аж ахуй нэгж, 500 …

  • 20 February

    Мөсөнд авиралтын баг тамирчид чансаагаараа тэргүүллээ

    БНСУ-ын Чёнсон хотноо 2024 оны 1 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнд ОУХМ Н.Хэрлэн алтан медаль, ОУХМ Ч.Мандахбаяр мөнгөн медалийн эзэн болсон бол 1 дүгээр сарын 27-нд Щвейцарь улсын Саас-фи хотод болсон Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнд ОУХМ Ч. Мандахбаяр хурдны төрөлд алтан медаль хүртсэн билээ. Тэгвэл Канад улсын Эдмонтон хотод 2 дугаар …

  • 19 February

    Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар Мөсөнд авиралтын ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирлаа

    Мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Эдмонтон хотод хоёрдугаар сарын 16-18-нд болов.  Тус тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Нямдоогийн Хэрлэн мөнгө, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Нямдоогийн Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ. Ах, дүү уулчид мөсөнд авиралтын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж байна. Н.Хэрлэн Ази тивийн аварга, дэлхийн цомын алтан медальтай бол Н.Сэлэнгэ тив, дэлхийн хэмжээний анхны медалиа хүртэж байна.  

  • 15 February

    “Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

    Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдана. “Парис 2024” Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос шилдэг тамирчдын амжилтын баталгаа болох медалийг танилцууллаа. Олон улсын олимпын хорооны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан Никэ болон “Афин 1896” анхдугаар Олимпын наадам өрнөсөн Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ …

  • 15 February

    Цэргийн арслан Г. Жамбалдоржийн хүү Ж. Дарханбаатар “ХАКҮХО КАП-2024” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

    Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М. Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап– 2024” cүмо бөхийн өсвөр үеийн олон улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн энэ сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдав. Энэ удаагийн тэмцээнд 9 орны 1100 гаруй сүмоч хүүхдүүд өрсөлдлөө. Тэмцээний 10 насны ангилалд 160  хүүхэд барилдсанаас “Путонхуа” сургуулийн сурагч Ж.Түвшинтөгөлдөр Мөнгөн медаль, “Путонхуа” сургуулийн сурагч Ж.Түвшинсайхан …

  • 14 February

    Усанд сэлэлт: Э.Эрхэс Монгол Улсын рекордыг дахин шинэчиллээ

    Катар улсын Доха хотод зохиогдож буй Усанд Сэлэлтийн ДАШТ-ий хоёр дахь өдөр усанд сэлэлтийн ОУХМ Э.Эрхэс 100м араар даллах сэлэлтээр уралдан 58.89 секунт амжилтыг үзүүлж Монгол Улсын Рекорд Амжилтыг дахин шинэчлэн тогтоолоо. Тэрбээр дэлхийн чансаандаа 46 дугаар байранд бичигдэж байна. 15 настай Э.Эрхэс хүү өнгөрсөн онд Орхон аймагт болсон усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 зайд …

  • 13 February

    Хүндийн өргөлтийн Азийн АШТ-ээс Г.Ануужин мөнгө, О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

    Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-ны өдрүүдэд болов. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Ануужин мөнгө, 71 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд …

  • 13 February

    Мөсөнд авиралтын ДАШТ-д дөрвөн тамирчин өрсөлдөнө

    Канад улсын Элмонтон хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар хурд, хүчээ үзэхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Н.Хэрлэн дэлхийн цомын аварга, Ази тивийн алтан медальт бол Н.Сэлэнгэ дэлхийн цомын шагналт байрт орсон уулчин юм. Монголын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн удаагүй бөгөөд энэ удаагийн …

  • 6 February

    Аймаг, цэргийн начингуудын барилдаанд Д.Төрбаяр түрүүлэв

    Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаанд 128 бөх авхаалж самбаа, уран мэх сорин барилдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Дашийн Төрбаяр түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Хадбаатарын Мягмарсүрэн үзүүрлэв. Дөрөвт Өвөрхангай аймгийн …

  • 2 February

    Монголын үнэн сонины нэрэмжит “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээн эхэллээ

    Цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын үнэн сонин Монголын буудлага спортын холбоотой хамтран “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнийг 1967 оноос эхлэн жил бүр уламжлан болгон зохион байгуулж ирсэн билээ. Өнөөдөр Монголын үнэн сонины нэрэмжит “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээн Монголын Буудлага Спортын Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төвд эхэллээ. 57 дахь жилдээ зохион …