Tag Archives: спорт

January, 2024

  • 11 January

    Монгол бөхийн өргөөнд хүүхэд багачууд үндэсний бөхөөр үнэ төлбөргүй хичээллэх боломж бүрдлээ

    Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэ хүрээнд өсвөрийн бөхийг бага наснаас нь мэргэжлийн түвшинд бэлтгэх сургалтыг явуулах, бөхийн залгамж халааг үргэлжлүүлэх, тэдний бие бялдарыг хөгжүүлэх, спортоор дамжуулан монгол бөхийн хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэмд нөлөөлөх эерэг хандлагын нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг тусгажээ. Улмаар …

  • 8 January

    Буудлага: Э.Даваахүү “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа

    Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат (гавьяат дасгалжуулагч), Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний гар бууны эрэгтэйчүүдийн ангилалд Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ хүртлээ. Тэрбээр Парисын олимпын эрх авчирсан …

  • 5 January

    Дэлхийн мастеруудын өвлийн наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа

    Итали улсын Ломбардиа хотод дэлхийн мастеруудын өвлийн III наадам нэгдүгээр сарын 12-21-нд болох бөгөөд 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөх юм. Монгол улсаас цана, тэшүүрийн төрлөөр баг тамирчид оролцох бөгөөд баг тамирчдад төрийн далбаа гардуулах ёслол болов. Арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны …

  • 5 January

    Буудлага спортын тамирчид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

    Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат (гавьяат дасгалжуулагч), Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөнө. Тэмцээний гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Г.Хэрлэнцэцэг, Ц.Анударь нар оролцох бол эрэгтэйчүүүдийн ангилалд …

  • 4 January

    Манай улсын 12 тамирчин “КАНВОН 2024” залуучуудын өвлийн олимпын наадамд өрсөлдөнө

    БНСУ-ын Канвон мужид 2024 оны 1 сарын 19-нөөс 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд болох Залуучуудын IV өвлийн Олимпын наадамд 79 улсын шилдгийн шилдэг 1900 залуу тамирчид хуран чуулж, өвлийн 7 спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдөх эрхээ хүртээд байна. Олон улсын олимпын хороо, Олон улсын спорт холбоодоос баталсан олимпын эрх олгох журмын дагуу Монгол улсаас …

  • 2 January

    Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлээ

    Монгол Улсын Гавьяат тамирчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Оросын Холбооны Улсын хил хүртэл 355 километр замыг туулахаар өнөөдөр /2024.01.02/  “Ice Nomad Marafon” хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлээ.  Энэхүү өвлийн гүйлт нь төрийн цэргийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилт, тэсвэр хатуужлыг харуулах, өвлийн гүйлтээр залууст зөв …

  • 2 January

    Чөлөөт бөх: Э.Дэлгэрмаа, Д.Отгонжаргал нар Загребт өрсөлдөнө

    Хорватын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 10-14-ны өдрүүдэд  болно.  Энэ тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр нарын удирдлага дор эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт Э.Дэлгэрмаа нар зодоглоно. Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд …

December, 2023

  • 27 December

    Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцохооргүй боллоо

    Энэ оны есдүгээр сарын 22-ний өдөр Дэлхийн допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн. Хэрэв энэ хугацаанд шаардлагыг бүрэн хангаж чадахгүй бол Парис-2024 олимпод Монгол Улс цагаан тугийн дор орох эрсдэлтэй байсан билээ. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс бүрэн гарсан гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр …

  • 26 December

    Боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс Д.Ганбаяр алтан медаль хүртлээ

    Онцгой байдлын байгууллагаас  ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа хоёр алба хаагч боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, алт, мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал ОХУ-ын Онцгой байдлын яамны Гал эсэргүүцэх болон Иргэний хамгаалалтын академийн сонсогч, суралцагчдын дунд болсон боксын нээлттэй тэмцээний 63.5 кг-ийн жинд III дамжааны курсант Д.Ганбаяр алт, I дамжааны курсант, дэд ахлагч Н. Мөнхжаргал мөнгөн медалийн эзэн …

  • 15 December

    Э.Содномпилжээ, У.Сүрэнжав нар “ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ” тамирчин боллоо

    Улирч буй онд манай улсын пара тамирчид ДАШТ, Азийн наадам, Азийн АШТ, Дэлхийн цом болон гранпри тэмцээн, наадмуудаас нийт 132  (алт 62, мөнгө 43, хүрэл 27) медаль хүртжээ. 2023 оны спортын онцлох үйл явдал болох “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас Монголын тамирчид найман медальтай ирсэн бөгөөд одоогийн байдлаар “Парис-2024” зуны паралимпын гурван эрхийг эх орондоо авчирсан байна. МҮПХ-ны оны шилдгүүдийг …

  • 12 December

    Б.Оргил, Г.Сарнай нар холимог тулааны ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Бахрейн улсад холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд дасгалжуулагч Т.Болдбаатарын удирдлага дор Монголын дөрвөн тамирчин өрсөлдөхөд хөвгүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, охидын 52.2 кг-ын жинд Г.Сарнай нар хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд холимог тулааны өсвөрийн Ази тивээс медаль хүртсэн анхны монгол тамирчид болов. Тус тэмцээний багийн дүнгээр Казахстан улс 10 медальтайгаар тэргүүлсэн бол …

  • 11 December

    Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг НЭГ жилээр хаслаа

    “Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнгөрөгч /2023.12.07/ Монгол бөхийн өргөөнд болсон.  Барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.  Түүний үйлдлийг Монголын Үндэсний Бөхийн Холбооны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл энэ сарын 9-ны өдөр хэлэлцээд, Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр …

  • 11 December

    САГС:Монголын эрэгтэй, эмэгтэй баг хосоороо “NBA 3x Invitational Champion” тэмцээнд аваргаллаа

    Филиппин улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон сагсан бөмбөгийн 3х3-ын “NBA 3x Invitational Champion” тэмцээнд Монголын Улсын эмэгтэй, эрэгтэй баг алтан медаль хүртлээ. Монголын эмэгтэй баг хэсгээс гурван хожилтой гарч, алтан медалийн төлөө Японы багийг 16:6-аар хожсон бол эрэгтэй баг хэсэгтээ хоёр хожил, нэг хожигдолтойгоор хэсгээс нэгээр гарч, алтан медалийн төлөө талбайн эзэн орны багийг 21:17-гоор буулган авснаар алтан медаль хүртжээ. …

  • 8 December

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ

    Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм. Наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 242 кг-ыг амжилттай шахсанаар төрийн дууллаа эгшиглүүлсэн бол …

  • 1 December

    ОУХМ Д.Цогзолмаа Дэлхийн аварга боллоо

    Азербайжан Улсын нийслэл Баку хотод зохион байгуулагдаж байгаа Чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Д.Цогзолмаа алтан медаль хүртэж, эх орныхоо Төрийн далбааг мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэв.  Тэрээр нэгдүгээр тойрогт Казахстан, хоёрдугаар тойрогт Турк, хагас шигшээ барилдаанд Азербайжан, шигшээ барилдаанд Нигер Улсын бөхчүүдийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна.      Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин Д.Цогзолмаа нь энэ …