Tag Archives: спорт

September, 2024

  • 3 September

    “Парис-2024”: Өнөөдөр Монголын хоёр харваач цэц сорино

    Франц улсын нийслэл Парис хотод зуны 17 дугаар паралимпын наадам зургаа дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорино. Урьдчилсан харваанд Д.Сэлэнгээ гуравдугаар байр, Б.Оюун-Эрдэнэ 18 дугаар байр эзэлсэн бөгөөд Д.Сэлэнгээ өнөөдөр Колуб улсын тамирчинтай халз харвах бол Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын харваачтай цэц сорих нь. Д.Сэлэнгээ “Токио-2020” паралимпын наадамд …

  • 2 September

    МУГТ Ц.Раднаа ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 27 дахь алтан медалиа авчээ

    Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д амжилт үзүүлсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Иргэн бүрийг идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох их үйлсэд манлайлан оролцохын сацуу хүүхэд, залуустаа төдийгүй нийт ахмадуудыгаа идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад өөрийн үзүүлсэн амжилт, уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Танд талархал илэрхийлье” гэв. Швед улсын Готенбург хотод наймдугаар …

August, 2024

  • 29 August

    Таеквондо: У.Сүрэнжав өнөөдөр тулалдана

     “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өнөөдөр эхэлж, 168 улсын 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцоно. Өнөөдөр Монголын тамирчдын салхийг хагалж, таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав Улаанбаатарын цагаар 19:05 цагт өрсөлдөх юм. У.Сүрэнжав нь 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай ба …

  • 29 August

    Өсвөрийн жүдочид ДАШТ-ээс МӨНГӨ, ХҮРЭЛ медаль хүртлээ

    Перу улсын нийслэл Лима хотноо 2024 оны жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 55 кг жинд өрсөлдсөн “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Бат-Энэрэл мөнгөн медаль, 50кг жинд Орхон аймгийн “Орхон Иппон Дожо Хангарьд” клубийн тамирчин Б.Чинхүслэн хүрэл медаль хүртлээ.  

  • 28 August

    Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ

    Монгол Улсын тод манлай уяач, “Даян” бөхийн дэвжээний тэргүүн Д. Дагвадорж,  Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, “Таван хур” ХХК-ийн захирал Д.Даяндэмид нар Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга, “Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн -66 кг-ын жинд долоодугаар байр эзэлсэн Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ. Энэ талаар Ё.Басхүү цахим хуудастаа“Д.Дагвадорж, Д.Даяндэмид ах нар маань …

  • 28 August

    Паралимпын шууд дамжуулалтын хөтлөгчөөр Б.Чинзориг ажиллана

    “Парис-2024” зуны 17-р паралимпын наадам өнөөдөр Францын нийслэл Парис хотноо нээлтээ хийх гэж байна. Тус наадамд Монгол Улсаас Байт харваа, Жүдо, Таеквондо, Пауэрлифтинг, Хөнгөн атлетик, Усанд сэлэлт спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцох юм. Паралимпын наадмыг Централ телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулах бөгөөд хөтлөгчөөр “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Б.Чинзориг буюу Чинзо ажиллахаар болжээ. Монголын тамирчид зуны …

  • 27 August

    Таеквондо:Ц.Дэлгэрцэцэг Ази тивийн хошой аварга боллоо

    Энэтхэг улсын Бангалор хотноо зохион байгуулагдсан олон улсын таеквондогийн Ази, тивийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, таван  алтан медаль хүртлээ. Тэрбээр 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнээс хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртэж байсан бол энэ …

  • 23 August

    “Этүгэн Ирвэсүүд” баг олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнээс аваргын цом хүртлээ

    Олон улсын сагсан бөмбөгийн оюутны ДЭЛХИЙН ЦОМ-36 тэмцээн  БНХАУ-ын ЖИСИ хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд  Этүгэн Ирвэсүүд клубийн эрэгтэй 1-р шигшээ “Омни Этүгэн Ирвэсүүд” баг улсаа төлөөлөн  амжилттай оролцлоо. 8-р сарын 21-ний өдөр болсон аваргын төлөөх тоглолтод манай улсын тамирчид БНХАУ-ын Бээжин хотын Биеийн Тамирын их сургуулийн шигшээ багтай тунаж үлдсэн бөгөөд 69:43 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авснаар аваргын цомын …

  • 19 August

    Улсын харцага Х.Гантулга “НҮҮДЭЛЧИН” соёлын наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүллээ

    Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газар, Монголын үндэсний бөхийн холбоо  хамтран “НҮҮДЭЛЧИН”  соёлын фестивалийг зохион байгууллаа. Тус фестивалийн хүрээнд хүчит 128 бөхийн барилдаан, өсвөр бөхийн барилдаан болон Өвөрмонгол, Буриад бөхийн үзүүлэх барилдаанууд болсон бөгөөд эхний өдөр болсон Үндэсний бөхийн өсвөр үеийнхний барилдааны 15-16 насны ангилалд Э.Гантогтох түрүүлж, Г.Эрхэмхүү үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт …

  • 15 August

    Монгол Улсад Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

    Монгол Улсад шатрын ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-18-ний өдрүүдэд болж байна. 13 дахь удаагийн тэмцээнд есөн орны 81 шатарчин +50, +65 гэсэн хоёр насны ангилалд оюун ухаанаа сорьж байгаа. Дээрх тамирчдын 23 нь олон улсын цолтой гэдгээс тус тэмцээний чанар чансааг харж болно. Энэ жил Олон Улсын шатрын холбоо (ФИДЕ) үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад …

  • 14 August

    Монгол залуус практик буудлагын ДАШТ-ээс 2 АЛТ, 1 МӨНГӨН медаль хүртлээ

    Финланд улсад зохион байгуулагдсан Практик буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид эх орондоо ирлээ. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг тус тэмцээнд 35 улсын 827 тамирчин өрсөлдсөнөөс гар цэнэглэлттэй опен төрөлд Тусгай ажиллагааны газрын бүлгийн дайрагч С.Дашдэмбэрэл хувийн болон багийн дүнгээр тус тус …

  • 9 August

    Чөлөөт бөх: Монгол Улсын баг хүүхдийн спортын наадмаас 8 АЛТАН медаль хүртлээ

    Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын хүүхэд багачууд спортын есөн төрөлд өрсөлдөж байгаа ба өнөөдөр байт харваа, бокс, футзал, волейбол, сагсан бөмбөгийн медальтнууд тодрох юм. Тэгвэл өчигдөр чөлөөт бөхийн тэмцээн боллоо.Тэмцээний багийн дүнгээр эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг таван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтай тэргүүлсэн бол удаах …

  • 8 August

    ЖҮДО: Монголын баг Олон улсын хүүхдийн спортын наадмаас 13 алтан медаль хүртлээ

    Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Наадмын эхний тэмцээн болох жүдо бөхийн төрөлд Монгол, ОХУ, БНХАУ-ын охид, хөвгүүд нийт 16 жинд өрсөлдлөө. Багийн дүнгээр охидын ангилалд Монгол Улсын нэгдүгээр баг (6 алт, 2 мөнгөн медальтай) тэргүүлж, Монгол Улсын хоёрдугаар баг (алт 2, мөнгө 4, хүрэл 1) дэд байрт орсон бол ОХУ-ын баг (мөнгө …

  • 8 August

    Монгол Улс залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ

    ОУОХ-оос Залуучуудын Олимпын Наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн үндэсний олимпын хороодын дунд дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа. “10 гаруй улсын төлөөлөл уг уулзалтад уригджээ. Энэхүү дугуй ширээний уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар оролцож, Монгол улсын залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтийг баталгаажуулж, товч танилцуулга хийлээ. Манай улс 2023 онд Мумбай хотноо …

  • 5 August

    “Парис-2024” Олимпын наадмын мөнгөн медальт, ОУХМ Б.Баасанхүү эх орондоо ирлээ

    “Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн, Дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, дэд ахлагч Б.Баасанхүү, Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер, дэслэгч Л.Энхрийлэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэд …