Tag Archives: спорт

March, 2019

  • 6 March

    Казахстаны Биеийн тамир, спортын газартай санамж бичиг байгууллаа

    Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц энэ оны 3 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд Астана хотноо ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга Серик Сапиевтай уулзалт хийж, хоёр орны биеийн тамир, спортын хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. …

  • 6 March

    Казах курес бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

    Казах курес бөхийн Монгол Улсын Аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн анхдугаар тэмцээнийг гуравдугаар сарын есний өдөр Спортын төв ордны “А” танхимд зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнд оролцогчид -55 кг, -60 кг, -66кг, -74 кг, -82 кг, -90 кг, -100 кг, +100 кг жинд өрсөлдөх бөгөөд жин тус бүрд түрүүлсэн тамирчид хагас сая төгрөг, үнэмлэхүй жингийн аварга нэг сая төгрөг гардах юм. Уг тэмцээнд …

  • 6 March

    Монголын хоккейчид өнөөдөр медалын төлөө өрсөлдөх эрхийн тоглолтоо хийнэ

    Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг Азийн цом буюу “Asian challenge Cup 2019” тэмцээн Малайзын Куала Лампур хотод болж байна. Өнгөрсөн жилийн аваргаар тодорсон манай хоккейчид Малайзыг 9:5-аар, хоёр дахь тоглолтод Сингапурыг 13:3-аар хожиж, нийт 22 гоолыг оруулаад байна. Өнөөдөр Монгол, Филиппиний тоглолт болж, медалын төлөө өрсөлдөх багууд тодорно. Азийн цомд долоон орны баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд …

  • 6 March

    Монголын төрийн далбааг Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын тэнгэрт мандууллаа

    Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Красноярскийн хязгаарын захирагч А.В.Усс-ын урилгаар Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцлоо. Наадмын нээлтийн ёслолд 6,000 гаруй зочин төлөөлөгч, албаны хүмүүс, 59 орны 3,000 гаруй тамирчин, дасгалжуулагч, 1,000 гаруй уран бүтээлчид оролцлоо. Элчин сайд Б.Дэлгэрмаа арга хэмжээний хүрээнд “Универсиадын хотхон”-д зочилж, тус …

  • 5 March

    Якутын дэвжээнд Монголын 10 бөх зодоглоно

      ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн 70 насны ойд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын (1999-2001 он) ОУТ гуравдугаар сарын 8-10-нд ОХУ-ын Сахад болно. Долоо дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд Н.Наранхүү, 61 кг-д Э.Төгсжаргал, Б.Мөнхзориг, 65 кг-д Д.Тэнгис, О.Сүлдхүү, 70 кг-д А.Дөлгөөн, Э.Бямбадорж, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д Э.Батмагнай, 125 кг-д С.Ган-Эрдэнэ гэсэн 10 тамирчин, …

  • 4 March

    Монголын хоккейчид Малайзын шигшээг хожлоо

    Малайзын нийслэл Куала-Лампур хотноо “Asian challenge cup” тэмцээнд хүчээ сорьж буй Монголын шайбтай хоккейн эрэгтэй шигшээ баг өчигдөр орой эхний тоглолтоо эзэн орны багтай хийж 9:5-аар хожлоо. Энэ удаагийн “Asian challenge cup” тэмцээн гуравдугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн Манай залуус дараагийн тэмцээнээ өнөөдөр 20:30 цагт Сингапурын шигшээ багтай хийнэ.

  • 4 March

    МУГТ М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүллээ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос Германы “Их дуулга” тэмцээний дараа бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргалаа. Эмэгтэй жүдочдоос Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүллээ. Энэ жинд барилдаж байгаа Г.Наранцэцэг 41, Э.Гэрэлмаа 51, Б.Хорлоо 85, Э.Уртнасан 119-р байрт бичигдлээ. 57 кг-д олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы Ёшида Цүкаса, Косовогийн Нора Гякова нарын араас гуравт бичигдсэн бол Л.Энхрийлэн 30-р байрт байна. Мөн 63 …

  • 4 March

    Жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээнд Л.Сосорбарам аваргаллаа

    Жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээн Чехийн Прага хотод  энэ сарын 2-ны өдөр боллоо. Энэхүү тэмцээнд  29 орны эмэгтэй жүдочид оролцсон байна.  Уг тэмцээнд Монголын зургаан тамирчин өрсөлдөж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт оржээ. Тэмцээний 52 кг-ын жинд Л.Сосорбарам аваргын алтан медаль хүртсэн бол Б.Хорлоодой мөнгөн медалийн эзэн болсон. Европын нээлттэй тэмцээнд БНХАУ хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол …

  • 1 March

    Монголын Кэндогийн Холбооны удирдлагууд шинээр сонгогдлоо

    Монголын Кэндогийн Холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн даргаар Б.Самади, ерөнхий нарийн бичгийн даргаар М.Сарантуяа нар сонгогдлоо. 2019 оны хоёрдугаар сарын 24-ны ням гарагт Чингис Зочид буудалд зохион байгуулагдсан Монголын Кэндогийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлаар Удирдах зөвлөлийн дарга Р.Батдорж, болон Э.Тамир нар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, шинэ Удирдах зөвлөл байгуулагдаж, Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг …

  • 1 March

    МУГТ О.Насанбурмаагийн нэрэмжит тэмцээн болов

    Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг  спортын төрөл бүрийн арга хэмжээнд татан оролцуулах,бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангах зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны спортын аварга шалгаруулах 19 төрөлт  тэмцээн үргэлжилж байна. Энэ жил энэхүү цогцолбор тэмцээний нэг болох чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын …

  • 1 March

    “Эх орончдын өдөр”-т зориулсан барилдаан өнөөдөр болно

    Шарагчин  гахай жилийн эхний барилдаан “Эх орончдын өдөр”-т зориулснаар өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдаанд   улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно. Өнгөрсөн жилийн барилдаанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэсэн билээ. Их шөвөгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ч.Баянмөнх нар шалгарсан …

February, 2019

  • 28 February

    Ерөнхийлөгч тусгай олимпын зуны наадамд оролцох баг тамирчдад төрийн далбааг гардуулж өгөв

    Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат нар өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Ирэх сарын 8-22-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын …

  • 28 February

    Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн залуучуудын УАШТ болно

    Жүдо, самбо бөхийн 21 удаагийн Монгол Улсын аварга,дэлхийн тулааны спортын наадмын хошой аварга, олон улсын хэмжээний мастер Батбаярын Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн 2019 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-3-нд Булган аймагт болно. Эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх тус тэмцээнд нийслэлийн болон 21 аймгийн спорт хороо, клубын жүдочид хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Тэмцээнд эрэгтэйчүүдийн 55, …

  • 28 February

    Хөлбөмбөгийн охидын шигшээ баг япон дасгалжуулагчтай боллоо

    Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 16, 19 насны шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар ажиллах Японы мэргэжилтэн Наоко Кавамото энэ сарын 26-нд Монголд хүрэлцэн ирлээ. Наоко Кавамото МХБХ-той танилцаж, тамирчидтайгаа уулзсан бөгөөд 3 дугаар сарын 6-ны өдрөөс Монгол Улсад суурьшин ажиллахаар болжээ. Кавамото нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч, 2002 оноос  дасгалжуулагчаар ажилласан. 2014 оноос эхлэн Малдивийн эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар 3 …

  • 26 February

    Дэлхийн оюутны өвлийн наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

    ОХУ-ын Красноярск хотноо 3 дугаар сарын 02-12-ны хооронд Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам зохиогдох гэж байна. Уг наадамд спортын 11 төрлөөр 60 орны 3500 гаруй төлөөлөгчид оролцоно. Манай улсаас цана, шорт трейк, уран гулгалт, фристайлын спортын төрөлд 16 тамирчин, зургаан дасгалжуулагч, албаны дөрөв нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ хангаад байна. Өнөөдөр наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол …