Tag Archives: улс төр

April, 2020

  • 29 April

    УИХ-ын дарга Г.Занданшатар тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэж, жагсаал цуглаан хийхгүй байхыг уриалав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны дэд тэргүүн Ё.Энхтөр, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар нарыг хүлээн авч уулзлаа. МҮХАҮТ болон үйлдвэрлэл эрхлэгчид тавдугаар сарын 1-ний өдөр “Эдийн засгаа …

  • 29 April

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар М.Баярмагнайг томилов

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.29/ боллоо. Хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар М.Баярмагнайг томиллоо. М. Баярмагнай нь 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв.  1999-2008 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж …

  • 29 April

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжжээ

    Засгийн газрын элжит хуралдаан өнөөдөр /2020.04.29/боллоо. Энэхүү хуралдаанаар Дипломат албаны тухай хууулийн дагуу томилолтын хугацаа нь дууссан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д. Ганхуягийг эгүүлэн татаж Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцууллаа. Ийнхүү Засгийн газрын гишүүд хэлэлцэн …

  • 29 April

    Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорнд бараалхав

    Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан гэргий Ц.Должинсүрэнгийн хамт Тайландын Хаант Улсын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорнд Бангкок хот дахь Эрхэмсэг Гүнжийн “Сра Патум” ордонд 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр бараалхав. Уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн түүнийг улс орноо төлөөлөн Тайланд Улсад 4 гаруй жил ажиллах хугацаанд хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж ирснийг …

  • 29 April

    Нам, эвсэл болон бие даагчид сонгуульд 470 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) дарга, гишүүдтэй уулзаж, өмнөх уулзалтаас гарсан үр дүн, цар тахлын нөхцөлд сонгуульд хэрхэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл сонсож, ярилцлаа. СЕХ-ны гишүүд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газар, Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай цар тахлын нөхцөлд сонгууль хэрхэн явуулах асуудлаар санал бодлоо солилцож, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явуулах …

  • 28 April

    Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилохыг дэмжлээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус …

  • 28 April

    2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчдийн нэрс

    Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн бие даан нэр дэвшигчдийн нэрсийг ил болголоо. http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html http://credit-n.ru/kredity-online-blog-single.html

  • 28 April

    Үндэсний аудитын газарт 208 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

    Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу ирүүлсэн бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ.             Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24:00 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 208 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна.                Үндэсний аудитын газар нь Төрийн …

  • 27 April

    О.Баасанхүү: Өртөг өндөртэй газарт байгаа оюутнууд хүнд хэцүү байдалд орж байна

    УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд: Короновируст халдвар /COVID19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүд 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулган дээр анхны хэлэлцүүлэгт өгч байгаатай холбогдуулан АН-ын зөвлөл байр сууриа илэрхийлэн, ажлын хэсэгт зарчмын зөрүүтэй саналуудаа оруулахаар …

  • 27 April

    УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг 14 бүлэг 126 зүйлтэйгээр шинэчлэн боловсруулжээ

    Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсантай холбогдуулан өнөөдөр (2020.04.27) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн 14 бүлэг 126 зүйлтэйгээр шинэчлэн боловсруулсан байна. Улсын Их Хурал 2007 онд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн …

  • 24 April

    УИХ-ын дарга Г.Занданшатар Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын “COVID-19” виртуал хуралд оролцлоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.04.23) Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын “COVID-19” виртуал хуралд оролцлоо.  Уг виртуал хуралд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын Ерөнхийлөгч Кейзо Такеми, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай болон 20 гаруй улсын парламентын дарга, гишүүд оролцсон юм. Энэхүү виртуал хурлаар дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлыг эрсдэл …

  • 24 April

    Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

    Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.04.24) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулжээ. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль нь 38 зүйлтэй …

  • 24 April

    У.Хүрэлсүх: МАН нийгмийн чиг баримжаатай, зах зээлийг хөгжүүлэх зорилттой улс төрийн хүчин

    МАН-ын удирдлагууд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  -МАН сонгуульд оролцохоо СЕХ-д илэрхийллээ. Танай намын мөрийн хөтөлбөрийг ҮАГ-аас буцаасан. Мөрийн хөтөлбөртөө ямар засвар оруулсан бэ? -МАН сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж СЕХ-д баримт бичгээ гардуулж өглөө. УИХ-ын сонгууль цаг, хугацаандаа …

  • 23 April

    Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан гишүүн танилцууллаа. Коронавирус нь амьсгалын замын эд, эсийг гэмтээж, уушгины хатгалгаа …

  • 23 April

    Буриад Улс, Эрхүү мужид 1.0 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн тусламжаар өгнө

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзах үеэрээ коронавирусийн цар тахалтай тэмцэхэд нь зориулж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Эрхүү мужид 1.0 сая ам.долларын мах махан бүтээгдэхүүнийг тусламж болгон илгээхээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэлэлцэн шийдвэрлэснийг дуулгалаа. Үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн, эрүүл ахуйн олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүнийг …