Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад айлчилж буй Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх онд тохиох Монгол-Унгарын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн өмнө хоёр улсын харилцааны түүхэн бүтээн байгуулалт болох Биокомбинатын технологийг шинэчлэх ажлыг түргэтгэх асуудлыг онцлон тэмдэглэлээ. Унгарын талаас дээрх технологийн шинэчлэлд …
Tag Archives: улс төр
June, 2019
-
19 June
Л.Оюун-Эрдэнэ: Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн концессыг цуцалсан
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тэг хувийн эдийн засаг сэргэх шатандаа орж, ажиллахгүй байсан кран ажиллаж, хүнгүй байсан ресторанууд үйлчлүүлэгчээр дүүрэх хүртэл Засгийн газарт олон саад бэрхшээл байсан. Бид юмыг амархан мартдаг. Дахин ийм үе ирэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс Засгийн газар ил тод ажиллах болно. 2015 оны Ил тодын …
-
19 June
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Б.Ганбатыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсон учраас энэ суудал эзгүй байсан. Эл суудалд ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганбат, МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар, Барилга хот байгуулалтын ТНБД С.Магнайсүрэн нарын нэр яригдаж байснаас Б.Ганбатыг ийнхүү томилжээ. Б.Ганбат хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн …
-
19 June
ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Бат-Эрдэнийг сонгов
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар ил санал хураалт явуулж олонхийн саналаар сонгож Байнгын хороо тогтоол гаргана” хэмээн заасан байдаг. Дэд хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн …
-
19 June
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг 98.4 хувийн саналаар дэмжлээ
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2019.06.18/хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Энэ сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл …
-
19 June
Д.Цогтбаатар: Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2019.06.18/ хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, “2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар 1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажилтнуудын нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсон. Энэ мэдээлэлд төрийн нууцад …
-
18 June
З. Энхболд: Зүүнбаянгаас Ханги руу хүрэх төмөр зам өргөн царигаар баригдана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар 2019 оны 06 сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийж, 2019 оны 06-р сарын 13-14-ний өдрүүдэд мөн улсад Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон юм. Айлчлалтай холбогдуулан өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарим сэтгүүлчийн асуултад хариуллаа. ЮУН …
-
17 June
УИХ-ын гишүүн С.Жавхлан хоёр дахь хуулийн төсөл өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн …
-
17 June
АН: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө эргүүлэн тат
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нэг нам дангаар шийдвэрлэх гэж байна хэмээн Ардчилсан нам эсэргүүцлийн мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Одоогоос 27 жилийн тэртээ Монголын ард түмэн Үндсэн хуулиа бүх нийтээрээ гурван сар гаруй хугацаанд хэлэлцэн, нийт 900 мянга гаруй хүн давхардсан тоогоор 200 мянга гаруй санал өгч, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж …
-
17 June
Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн хэлэлцүүлэг есдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.06.17/ хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хийх дарааллыг тохирсон байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байгаа. Хэлэлцэх эсэхээ шийдэхээс дараалал хамаарна. УИХ-аас маргааш хэлэлцэх эсэхээ шийдвэл дараалал гараад явчихна. Хэлэлцэх эсэх шийдсэнээс хойш дараагийн хэлэлцүүлэг хүртэл доод тал нь ажлын 7-оос …
-
17 June
Монгол, Японы гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 16-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Конотой албан ёсны хэлэлцээ хийв. Талууд ардчилал, хүний эрх, эрх зүйт төр, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн чухлыг нотолж, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ бүх түвшинд бэхжиж, стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд …
-
17 June
Ерөнхийлөгч Япон улсын Нарухито хаан сэнтийд заларсныг тунхаглах ёслолд уригдлаа
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ноён Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улс нь социалист нийгмийн үед ч, зах зээлийн нийгэмд ч Монгол Улсад ойр дотно байж, тусалж дэмжиж ирсэн гэдгийг дурдаад, өнөөгийн түвшинд …
-
17 June
Ерөнхийлөгч Х.Баттулга “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулийг нээж үг хэллээ
Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, АНУ-ын Тэнгисийн цэргийн командлалтай хамтран Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлт өчигдөр /2019.06.16/ Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, Энэтхэг-Номхон …
-
17 June
У.Хүрэлсүх: Монголчуудын эрүүл, чанартай амьдралын нөхцлийг бүрдүүлэхэд Монгол, Японы сургалтын эмнэлэгийн үүрэг чухал юм
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро бараалхаж, тэд Монгол, Японы сургалтын эмнэлгийн үйл ажилагааг нээж, нээлтийн туузыг хайчлав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарод Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд явуулж …
-
15 June
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван улсын төрийн тэргүүн нарын тав дахь удаагийн уулзалтыг даргалж, үг хэллээ
Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотын “Ала-Арча” цогцолборын “Буруна” харшид өчигдөр /2019.06.14/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын Анхдугаар уулзалт 2014 оны 9-р сарын 11-ний өдөр Тажикистаны Душанбе хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдааны үеэр, Хоёрдугаар уулзалт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл