УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өнөөдөр (2019.06.25)-өөс эхлүүллээ. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар гурван Дэд ажлын хэсэг байгуулсан. …
Tag Archives: улс төр
June, 2019
-
25 June
О.Магнай: АН 40 саяар жагсаал зохион байгуулсан асуудал байхгүй
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа зарлан Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, Ж.Амарсанаа, Д.Оросоо нар өнөөдөр /2019.06.25/ мэдээлэл хийлээ. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Иргэдийн санаачилгаар нэр бүхий яамдын гадаа эсэргүүцлийн жагсаал болсныг АН дэмжсэн. Харамсалтай нь эдгээр тэмцлийг эрх баригчид төдийлөн ойшоосонгүй. Шударга ёсыг тогтоож, сэлэм эргүүлнэ гэсэн том дарга нь сайд нараа хамгаалж үлдэхээр шийдсэн …
-
25 June
Ерөнхийлөгч ОХУ-ын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монголын хуульчдын холбооны урилгаар ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев тэргүүтэй 17 төлөөлөгч энэ сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна. Тэдний төлөөлөл болох ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В.Новак, мөн холбооны зөвлөлийн гишүүн, олон улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О.Будяков, тус улсын Ерөнхий прокурорын орлогч, цэргийн ерөнхий прокурор В.Г.Петров, Улсын дээд шүүхийн эдийн засгийн маргааны …
-
25 June
Монгол Улсын Ерөнхийлөгч Туркийн Үндэсний телевизэд ярилцлага өгчээ
Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Туркийн Үндэсний олон нийтийн радио, телевизийн “ТРТ Аваз” сувгаас Туркийн үзэгчдэд зориулан Монгол Улсын тухай бэлтгэж буй тусгай нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зочноор уригдан оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны сэдвээр ярилцлага өгөв. Ярилцлагын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л …
-
25 June
Г.Занданшатар: Иргэдийн дийлэнх олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногт эхэлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа …
-
24 June
Марина Кароббио Гүшэтти Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Хатагтай Марина Кароббио Гүшэтти айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. Уулзалтын эхэнд хатагтай Гүшэтти хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, засаглалын чиглэлээр хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа өргөжиж байгааг …
-
24 June
Г.Занданшатар: Швейцариас Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлнэ
Монгол Улсад айлчилж буй Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар албан ёсны хэлэлцээ хийв. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Миний урилгыг хүлээн авч Монгол Улсад айлчилж буйд тань чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэмсэг хатагтай Та хоёр талын харилцааны асуудлаар манай, төр засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийхийн сацуу …
-
24 June
УИХ-ын дарга Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн даргыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти-г өнөөдөр (2019.06.24) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн …
-
24 June
Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн даргын айлчлал эхэллээ
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарын Холбооны Улсын Холбооны Ассамблейн Гадаад харилцааны хэлтсийн дарга, Элчин сайд Клаудио Фишер болон албаны бусад хүмүүс дагалдан ирэв. Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн гишүүн Л.Болд,Бээжин дэх Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамны Улаанбаатар дахь Консулын …
-
22 June
Д.Цогтбаатар: Парламентын тогтолцоог үндсэн зарчмаар нь хөгжүүлэхийг зорьж байна
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт буюу энэ сарын 26-ны өдрөөс эхэлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т …
-
22 June
Д.Тэрбишдагва: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 76 гишүүнд зориулж хийхгүй
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд …
-
21 June
Үе үеийн жагсаалын дарга нарын дурсамж уулзалт болж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор төрийн цэргийн байгууллагуудад алба хаасан үе үеийн Жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт” баярын арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслолын жагсаалаар эхэллээ. “Дурсамж уулзалт” баярын арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй цэргийн …
-
21 June
У.Хүрэлсүх: Багш нарын түвшин зэрэглэлийг ахиулж, цалин хөлсийг өсгөнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын төлөөллийн уулзалт Монгол-Солонгосын политехник коллежийн уулзалтын танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг нар оролцож, коллежийн цахилгаан, сантехник механикийн дадлагын газартай танилцаж, “Мэргэжлийн боловсрол” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов Уулзалтын эхэнд Ерөнхий сайд болон салбарын сайд нь Засгийн газраас тус салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашид авах арга хэмжээний талаар товч …
-
21 June
УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг сонгогчдодоо танилцууллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн. Харин төслийн хоёр дугаар хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн дундуур хийж эхлэнэ. Хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх хүртэлх хугацаанд буюу энэ сарын 26-ныг хүртэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох чухал үүрэгтэйгээр, цөөхөн …
-
21 June
Ж.Батзандан:Улсын дээд шүүхийн үүдэнд жагсаал цуглаан хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ
“Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд өнөөдөр /2019.6.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэдхэн сарын өмнө монгол орон даяар шударга төлөөх тэмцэл эхэлсэн гэдгийг та бүхэн санаж байгаа. Шударга ёсны төлөөа нам харгалзахгүй таван гишүүн нэгдсэн. Энэ тэмцэл 2017 оны арваннэгдүгээр сарын 20-оос эхэлсэн. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв. Хууль хяналтын байгууллагуудаа МАНАН мафийн гараас салгах тэмцэл рүү орсон, 60 тэрбумын схемыг зохион байгуулсан М.Энхболдыг огцруулахаас гадна 60 тэрбум дээр мөрдөн шалгах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл